Журмын хашаанд байгаа ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж авна

Журмын хашаанд байгаа ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж авна

Журмын хашаанд байгаа ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж авна

Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд 127 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэж, цэвэрлэгээ ариутгалыг хийжээ. Тус дүүргээс ТҮЦ-ээ нүүлгэх 17 байршил, 20 ажлын байрыг санал болгоод байна. Тодруулбал, Баянгол дүүргийн зүгээс шинэ “Sunday”, “Хархорин”, “Барс-2” болон 3, 4 дүгээр хорооллын худалдааны төвүүдийн захиралтай уулзаж, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх талаар ярилцсан байна.

Харин буулгаж, ачсан ТҮЦ-үүдийг тухайн дүүргийн харьяа журмын хашаанд аваачих эсвэл иргэн өөрөө гэр эсвэл хадгалах газартаа хүргүүлэх боломжтой юм байна. ТҮЦ буулгах ажлыг дүүрэг бүр хариуцан зохион байгуулж байгаа. Тиймээс ТҮЦ-үүдийг ачихдаа ААН-үүдтэй гэрээ байгуулах замаар ажиллаж байгаа юм байна. Ачилтын төлбөрийн тухайд жижиг, дунд, том гэх ТҮЦ-ийн хэмжээнээсээ хамаарч дунджаар 350 мянган төгрөг аж. Хэрэв журмын хашаанд ТҮЦ-ээ аваачсан бол буцаан авахдаа ачилтын төлбөрийг төлөх шаардлагатай юм байна. Дүүргүүдээс тодруулснаар дийлэнх иргэд ТҮЦ-ээ өөрсдөө авч явсан, тиймээс журмын хашаанд нийт буулгасан ТҮЦ-үүдийг 20 орчим хувь нь бий гэв. Гэвч зарим дүүргийн тухайд олон ТҮЦ буулгаж байгаа учраас журмын хашаа нь дүүрч, өөр байршилд хурааж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар нийт 387 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, “Натур” худалдааны төв, Нарны зам, 11 дүгээр хорооны “Асем”-ийн зам дагуух, Батлан хамгаалах их сургууль, Ботаник автобусны буудал, Сансрын туннель, Колонкийн автобусны буудал, ХСҮТ-ийн автобусны буудал, Доржийн гудамжны ТҮЦ-үүдийг нүүлгэсэн юм. ТҮЦ эрхлэгчдэд Ботаник, Улиастай, Шар хад, Гачууртад 50 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхийг санал болгожээ. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвд хөнгөлөлттэй түрээсийн лангуу болон 150 ажлын байрыг санал болгоод байгаа юм.

Харин нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 110 байршилд 208 зөвшөөрөлгүй ТҮЦ байдаг. Өнөөдрийн байдлаар 11 байршилд 54 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлээд байна. Эдгээр ТҮЦ эрхлэгчдэд 16 ААНБ-ын 78 ажлын байр санал болгосон байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн удирдлагууд ТҮЦ эрхлэгчидтэй гурван удаагийн уулзалт зохион байгуулсан бөгөөд хараахан шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас өгч байгаа мэдээлээр ТҮЦ  эрхлэгчдэд удаа дараа сануулга өгч, заасан хугацаанд газраа чөлөөлөхыг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй учраас ийнхүү албадан буулгахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 52 минутын өмнө 66.181.185.200

Маш зөв!!! Үнэ өртөггүй юм гэж МАН-АН-Н төрд л байдаг байх!!!

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.197

хотоос гарсан төв замуудыг дагуулан 1000 түцээ байршуул. хотын хүмүүс хөдөөний түцэнд ойрхон амьдрах хүмүүст зар.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.177.184

автобусны карт цэнэглэх газар олдохоо байлаа

Avatar

capitaliin undarmaa avgaigaas nigmiin daatgaliin sangiin m unguu avaach 2025-04-15 73.132.11.36

negent hoto tsevreleed, tedniig nuulgesen l yum chin TUTSiig ni gert ni hurgeed uguu, yun achiltiin tulbur ve
negent hoto tsevreleed, tedniig nuulgesen l yum chin TUTSiig ni gert ni hurgeed uguu, yun achiltiin tulbur ve
negent hoto tsevreleed, tedniig nuulgesen l yum chin TUTSiig ni gert ni hurgeed uguu, yun achiltiin tulbur ve

Avatar

Ккк 2025-04-15 139.5.219.171

түцүүдийг хураах нь зөв шүү.адаглаад багшийн дээдийн замын урд дахь түц хооронд шээс үнэртсэн хог их байдаг

Avatar

Зочин 2025-04-15 59.153.115.32

Шээстэй амбаараа авахгүй талбай дээр амаа билүүдээд л. Эрт аваад дараагийн ажилдаа ороочТҮЦ ийнхэн .

Avatar

Та хар 2025-04-15 103.212.118.171

ТҮЦ гэдэг амбаартай зууралдагчдад хэлэхэд одоо яая гэхэв хохь чинь гэх үү дээ муусайн оркууд.

Avatar

Зочин 2025-04-15 202.21.109.5

Төв шуудангийн ард байх, тэр хавийг ганц бохирдуулж байгаа нэг ТҮЦ бнаа, яг явган хүний зам дээр

Avatar

зочин 2025-04-15 103.212.116.46

Явган хүний зам дээр байрлуулсан ТҮЦ-нүүдийг зайлуулсан нь маш зөв арга хэмжээ болсон.
Нямбаатарыг алга ташин дэмжиж байна. Нийтийн эрх ашиг гэж байдаг юм. ТҮЦ өнгөрсөн зуунд үүргээ гүйцэтгэсэн.
Дижитал зуунд ийм үйлчилгээ шаардлагагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр ачсан учраас тэр мөнгийг ТҮЦ-нийхэн буцааж өгөх нь
шударга ёсонд нийцнэ. Төлөөд авцгаа.

Avatar

Нэргүй 2025-04-15 203.169.50.224

tgeed condomoo haanaas avhuu

Avatar

Нэргүй 2025-04-15 122.201.23.83

өөрсдөө хүчээр хурааж аваад сайхан мөнгө хусах юм аа.

Avatar

Нэргүй 2025-04-15 183.177.99.226

автобусны картаа хаана цэнэглэх вэ. жишээ нь Монгол 3 р сургуулийн урд байгаа түцнүүд ачаагүй бна. карт цэнэглэж бна уу гэсэн чинь Нямбаатартаа хэл гээд байхын

Avatar

Нэргүй 2025-04-15 203.169.50.224

Hi pay

Avatar

Зочин 2025-04-15 139.5.219.133

түцийг ялсан хотын даргад баярлалаа түциын хажуугаар явахаар Яг нүхэн жорлон үнэртдэг түц эрхлэгчидээ давраад хэрэггүй ухаан орж үз та бүхэнд нийтийн эзэмшлийн газрыг бохирдуулаад бгаагаа ойлго дахин бод

Avatar

Нэргүй 2025-04-15 103.212.117.102

Tohiroltsoj chadahgui bol zugeer l hooson haychihaach ugaasaa ulsiin gazriig ezemsheed daam garchihsan hurgan baychuud boloo bizdee

Avatar

Зөв 2025-04-15 202.9.47.29

Ачилтын төлбөрийг тушаалгаж байж ав, буцаагаад өөр буудалд байрлуулсан байвал шууд улсын орлого болго

Avatar

Тойрог 2025-04-15 66.181.188.26

Удахгүй өөр загварын түцнүүд тавигдана түр хүлээ

Avatar

Нэргүй 2025-04-15 202.9.40.115

х***а манж чацгнууд нам төр эзлцн. Тэнд эндгүй бөөнөрө бүлглж хурл гэгч шаагаал.

Avatar

иргэн 2025-04-15 124.158.105.14

зөв

Avatar

Нэргүй 2025-04-15 103.168.34.36

butsaagaad tuts tavina daa. ene neg tiim tsikl yavaad baidag shuu. olon udaa achij butsaaj tavij bna. end neg hunii biznes bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж