Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг 2021 онд нурааж, суурин дээр нь өндөр шилэн барилга барьсан. Энэ байрны хананд түүхэн цаг хугацааг өгүүлэх том хэмжээний монументаль бүтээл байсан билээ. Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард Төв шуудангийн урд байрлах хуучнаар НАХЯ-ны гурван давхар байрны арын ханан дээр урласан "Цагаан морин жилийн гараа" монументаль бүтээлийг буулгасан нь олны шүүмжлэлд өртсөн.
Энэ бүтээл нь хотын төвд байрладаг учраас урдуур нь зарлалын том самбар байршуулснаас хагарч эвдрэн олны нүдэнд өртөхгүй мартагдаад байсан юм.
Түүхэн дурсгалыг хамгаалалт авах хүсэлтийг гаргаж, “Арт авеню” компани хамтран ажилласан. Энэ бүтээлийг зургаа дахь жилдээ агуулахад хадгалж байгаа бөгөөд сэргээн засварлаж, гудамж талбайд байршуулах хүсэлтийг нийслэлийн удирдлагад хэд хэдэн удаа хүргүүлжээ. Түүхийн гэрч болсон энэ бүтээл нь 1990 оноос хойш Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах С61 дүгээр байрны арын хананд байрласан. Уг бүтээлийн төсөвт өртгийг тухайн үеийн Хотын гүйцэтгэх захиргаа шийдвэрлэж өгсөн бөгөөд уран бүтээлч Ш.Галсандорж нарын уран бүтээлчид өөрсдийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгсөн байдаг. Гэтэл өдгөө 30 жил бололгүй устах эрсдэл үүссэн талаар өмнө нь судлаачид онцолж байв.








Учир нь, 1939 онд баригдсан С61 байрыг 2014 онд Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлагад нийцэхгүй 200 гаруй барилгын тоонд оруулж, дахин төлөвлөлтөд оруулсантай холбоотой. Улаанбаатар хотын барилга байгууламжид өнгө нэмж, түүхэн цаг хугацааг өгүүлэх цөөн тооны монументаль бүтээл бий. Жишээлбэл, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон 120 мянгат орчмын байрны хананд ийм бүтээл ганц нэг харагддаг.
“Морин жилийн гараа” бүтээл 62 м.кв хэмжээтэй. Өнөөдрийн ханшаар тооцоход 3-4 тэрбум төгрөг болно гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
“БОДЬ ДАРМА САНГИЙН АГУУЛАХАД 43 ХАЙРЦГАНД ХИЙГЭЭД ХАДГАЛЖ БАЙНА”
Энэ талаар Монголын Урчуудын эвлэлийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Батжилаас тодруулахад, “Бодь дарма сан, “Арт Авеню” компанийн хамтарсан мозайк хамгаалалтын судалгааны баг 2019 оны арванхоёрдугаар сард Цагаан морин жилийн гараа мозайк дурсгалыг авран хамгаалах судалгааны ажлын эхний хэсэг болох баримтжуулах, салган авах болон хадгалах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Тус барилгын эзэмшигч болох " Дүүс 61″СӨХ -тэй гэрээ байгуулж 170 ширхэг дөрвөлжин хавтанг 43 хайрцагт хийгээд “Бодь дарма сангийн агуулахад хадгалагдаж байгаа.
Түүхэн дурсгалт бүтээлийг СУИС-ийн оюутнуудтай хамтран сэргээн засварлахаар төслийг санаачилсан бөгөөд санхүүжилт шийдэгдвэл сэргээн засварлаж эхэлнэ. Нураасан барилгын суурин дээр барьсан өндөр барилгын ажил бүрэн дуусмагц хананд нь байршуулах хүсэлтийг тавьсан. Үүнээс гадна бүтээлийг сэргээн засварласны дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон олон нийтийн гудамж талбайд байршуулах хүсэлтийг хүргүүлсэн” гэв.
Өнгөт шил, чулуу болон бусад төрлийн материал ашиглан шигтгэмэл чимэглэл бүхий техникээр чигтгэж урладаг чимэглэлийн зориулалтын төрөл юм. Чулуун шигтгэмэл /голчлон чулуугаар хийдэг тул чулуун шигтгэмэл гэж ерөнхийд нь нэрлэдэг/ буюу мозайкыг монемунталь урлаг болон барилгын дотоод засалд чимэглэлийн зориулалтаар ашигладаг байна.
НИТХ-аар баталсан “Улсын нийслэлд хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах” журам гэж бий. Энэ журмын дагуу Хот төлөвлөлт хөгжлийн газрын дэргэд “Хөшөө дурсгал хүндэтгэлийн самбарын эх загвар батлах” комисс байдаг. Тэр комиссоор орж “Морин жилийн гараа” монументаль бүтээлийг тухайн байршилд нь сэргээн засварлахаар шийдвэр гаргаж байсан ч ажил нь эхлээгүй байгааг албаныхан хэлсэн юм.






Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Нэргүй 2025-04-15 202.126.90.29
Тэр Цагаан морин жил сайнаар дурсагдах жил биш. Ардчиллын нэр барьсан луйварчид, худалч хулгайчуул, тэр үеийн гуламжны хулигаанууд Монголыг, дахин сэхэхгүй болтол дээрэмдэж, өөдтэй бүхнийг хувьдаэ авсан жилүүд байвдаа. Ард түмэг мартаагүй шүү.
Нэргүй 2025-04-15 202.126.88.192
zaa, tenegteed bgaa ch dee…medrel gar ve
Зочин 2025-04-15 66.181.166.196
Анхнаасаа 1939 оны хуучин барилгын ханан дээр хийдэг л буруудаж, ийм хуучин барилгын хананд хийсэн юм урт насгүй нь ойлгомжтой ш дээ, МАН хэдий ардчилал ярих дуртай ч, энэ бүтээлийг хаа нэгтээ байлгахыг хүсэхгүй л болов уу, хуучин коммунист сэтгэхүйнээсээ салаагүй улс ш дээ
зочин 2025-04-15 203.217.139.240
Хаалтын гэрээ гэж …
Нэргүй 2025-04-15 202.179.15.114
Нураахаас өөр юм бодож олж, хийж чадахыг байжээ. Яана ч гэх вэ
Зочин 2025-04-15 202.126.88.89
цагаан морин жил монгол улсын үндсэн хөрөнгө болон газар доорхи баялгыг ухаж гадаадын лууварт өгөх гарааны жил болоо биздээ.
одоо монгол улс яаж бна.Газар нутаг бүх баялагаа алдахад хүрээд байгаа биздээ. Ардчилал нэртэй хэдхэн хүний гарт орж тэр хүмүүсээ зоригтой шийтгэ ж чадахгүй төр шүүх 2 нь юу байгаа юм бүү мэд..
энэ бүтээлийг сэргээх тэр их мөнгөөрөө хүүхлийн цэцэрлэг ясли сургууль барих хэрэгтэй.
Нэргүй 2025-04-15 188.162.254.32
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!
Цагаан морин жил 2025-04-15 66.181.188.26
Ардыг хэзээ өгөх үү сосорбарамаа
ЗОЧИН 2025-04-15 122.201.31.78
ИХ САЙХАН БҮТЭЭЛ БАЙСАН САНАГДАНА. ЦАГААН ШАРГАЛ ӨНГӨ ДАВАМГАЙЛСАН. ҮНДЭСНИЙ ЦЭЦ ХҮРЭЭЛЭНД БАЙРЛУУЛААЧ.