Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болж буйг малчид шүүмжилж байна. Цар тахлын улмаас 2020-2021 онд ноолуурын үнэ ханш буурч, малчдын орлого тасалдсан. Тухайн үед хил хааснаас болж ноолуурын үнэ нэг кг нь 50 мянган төгрөгт хүрсэн байдаг.
Аймгуудын ХХААГ-аас мэдээлснээр ямааны ноолуурын үнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар:
- Архангай аймагт 120.000-125.000 төгрөг
- Баян-Өлгий аймагт 90.000-100.000 төгрөг
- Говь-Сүмбэр аймагт 125.000-130.000 төгрөг
- Дунд-Говь аймагт 110.000-120.000 төгрөг
- Дорнод аймагт 160.000 төгрөг
- Сүхбаатар аймагт 150.000 төгрөг
- Хэнтий аймагт 150.000-160.000 төгрөг
- Орхон аймагт 135.000-137.000 төгрөг
- Өмнөговь аймагт 80.000 төгрөг
- Хөвсгөл аймагт 130.000-135.000 төгрөгийн ханштай байна.
Харин 2023 онд ноолуурын үнэ аймгуудад нэг кг нь 160 мянган төгрөгөөс, 2024 онд 185 мянган төгрөгөөс эхэлж байсан. Харин энэ жил кг нь 80 мянган төгрөгөөс эхэлж байна. Ноолуурын гарцаас шалтгаалан аймгуудын ноолуурын үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд ноолуурын үнэ тогтворгүй, 150 мянган төгрөгөөс илүү өсөхгүй гэдгийг худалдаачид хэлж байгаа юм.
МАЛЧИД ЖИЛИЙНХЭЭ ОРЛОГЫН 50 ХУВИЙГ НООЛУУРААС БҮРДҮҮЛДЭГ
Энэ талаар малчдын төлөөлөл "Манай сум 83 мянган ямаатай. Жилд дунджаар 33 тонн буюу 33 мянган кг ноолуур бэлддэг. Малчид жилийнхээ орлогын 50 хувийг ноолуураасаа бүрдүүлдэг. Гэтэл угааж, самнаж гаргана гэснээс болоод ноолуурын үнэ нэг кг тутамдаа дор хаяж 30 мянган төгрөгөөр буурлаа. Үүнээс болоод зөвхөн манай сумын малчид л гэхэд 99 сая төгрөгийн орлогоо алдахад хүрээд байна. Сайд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулж, боломжийн үнэтэй байна гээд байх юм. Мөнгөний ханшны уналт ямар бгаа билээ. Бас уналт тавхан хувьтай байна гэх юм. Гэтэл бодит байдал дээр манай суманд төдийгүй хаа сайгүй 30-40 мянгаар буучихаад байна" гэлээ.
Ноолуурын үнэ ханштай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Заяабал "Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортлох бодлогын цаана малчдын орлого буурах эрсдэл байж таарахгүй. Малчдынхаа орлогыг нэмэх үүднээс түүхий ноолуур авах, экспортлох бодлогоо зэрэгцээ, үе шаттай явуулах нь зөв. Энэ бол малчдын амьжиргааг дэмжих зөв гарц. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй энэ үед төрөөс хурдан, оновчтой шийдвэр гаргах нь эрсдэлийг бууруулах чухал алхам болно" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Мэргэжилтэн 5 цагийн өмнө 66.181.189.199
Монголд нэмүү өртөг шингээх нь зөв хэдий хүртэл түүхийгээр нь гаргахав. Гэхдээ энэ шийдвэрийг дор хаяж 10 жил мөрдөх хэрэгтэй
Нэргүй 2025-04-14 202.9.47.38
х** чи х***а шээс чамд Монголын ноолуур огт падлийгvй зайл данжаадаа
Нэргүй 2025-04-14 66.181.161.229
малчид тархиа гараа ажлуулж сурах хэрэгтэй дандаа үнэгүй урамшуулал авч архидаж хэвтсээр байгаад зомбирч байгаа шүү ноолуурын хямд бх нь үйлдвэрлэлд хэрэгтэй улс орноо болох цаг болсон байнга малчидаа бодсоор улс өөдлөхгүй бн
Чээнжүүд бол гятад данжаадуудын гар хөл 2025-04-14 202.9.47.29
нөгөө ТҮЦ-ииг ноолуурын ченжүүд аваад оффисоо болгоод хэрэглээд эхлэх шив дээ хэ хэ хэ, Өмнөговийн ноолуурын ченжүүд аймгийн малчдаа арай л холгож байна даа, хамгийн хямд нь өмнөговь 80хан мянга
Нэргүй 2025-04-14 219.59.88.30
Малчдын эрх ашиг гэхгүйгээр үйлдвэрлэл ээ дэмжиж улс ажлын байр болон татварын орлогоор мөн валют дол, юань орлого олох нөхцөл нэмэгдэнэ тэр талаасаа бол энэ удаа Засаг , Төрөө дэмжих нь зөв байх аа
Нэргүй 2025-04-14 202.126.90.92
MAN namiin bodlogo shu dee. Bagaar ni dahia songonoo 2027 ond heduulee
Нэргүй 2025-04-14 122.201.23.83
МАН даа баярла
Зочин 2025-04-14 64.119.29.2
Хагас боловсруулалт хийгээд экспортлох нь малчдын орлогод сөрөг нөлөөтөй хэдий ч Монгол улсын орлогод бол эерэг нөлөөтэй. Аль болгон малчдыг бодох вэ дээ. Малчид эргээд төрөө яаж дэмждэг вэ. Ган зуд болохоор мал сүрэг төрийн хамгаалалтад байх ёстой гээд нөхөн төлбөр татаас нэхээд хэвтчихнэ. Өвөлжөө бууц, өвс тоосоо ч бэлдэхгүй, сааль сүүгээ борлуулахгүй, мал нь эхлээр л бэлчиж байдаг.
Нэргүй 2025-04-14 103.212.116.60
Махны үнээ нэмлээ гэж малчдыг муулаад байдаг. Арьс шир ноос нь хог дээр хаягдаж байгаа бол одоо ноолуурын үнийг ЗГ унагааж жаахан орлого олж банкны зээлээ төлдөг эх үүсгэврийг тасалж байхад махны үнээ өсгөж амьдрах аргаа олохоос өөр аргагүй байдал руу мал маллаж үзээгүй галч, генералын хүүхэд гээд ЗГ-ын гишүүд шахлаа. Сонгуульд арьс шир гээд бүх түүхий эд экспортод чөлөөтэй гэж бурж малчдын саналыг авснаа хэдхэн ноолуурын үйлдвэрлэгч нарын авилгад орох гэж арай арай
Нэргүй 2025-04-14 103.212.116.60
Ийм байхад хотынхныг ганц хүндрүүлж байгаа махны үнэ экспортоо зогсоон байж зарж буй нөөцийн мах гаргаад ч нэмэр болохгүй. Нэг ажлаа нөгөө бодлогоороо унагааж ыайдаг мөн лут ухаантай төрийн удирдлага шүү
Нэргүй 2025-04-14 203.23.199.47
ТҮЦ-ээ хөөрхөн ашиглаад эхэлцэн байшд
Нэргүй 2025-04-14 103.212.116.60
Хөдөө орлогогүй болсон малчид хотод ирцгээж түгжрэл нэмж ТҮЦ ажилуулахаас өөр яахав
Нэргүй 2025-04-14 59.153.112.50
Буурал толгой энхбаярийг дэмжсэн одоо яая гэхэв дээ
Нэргүй 2025-04-14 66.181.178.135
ГАНЦ МУУ НООЛУУРАН ЭДЛЭЛИЙН ЭКСПОРТТОЙ УЛС ДАА БИД .ӨРТӨГ ШИНГЭЭГЧИД БАЯЛАГ БҮТЭЭГЧИДДЭЭ ДЭМЖЛЭГ БОЛЖ БАЙВАЛ БОЛООШДЭЭ ,МАЛЧИД ЯАХАВ ДЭЭ ХҮҮХДҮҮД НЬ ХОТОД БАЙРТАЙ МАШИНТАЙ БОЛЖ Л БАЙГААШДЭЭ
нэргүй 5 цагийн өмнө 202.126.91.132
яг юугаа яриад байгаа юм бэ жилийн дөрвөн улирал амрах завгүй амралтын өдөргүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг л хүртэх гэж байна. малчидад сар бүрийн цалин гэж байх биш жилийнхээ зарлагыг дарах гэж л байгаа шдээ ганц УБ-д л амьдрал өрнөдөг гэж бодоо юу
Нэргүй 2025-04-14 202.9.40.102
х***а манж бодлго санаатай унгж мнголыш хорлх гэсн санаархл.