"Blue Origin" компанийн "New Shepаrd" пуужингаар дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг тун удахгүй сансарт хөөрөх гэж буй тухай хэдэн сарын өмнөөс хэвлэлээр шуугьсан билээ. Нислэгийн багт дуучин Кэти Перри, Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес, "CBS"-ийн хөтлөгч Гэйл Кинг, НАСА-гийн пуужингийн эрдэмтэн асан Айша Боу, хүний эрхийн тэмцэгч Аманда Нгуен, кино продюсер Керианна Флинн нарын эмэгтэйчүүд багтсан.
Тэгвэл алдар цуутай эмэгтэйчүүдээс бүрдсэн тус баг өнөөдөр /2025.04.14/ орон нутгийн цагаар 09:30 цагт буюу Монголын цагаар оройн 21:30 цагт Техас дахь Ван Орн баазаас хөөрөх гэж байна.
Өнөөдөр тэд дууны хурднаас гурав дахин илүү хурдыг мэдрэх болно. Аялал ойролцоогоор 10 минут үргэлжлэх бөгөөд хөлөг сансар огторгуйн зах гэж нэрлэгддэг Карманы шугамын яг дээгүүр гарах юм. Өөрөөр хэлбэл, Карманы шугам нь дэлхийн агаар мандал ба сансар огторгуйн хоорондох хил хязгаарыг хэлэх ба далайн түвшнээс дээш 100 км өндөрт байх болно. Энэ нь ердийн зорчигч тээврийн онгоцноос 12 дахин өндөрт нисч байна гэсэн үг. Хэдэн минут жингүйдлийг мэдэрсний дараа эмэгтэйчүүдийн баг Техасын элсэн цөлд шүхрээр бууна.
"Blue Origin" 11 дэх удаагаа хүмүүсийг сансарт хөөргөж байна. Сансарт ниссэн анхны америк хүн Алан Шепардын нэрээр нэрлэгдсэн "New Shepаrd" нь бие даасан систем бөгөөд тойрог замд нисгэгчгүйгээр нисч, буцах горимтой.
Дашрамд дурдахад, 1963 онд ЗХУ-ын Валентина Терешкова бие даан сансарт ниссэнээс хойш анх удаа эмэгтэйчүүд сансарт нисэх гэж буй нь энэ юм.
Нэргүй 2025-04-14 202.126.90.153
Хөөрхий,,,,,муу,,,,луна 25,,,,
Нэргүй 2025-04-14 66.181.187.100
Терешковагаас хойш лав л Савицкая сансарт ниссэн, өөр бас хүүхнүүд ниссэн бхаа, энэ сэтгүүлч сайхан залсан бна.
ОУСС 2025-04-14 202.9.47.29
Оросын төрийн думын авилгалч гишүүн шүү дээ тэр Балинтийн Тэрэжкооваа авгай чинь.