“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн  спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал өнөөдөр эхэлж байна.

Реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан хүний бие организм богино хугацаанд хэрхэн эрүүлээр өөрчлөгдөх боломжтойг таниулах юм.

Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийн хошой аварга Н.Ануужингийн “Anuxai’s fitness” реалити шоу төсөл гурван жилийн дараа гурав дахь бүлгээ үзэгч олны хүртээл болгож байгаа юм. Тэрбээр өөрийн олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлага дээрээ үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ.

”Өөртөө хувьсал хий” уриатай фитнес шоу өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

“Anuxai’s fitness” шоуны эхний улирлын ялагчаар оролцогч Оля тодорч, 45 хоногийн хугацаанд 18.3 кг жин хасаж байсан юм. Харин хоёр дахь улирлын ялагчаар  18.1 кг жин хаяж, бэлхүүсний тойргоосоо 31 см хассан үзүүлэлтээр жүжигчин О.Үржинханд шалгарч  байжээ.

2022 онд  реалити шоу нэвтрүүлэгт оролцсон 13 оролцогч богино хугацаанд эрүүлээр галбиржиж,  мянга мянган бүсгүйд хүссэн бие галбираа дасгал хөдөлгөөний ачаар өөрчлөх боломжтойг харуулж, үзэгч, олон нийтэд урам зориг өгч байсан.

Энэ удаад  “Anuxai’s fitness” шоу төслийн хамт олон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шоу нэвтрүүлэгт оролцохоор монгол орны өнцөг булан бүрээс 8000 орчим бүсгүй хүсэлтээ илэрхийлж, тэднээс нэг оролцогчийг сонгожээ.

Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь жингийн илүүдэлтэй буюу эрүүл мэндийн эрсдэлтэй түвшинд байгааг судалгаа харуулдаг. Богино хугацаанд, эрүүлээр илүүдэл жингээ хэрхэн хасаж, эрүүл чийрэг бие бялдрыг хэрхэн цогцлоох боломжтойг “Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгээс үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-14 103.212.117.94

үндэсний ёс зүйг ийм л байдлаар унагадаг.

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.41.61

Том боовонд дуртай яашкаа

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.41.61

Хар б**в

Avatar

Нэргүй 2025-04-14 103.168.34.93

HAR SHEES DAGASN g**** NEGEER NEMEGDCHEE HULAN GEED NEG g**** BAS NEG HALD NIGER SUUSAN UUR HEN HEN BNA ARCHAAGUI PZ DA NAR SHDE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж