Сэлэнгэд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 13-нд гарсан ойн цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 300 га талбай өртсөн.
Харин өнөөдөр /2025.04.14/ Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн урд зүгт "Ноён-Уул"-ын энгэрт гарсан ойн түймрийн дуудлагаар Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дугаар анги, орон нутгийн иргэд, сумын мэргэжлийн ангийнхан унтраахаар ажиллаж байна.
Он гарсаар 51 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдээд байгааг албаныхан мэдээлсэн.
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.04.14/ Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 36 суманд 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр /2025.04.13/ гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид болон сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.47.19

Та нар энэ зугаалж яваа нэртэй гуйлгачиддаа анхаарах хэрэгтэй. Тэнэж яваад гал тавьчхаад яваад өгөхийг нэг биш удаа харсан.

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.40.102

Хулгайч х***а манж л******д хүний хийсн бүтээсн бэлэн юмнд 35 жил хулгай шааж бэлэн юм хулгай шааж амьдрла бол2гүй ханаагүй ханахгүй л д өлн Лаггаууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж