ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг 2316 иргэн дэмжжээ

ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг 2316 иргэн дэмжжээ

ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг 2316 иргэн дэмжжээ

Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, граж буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн бол зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд гэхэд 110 гаруй ТҮЦ-ийг буулгажээ. 

Гэвч уг ажил ТҮЦ эрхлэгчид болоод зарим иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Тиймээс эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн юм. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх бөгөөд өнөөдрийн /2025.04.14/ байдлаар нийт 2759 иргэн санал өгчээ. Үүний 84 хувь ТҮЦ-ийг нүүлгэхийг дэмжсэн санал өгсөн байна.

Та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hotiin irgen 2025-04-14 65.49.68.45

Buh hun demjij baigaa

Avatar

Зочин 2025-04-14 139.5.219.133

түц гээч бор амбаарын үнэтэй амьтай хүмүүс их байдаг байх нь өөр ажил хай

Avatar

Зочин 2025-04-14 139.5.219.133

түцүүд огцорсон чинь сайхан цэвэрхэнч болчиж түц эрхлэгчид одоо хүний нүд ухаанаар бодоод орилж чарлахаа болио

Avatar

Зочин 2025-04-14 59.153.115.32

Маш зөв. ХУД дүүргээр дүүрэн байна буулгаач Дүүргийн засаг дарга газрын албаныхан . Зочид төлөөлөгч жуулчин ирэх зам дээр амбаарнууд.

Avatar

Zochin 2025-04-14 202.9.46.116

21 gees yavaad hanging zaxiin baruun tald 3 tvts bna.

Avatar

зочин 2025-04-14 66.181.188.31

ТҮЦ-ыг буулгах нь зөв, Бохир заваан бүхний нэг эх үүсвэр нь бол энэ мөн,Үйлчилгээн соёлтой болгох хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.178.160

ZOV SHIIDEL

Avatar

ааа 2025-04-14 210.148.94.144

ТҮЦ шиг хэрэггүй зүйл алга. Орчин үнэхээр заваан. Хотын үзэмжийг гутааж байгаа зүйл. Цаашид хориглох нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж