Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг дэгтэй ч өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй болжээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2025 оны хавар, намрын чуулганаар төвлөрч ажиллах гол сэдэв, хууль тогтоомжийн төслийн талаар танилцуулга мэдээлэл сонсоно. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв нар танилцуулна
- Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай хуулийн төслийн танилцуулгын мэдээллийг УИХ –ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулна
- Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан асуудлаарх судалгааг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулна
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ө.Шижир танилцуулах юм байна.
- Г.ХОРОЛ
Нэргүй 2025-04-14 202.9.40.100
МАН-ынхан ажил хаясан зүйл байхгүй л байна даа. Ингэж гүтгэж болдог юмуу.
Нэргүй 2025-04-14 66.181.178.135
МАН ЯАЦИЙН үхсэндээ эрхлээд бгаам
Зочин 2025-04-14 202.126.90.10
ардчилагчид хурал хаяхаар завсарлага авлаа нөгөөдүүл нь завсарлага авххаар ажил хаялт болдог
Зах зээл, аж ахуйн тооцоонд шилж 2025-04-14 202.9.47.29
ТҮЦ-ний өлсгөлөнг дэмжиж ажил хаялт зарлаад байгаа юмуу, хаашаа юм.
зочин 2025-04-14 66.181.188.31
Хэсэг бүлэг этгээдүүдийн өдөөсөн элдэв жагсаал, цуглаан ,ажил хаялт,өлсгөлөн зэрэгт бууж өгөөд байвал манай ажил явахгүй, нийслэл эмх цэгцэнд орохгүй, Утаандаа хахах,замдаа түгжрэх, хөрсний бохирдол зэрэг хамаг бохир зүйлээсээ ангижирахгүй,