Газа дахь бүрэн ажиллагаатай сүүлчийн эмнэлэгт халдав

Газа дахь бүрэн ажиллагаатай сүүлчийн эмнэлэгт халдав

Газа дахь бүрэн ажиллагаатай сүүлчийн эмнэлэгт халдав

Газын зурвас дахь сүүлчийн бүрэн ажиллагаатай эмнэлэг Аль Ахли Араб Израилийн агаарын цохилтод өртжээ. Агаарын цохилтод эмнэлэгийн эрчимт эмчилгээ болон мэс засгийн тасгууд өртөж сүйдэв. Бичлэгээс харвал агаарын цохилтын дараа ч зарим өвчтөн орон дээрээ байсаар байх аж. Толгойдоо гэмтэл авсны улмаас тухайн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхэд яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн үеэр нас барснаас өөр хохирлын мэдээлэл алга байна.

Хамасын командлал болон хяналтын төв тус эмнэлэгт байрлаж байсан учир байгууламжийг онилсон гэж Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгджээ.

Эмнэлгийн ойролцоо Гэгээн Филипийн сүм байдаг бөгөөд тус сүм ч гэмтсэн байна.

Тухайн үед эмнэлэгт ажиллаж байсан сэтгүүлчийн мэдээлснээр халдлагаас хэдхэн минутын өмнө Израилийн Батлан хамгаалах хүчин нэгэн эмч рүү утсаар ярьж, хүмүүсийг 20 минутын дотор яаралтай нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгчээ. Гурван хүүхдээ сахиж байсан нэгэн аав ярихдаа "Бөмбөгдөлтөөс өмнө бидэнд хэдхэн минут л олдсон. Аймшигтай байлаа. Би өөрөө бэртэлтэй байгаа болохоор төвөгтэй байв. Гурван охины маань хувьд нэг нь нэг хөлөө, нөгөө нь нэг гараа тайруулсан. Гурав дахь нь бүтэн биеэрээ дүүрэн метал ялтастай. Бид үхлээс хоёрхон минутын л зайтай зөрлөө" гэжээ.

Аль Ахли Араб эмнэлэг дайнаас өмнө анхаарал татахааргүй жижигхэн байгууламж байв. Гэвч Аль Шифа болон бусад эмнэлэг сүйрсний дараа Газа дахь ганц бүрэн ажиллагаатай эмнэлэг болж хоцорсон юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 сэтгэгдэл

Avatar

Исламын улс 2025-04-14 202.9.47.29

Исламын улс бүлэглэлийг сайн сөнөөх нь зөв. Дараа нь Ираныг щаагаад өг, эцэст нь Талибан гээд…

Avatar

С.Эрдэнэ дабль эхнэр 2025-04-14 66.181.188.26

Орос Сумыг пуужиндав бүгд эмэгнэв, буруушаав,Израйль Газаг бөмбөгдөв гэвч Израйль өөрийгөө хамгаалах эрхтэй гэж бурхан хэлэв

Avatar

Нэргүй 2025-04-14 108.147.36.27

ХАМАС-ын алан хядагчид бүр эмч сувилагч,сэтгүүлч сурвалжлагч,гэмгүй нэг санваартны дүрд хувилчихаад явж байдаг юм билээ….бүр хүүхдийн эмнэлэг дотор хүүхдийн орнуудын дотор матрасных нь доор автомат б**,гранат нуучихсан байсан….

Avatar

Нэргүй 2025-04-14 139.5.216.142

erguu g***

Avatar

Нэргүй 2025-04-14 78.246.206.192

Хамасаас болж зовж бна энэ улс

Avatar

Нэргүй 2025-04-14 108.147.36.27

Палестины араб ард түмэн гэсэн энэ хэдэн нөхдүүдийг орос руу нь нүүлгэх хэрэгтэй юм байгаам,орост юу л байна өргөн уудам газар нутаг л байна

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж