BCH Knights багийн лого оюуны өмчийн хулгай юу?

BCH Knights багийн лого оюуны өмчийн хулгай юу?

BCH Knights багийн лого оюуны өмчийн хулгай юу?

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн түүхт багуудын нэг Гарьд баг өнгөрсөн жил ивээн тэтгэгчийнхээ нөлөөгөөр "BCH Knights" гэх нэртэй болсон билээ. Түүхийг нь харвал ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд нь солигддог ч Гарьд нэр нь хэвээрээ үлддэг байв. Гэтэл энэ удаад тийм зүйл болоогүйд хөгжөөн дэмжигчид нь их л сэтгэл дундуур үлдсэн. Багийн нэр, лого, өмсгөлийн загвар, уриа гээд бүхий л зүйлс эрс өөрчлөгдөн үзэмжийн хувьд танигдахын аргагүй болсон.

Тэгвэл тус багийн логотой холбоотой сонирхолтой мэдээ гарчээ. Тус багийн шинэ лого нь багийн нэрийг төлөөлсөн баатрын дүрстэй билээ. Гэвч энэхүү логотой тун төстэй логог Тайванийн мэргэжлийн бэйсболын лигийн Фубон Гардианс баг ашиглаж байна.

Гардианс багийн лого дизайны багийн зүгээс ч элдэв гомдол, маргаан мэдүүлээгүй бөгөөд харин ч Тайванийн спортын оюуны өмчийн загвар гадаадын улс орнуудад танигдсан нь бахархам үйл явдал болжээ гэв.

BCH Knights болон Фубон Гардианс багуудын логон дээрх баатрын дуулганы өнгө, гэзэг зэргийг эс тооцвол ялгагдах зүйл бараг л үгүй харагдана. Тус логог зохион бүтээсэн Жу Кайю ярихдаа "Би Монголын сагсан бөмбөгийн талаар сайн мэдэхгүй ээ. Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол Гардианс багийн логоны дизайн 2017 онд дууссан. Харин Монголын баг энэ улирлын эхэнд багийнхаа нэр, логог шинэчилсэн байна лээ. Тиймээс хэн нь хуулбарласан бэ гэдэг дээр нэмж хэлээд байх зүйл байхгүй" гэжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Тайванийн спортын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан гэдэг дээр чимээгүй өнгөрөөж байгаа анхны тохиолдол нь энэ биш ээ. Үнэндээ бидний хувьд бахархам үйл явдал" гэв. Тайвань сүүлийн арван жилийн хугацаанд мэргэжлийн спортын багуудын дүр төрх, маркетинг, дизайн дээр хурдацтай хөгжиж байгаа гэнэ. Энэ талаараа АНУ, Япон, Өмнөд Солонгос болон бусад улстай мөр зэрэгцэж байгаа гэдгийг Жу Кайюи хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: today.line.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-14 49.0.141.60

saihan Mongol baatar bolgood, deer ni uuchlalt guichihaa

Avatar

Нэргүй 2025-04-14 103.212.162.148

ичмээр юм

Avatar

зочин 2025-04-14 66.181.166.196

Хуулах нь ч хуулчихжээ, сошиал хөгжчихсөн өнөө цагт баригдахгүй байна ч гэж байхгүй л дээ, гэнэн л юм болж дээ, кк

Avatar

Нэргүй 2025-04-14 202.55.191.130

ш****н л байншт хахах

Avatar

Нэргүй 2025-04-14 139.5.218.194

Шөнө гэдэг зураг байдаг эсэхийг мэддэггүй байхдаа зурсан байсан юм

Avatar

Нэргүй 2025-04-14 139.5.218.194

Боловсролын ямнаас асуу.

Avatar

Zochin 2025-04-14 66.181.167.190

kk. рыцарын дуулганы загвар нийтлэг байж болох ч нөмрөгний хуниас адилхан байдаг сонин л юм.

Avatar

йыб 2025-04-14 180.149.80.134

Эзнийх нь дүүгийн бацаан фотошоп дээр хийж өгсийм байгаа биз. Нөгөөх нь Гүүглээр "knight logo basketball" гэж хайж олоод копи паст хийгээд жаахан өнгө будгийг нь өөрчлөөд өгчиж.

Avatar

хулгай 2025-04-14 49.163.179.180

хулгайч монголчууд бусдын санааг хулгайлж л мэднэ, өөрсдөө сэтгэж чадахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж