БНСУ: Нэр дэвшигчдийг хамгаалах офицеруудыг сонгон шалгаруулна

БНСУ: Нэр дэвшигчдийг хамгаалах офицеруудыг сонгон шалгаруулна

БНСУ: Нэр дэвшигчдийг хамгаалах офицеруудыг сонгон шалгаруулна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зургадугаар сарын 3-нд товлогдсон. Нэр дэвшигчид тавдугаар сарын 10-11-ний хооронд бүртгүүлнэ. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд улс оронд эмх замбараагүйтэл үргэлжилсэн тул эрх баригчид энэ үеэр аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах төлөвлөгөөтэй байна.

Тодруулбал, Өмнөд Солонгосын цагдаа нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах аюулгүй байдлын ажилтнуудтай өнөөдрөөс /2025.04.14/ ярилцлага хийж эхэллээ.

Ярилцлага гурван өдөр үргэлжилнэ. Хамгаалалтын тусгай албанд 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийнхтай ижил хэмжээний буюу 150 офицер шалгаруулж авах юм. Гэхдээ аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагаас хамааран энэ тоо нэмэгдэж магадгүй.

Өмнө нь нэг нэр дэвшигчид 30 хүртэл тооны цагдаа хуваарилдаг байсан. Сонгогдсон хүмүүс сонгуулийн дүн батлагдтал нэр дэвшигчдэд хоёрдугаар түвшний хамгаалалтыг өгөх болно. Хоёрдугаар түвшний хамгаалалтыг ихэвчлэн ерөнхий сайд болон парламентын даргын түвшний хүмүүст олгодог.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж