УИХ-д худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг нийтийн албанд ажиллуулахгүй

УИХ-д худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг нийтийн албанд ажиллуулахгүй

УИХ-д худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг нийтийн албанд ажиллуулахгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдлээ. Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс  тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа эрх мэдлийн хуваарилалт байсан. УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ. Улсын гадаад дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. УИХ  бол Үндсэн хуулийн байгууллаараа гол шийдвэр гаргах ноён нуруу болох ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралт хийсэн. Парламентын чуулган буюу УИХ- ын хойморт гүйцэтгэх засаглалын тэргүүн нь гараад суучихдаг.

УИХ -ын чуулганы үеэр Ерөнхий сайдаас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг. УИХ -ынхаа толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент дэлхийд алга.

УИХ -ын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр нь гараад суучихсан байгааг зогсоож, 126 гишүүyийхээ дунд суух ёстой гэх хуулийн төсөл өргөн барина.

УИХ -ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ цагаар ямар мэдээлэл өгөхөө өөрөө сонгож, УИХ-д өгдөг. Энэ нь Засгийн газар  ажлаа УИХ-ын өмнө  хариуцна гэдэг Үндсэн хуулийн заалтыг эвдэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг гэж өөрчлөөд, Ерөнхий сайд өөрөө ирж тайлбар мэдээллээ өгдөг, хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг зарчимд шилжихгүй бол УИХ бол Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэдэг бодит шүүүмжлэл яваад байна.

Гуравт, УИХ -ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ -ын нэгдсэн чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд хариуцлагатай байх гэдэг тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ дээр илт худал ярьдаг байдал газар авлаа.

Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр УИХ- ын гишүүн чуулган дээр бусдыг гүтгэж доромжилсноос бусдаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй.  УИХ -ын гишүүнээс бусад албан тушаалтан УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл одоо 126 гишүүнээс гадна төрийн бүх албан тушаалтнууд УИХ дээр ирж хариуцлагагүйгээр худал хэлэх хэмжээний тогтолцоо бий болсон байна. Энийг зогсоохын тулд УИХ -ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтныг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байга. Иргэдийнхээ худал мэдээллийг шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хариуцлага хүлээдэггүй байж болохгүй.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ -ын чуулган дээр худал мэдээлэл өгсөн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалт хийхээс аргагүй байна.

УИХ -ын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд хуулийн төсөл өргөн мэдүүлнэ гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл хуулийг хэрэгжүүлсэнгүй. Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй юм уу?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр Үндсэн хууль дээр нэг л заалт бий. Сүүлд нэг өгүүлбэр нэмэгдэж орж ирсэн. Тэр өгүүлбэр ямар агуулгатай вэ гэдэг дээр хууль тогтоогчийн болон Үндсэн хуулийн Цэцийн тайлбарууд шаардлагатай болсон. Тэр өгүүлбэрийн агуулгаас болоод УИХ -ын гишүүн хийж байхдаа гэмт хэрэгт холбогдсон бол гэдэг агуулга уншигдаад байна. УИХ-ын гишүүн биш байхдаа хөндөгдсөн асуудлыг шийдэх Үндсэн хуулийн зохицуулалт хаана байна вэ гэдэг асуудал тавигдсан. Тэр зүйл дотор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх гэдэг заалт байгаа.  Ард нь залгаад УИХ -ын гишүoнийг эргүүлэн татахдаа уул гишүүнийг гэсэн үг байгаа. Түдгэлзүүлсэн уул гишүүнийг эгүүлэн татах асуудал нь Үндсэн хуулийн заалттай байна. Гэтэл түдгэлзүүлээгүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хаана байна вэ гэдэг Үндсэн хуулийн заалтаас урган гарсан тайлбар маргаанууд гишүүдийн болон хуульчдын дунд явж байна. Энэ хуулийн тайлбар агуулга дээр гарч байгаа асуудлыг шийдэх гарцаа одоохондоо олоогүй. Үндсэн хуулийг тайлбарлах эрх нь Цэц дээр байдаг. УИХ Үндсэн хуулийн агуулгаас зөрчсөн хууль тогтоомжийг санаачлаад баталбал яах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.

Миний хувьд сүүлийн хоёр удаа УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад энэ асуудлыг хөндөхдөө  ийм зүйл гарч болзошгүй гэдгээр өргөжүүлж бичихгүй яав даа л гэж бодогдож байна. Нэг хөндөгдсөн заалтад найман жил гар хүрэхгүй гэдэг зохицуулалт бий. Ийм олон хууль зүйн маргаан байгаа учраас ингэж шийднэ гэдэг гарц гаргалгаа УИХ- д байхгүй ярилцсаар байна.

-Засгийн газраас төрийн өмчит компаниудад менежер томилсон. Гэтэл менежерүүдийн олонх нь Х.Баттулгын ойрын хүмүүс байна, Женкогийн Засгийн газар болсон байна гэж ярьж байна. Төрийн өмчит компаниудаас гадна төрийн албанд давхардал үүсгээд байгаад танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Төрийн өмчит компанид орон тоо нэмэгдэж байгаа асуудал сүүлийн үед их яригдаж байгаа. Хэдэн жилийн өмнө батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Төрийн хэмнэлт гэдэгт өргөн агуулга хамаарна. Орон тооны томилгоо, олон асуудал хамаарна. Ардчилсан намын хувьд өмнөх сонгуулийн үед хэлж амлаж байсан олон зүйл ажил хэрэг болох ёстой. Төр хасч танаж жижигрэх ёстой гэдэг байр суруийг байнга илэрхийлсээр ирсэн. Өнөөдөр хамтарсан Загсийн газар ажиллаж байна. Ардчилсан намын зарчмын байр суурь хэвээр байх ёстой гэж үздэг. Төсөв тэлсэн, төрийн өмчит компаниудыг хувьчлах, олон нийтийн болгох жагсаалт гарсан ч байхгүй болж байна. Төрийн өмчийг үр ашигтай олон нийтийн болгох боломжтой бүхнийг хувийн хэвшлээр хийлгээд улс татвараа авдаг байх зарчим нөгөө тийш явж байгаад би бол бодлогын хувьд зөв зүйтэй гэж боддоггүй.

Төрийн өмчит компаниуд дээр хэчнээн хүн яаж томилогдсон бэ гэдэг тодорхой мэдээлэл алга. Бүлгийн дийлэнх гишүүдийн хувьд уламжлалт үзэл байр суурин дээрээ хэвээр байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-Энэ асуудал өнөөдөр бүлэг дээр яригдсан. Төрийн алба давхардсан асуудлаар С.Цэнгүүн гишүүн судалгаа хийснээ танилцуулсан.  Төрийн чиг үүргийг давхардуулсан байдлаар цалин авах, үр ашиггүй давхардсан бүтэц үүсгэсэн асуудал дээр бүлэг ажлын хэсэг байгуулж, давхардсан орон тоог алга болгож, хуулиас давсан журмыг хүчингүй болгох ажлыг хийе гэдэг санаачлага гаргаад бүлгээс ажлын хэсэг байгуулахаар болсон.

Төрийг илүү үр ашигтай сонирхлын зөрчилгүй цомхон дарамтгүйгээр ажиллуулах нь Ардчилсан намын гол бодлого.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-14 45.117.35.15

Saihan yarichihaad ar hudargaar ni tes uur zuil hiideg shuu dee ta nar. Odoo tur zasag yamar baigaa ni 3 namaas l hamaarch baina.

Avatar

Зочин 2025-04-14 66.181.189.212

луйварчин Цогтгэрэл, хар тамхичин нууц амрагтай Тэмүүжин 2 төрөөс зайлж үз

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.40.100

АН НИЙТ 13 ДЭД ДАРГАТАЙ. ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА. ДАРГА НАМ ГЭЖ НЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.178.123

SEKSYGEER AJIL XNE80955877TSAGN VANXANDI ANUSDAAD80955877

Avatar

Нэргүй 2025-04-14 139.5.217.69

хэ төрд дунд доод шатанд их цэвэрлэгээ маш их үгүйлэгдэж байгаа байх наад захын харилцааны соёлоос эхлээд мэдлэг чадвар хүмүүнлэг сэтгэл эх оронч байдал дутмаг байгаа байх оо

Avatar

сонгогч 2025-04-14 202.9.46.210

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

Avatar

Нэргүй 2025-04-14 202.126.91.128

Төрийн байгууллагуудын тоо цөөрөхөөр төрийн албан хаагчид илүү их авлига авна даа.

Avatar

сонгогч 2025-04-14 103.168.34.60

уих-ын гишүүн болон дарга, дэд даргын бланкаа ашиглан судалгаагүй байгаль орчин нийтийн эрх ашгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа дураараа боомт нээх гэж оролддог дураараа бүтээн бйагуулалтын төслүүдийн нэр бичин төрөөс мөнгө хусдаг асуудлыг хуульчилж таслан зогсоо

Avatar

Нэргүй 2025-04-14 103.212.118.71

AN g demjij baina

Avatar

Нэргүй 2025-04-14 202.126.91.128

Монголчууд Univision ба Skymedia-гаас ичих хэрэгтэй учир нь монголчууд зурагт ба интернет үзэж зугаацдаггүй ба тэд интернет ашиглавал гүүглээр ба фэйсбүүкээр зөвхөн бусдын талаар судалгаа хийдэг.

Avatar

Зочин: Манай нийгмийн амьдрал ЖҮЖИГ байх юм. 2025-04-14 139.5.218.151

Төрийн албаны хуулийн 41.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, харин .Прокурорын тухай хуулийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх” гэж заасан. “ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААСАН” гэсэн үг. Ерөнхий прокурорын томилгоонд үүнийг мөрдөх байлаа. Тэмүүжин илэрхий ийм асуудалд дуугүй байсан мөртлөө ЕС-ын суудал, албан хаагчийн худал мэдээлэл гэх мэтэд том дуугараад яахав дээ. Тэмүүжин, Б.Энхбаяр нарыг овоо гэж үнэлж байсан юмсан.Чеховын Хамелеон өгүүллэгийг уншицгаавал таарна.

Avatar

Ахмад 2025-04-14 202.9.41.4

Төрийн 3 өндөрлөгийн нэг шүү дээ. Оюун-Эрдэнэд халж ядаад байна уу. Ерөнхий сайдын суудалд халж ядаад байна уу. Адаглаад шинэ Үндсэн хуулиар чинь ЕС-ийн эрх мэдлийг илүүтэй болгож өгөө биз дээ.

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.187.100

Төрийн албанд орон тоо давхардхаасаа илүүтэйгээр, төрийн ажлыг албан ёсоор томилогдсон төрийн албан хаагчид бус арын хаалгаар томлогдсон Женкогийн гар хөлүүд шууд булаан авч, асуудлыг өөрсдийн эрх ашигт нийуүүлэн шийддэг болоод бна !!!
Оюун-Эрдэнэ энэ байдлыг сайн харж мэдэж бгаа боловч юу ч хэлж, нөлөөлж огт чадахгүй бнаа.
Үнэн хэрэгтээ Засгийн Газрын ажлыг далдаас Женко удирдаад бнаа !!! МАН чимээгүй л байгаад бна.
Энэ бол ТУЙЛЫН БУРУУ шүү !!!

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.191.193

чадах уу. төрд өлөн хулгайчууд байхад яах ч үгүй байж

Avatar

Нэргүй 2025-04-14 103.212.116.89

ДАВАСҮРЭН МЭТЫН ПОД АРАВГАРУУД ДУГҮИ БОЛНО ЗӨВ

Avatar

Нэргүй 2025-04-14 202.5.202.130

Өөрсдийгөө толинд л сайн харах хэрэгтэй дээ. Хамгийн будлайнтай томилгоо хийдэг, бас ичих булчирхайгүй хулгай хийдэг хүмүүс чинь л АН-д бгаа. Ялангуяа орон нутагт

Avatar

Нэргүй 2025-04-14 202.126.91.128

Энэ амьтан улсын их хуралд гишүүн болоод шууд Lexus жийптэй болсон. Энэ этгээд Америкчуудын мөнгөөр их баяжсан байна лээ.

Avatar

Нэргүй 2025-04-14 203.91.118.150

Хэрэгжүүүлж чадвал зөв л алхам. Харсаар байтал хуйвалдаанаар бүх зүйл шийдэгдэж байна шүү дээ. Бялуны хэлтэрхийн төлөө олон зүйлийг уландаа гишгэлээдээ

Avatar

Зочин 2025-04-14 202.126.92.98

Сайн ах Тэмбүүжин хичнээн зөв зүйтэй юм ярьсан ч хогийн баг зүүсэн хиймэл нлвш байсныг нь бодохоор ийм мэт гөлөгнүүд Хууль тогтоох дээд байгууллагад сайд хүртэл хийж байсан гэхээр бөөлжис хүрээд байхын

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.187.100

Чи Тэмүүжинд дургүй бгаа бол хоёр Энхболдын угаадас ны халтар гөлөг л бна доо ! Хоёр Энхболд нийлээд Тэмүү жинг МАН, АН ялгаагүй өөрсдийн хувийн өрсөлдөгч гэж үзээд түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулж, хүчнийх нээр гүйцэтгэх ажиллагаа хийлгэсэн юмаа !!!
Чи тэр бүлэглэлийн шавхрууг долоосон гөлөг бна л даа !!!

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.178.123

ANUSDI BOOWN GOE XXNO80955877SEKSEER

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж