Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байна, Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөнжил доторх хөгжил л юм даа 2025-04-14 202.9.41.27

Жаран ямаанд зуун ухна гэдэг болж байх шив. Жалгын үзлээсээ салаад, жинхэнэ утгаар нь улс орно оо хөгжүүлмээр байна. Хөгжил хөгжил гэж жалчаад улс орон хөгжихгүй шүү дээ. Хийх хэрэгтэй, худлаа ярихаа болио Манан-уудаа…

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.191.193

ха ха дүр эсгэсэн өлөн хулгайчууд жүжиг тавьж байх шив

Avatar

шар 2025-04-14 66.181.164.23

Хуцацгаалгүй ноолуураа хэвээр нь болгоочээ МАН малнуудаа та нарт хийж чадах юм хулгайгаас өөр юм байхгүй, малчид малаас дор үздэг МАН даа хайртай, нохой засуулсан хүндээ хайртай Малчдыг МАН амьдаар нь алж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж