Хүчтэй шороон шуурганд өртсөн айлуудад 40 гэр олгожээ

Хүчтэй шороон шуурганд өртсөн айлуудад 40 гэр олгожээ

Хүчтэй шороон шуурганд өртсөн айлуудад 40 гэр олгожээ
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ажиллажээ. Ажиллах үеэрээ энэ сарын 10-11-ний өдрүүдэд тус суманд хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцаж, аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.
Мөн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг орон гэргүй болсон иргэдэд хүлээлгэн өглөө.

Ихэнх нутгаар дөрөвдүгээр сарын 14, 15-нд дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн баруун өмнөд хэгсээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: 15,18-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16,20-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 14, 15-нд ихэнх нутгаар дулаанхан байх боловч 16-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-04-14 59.153.112.114

Гамшиг ослыг хүргэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй түүнээс биш ниргэсний дараа сүржигнэх хэрэггүй үүнийг дагаад санхүүгийн маш том алдагдал гарч байгаа ер нь гамшиг осол гараад л байвал манай төр засагт хэрэгтэй юм шигээ түүнийг дагаад л нөгөө мөнгөний асуудал эрх мэдэлтэнгүүдэд чухал шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж