"Дүнжингарав"-ын уулзвар дахь дэлбэрэлтийн хэргийг шүүнэ

"Дүнжингарав"-ын уулзвар дахь дэлбэрэлтийн хэргийг шүүнэ

"Дүнжингарав"-ын уулзвар дахь дэлбэрэлтийн хэргийг шүүнэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд товложээ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь /2025.03.06/ товлосон боловч шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг тодорхойгүй  хугацаагаар хойшлуулсан юм.

Нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй 2025 онтой золгосон.

Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан байдаг.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Хуулийн байгууллагаас дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-04-14 66.181.161.194

жиптэй этгээд хаачив? яагаад хэргээс мултрав. хэзээ аливаа асуудалд шудрага ханддаг шүүх, прокурортой болох вэ?

Avatar

Нэргүй 2025-04-14 45.117.35.15

Prokuror, shuuh sonin yum aa? Ter patroltoi etgeed gol buruutnii neg, buh bichleg baihad ingeed l hergees mutlana gedeg arai denduu yum aa. Shuuh prokurort itgeh yamarch arga alga.

Avatar

ЗОЧИН 2025-04-14 122.201.31.78

ХАМГИЙН ГОЛ БУРУУТАН БОЛ ЦАГААН ПРАДОТОЙ БХЯ НЫ ТЭР н**ш ШҮҮ. МАШИНААРАА УХАРЧ ХОШУУГ НЬ САЛГАСАН

Avatar

МАН 2025-04-14 202.9.47.29

Тэр патрол чинь МАН-ых тул буруугүй, газын машин бол АН-ых тул ял асууна

Avatar

Нэргүй 2025-04-14 103.212.116.226

МАН ынх ч биш байхаа.

Avatar

Нэргүй 2025-04-14 124.158.120.50

цагаан машинтай л@л@р хаачсан бээ

Avatar

Нэргүй 2025-04-14 85.12.7.213

Авилгалын хэргүүд бүр хошиг шог болж дууслаа. Нүүрсний хэрэг – Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Ногоон автобус – Сүхбаатар, Сумьяабазар хариуцлага хүлээсэнгүй. Хөгжлийн банкны хэрэг – оролцогч нь УИХ-ын гишүүн болчихсон явна. Манай ШҮҮХ засаглал бүр чадамжаа алджээ.

Avatar

Нэргүй 2025-04-14 203.91.115.49

За ногоон автус бол яг одоо шүүхийн шийдвэр гарсны дараах байдлаар бол ерөнхийдөө болж байна. Наадмаар өршөөчихгүй бол шүү дээ. Хохирол ямар нэг байдлаар төлөгдсөн. Дашваанжилын дэлбэрэлтийн хэргийг иймэрхүү маягаар шүүмээр байна. Гол зорилго "Хохирлыг буруутай этгээд бүрэн барагдуулах".

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж