Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ноос 11-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50610, мөрдөн байцаалтын 3016 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 246 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,
- Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан С.Г нь иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхдөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
- Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн албан тушаалтан А.Э нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан “триэтаноламин” гэх нэршилтэй химийн бодисыг бусдаас худалдаж авсан, хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
- Насанд хүрээгүй хохирогчийг бусадтай бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байгаа гэж хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлэн бусдад худалдсан Ц.М, Б.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 /Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Нэр бүхий иргэдийг биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр хангасан Л.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, 12.6 дугаар зүйлийн 1, 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
зочин 2025-04-14 103.212.116.182
Хамгийн хогийн гэмт хэрэг. Шийтгэл хатуу байх ёстой.
Нэргүй 2025-04-14 66.181.178.123
XUCHINDUULI VANXANDN BOOBN XXNO ANUSN SEXSEER80955877
Нэргүй 2025-04-14 202.9.40.102
Нам төр хулгайлж 35 жил хулгай шаасн х***а манж л******д 35 жил шаасн хулгай син хангалтай биш үү шуналт лаларуудд хангллтай биш бга өлн л******д.