Спрайт лигийн “Бүх одод” халамжийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Спрайт лигийн “Бүх одод” халамжийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав

“TLG-13” төрийн бус байгууллага, “М-Си-Эс Кока кола” компанитай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Спрайт” лигийн “Бүх оддын тоглолт” ирэх ням гаригт Спортын төв ордонд болох билээ. Энэ удаагийн “Бүх оддын тоглолт”-д статистик үзүүлэлтээр тэргүүлсэн “зүүн”, “баруун” бүсийн шилдэг арав, арван тоглогч өчигдөр нийслэлийн халамжийн төвд зочлон, гарын бэлэг гардуулсан байна. “Спрайт” лигийн “Бүх оддын тоглолт” үеэр уламжлал ёсоороо гурван оноо, ур чадвар, багийн шидэлт, цагариган дээрээс довтлох тэмцээнүүд явагдах юм. Эдгээр тэмцээнүүдэд оролцох баг, тамирчдыг танилцуулъя. Эдгээр тэмцээнүүдээс хамгийн сонирхолтой нь “Слэм Данк” буюу цагариган дээрээс довтлох тэмцээн болох төлөвтэй. Учир нь энэ удаагийн “Слэм Данк”-т манай улсын хамгийн сайн гэсэн тамирчид өрсөлдөх бөгөөд ялагч нь NBA-гийн тоглолт үзэх эрхээр шагнуулах юм.

3 онооны шидэлтийн тэмцээн:

 
1    Золжаргал    ЭМС       
2    Батаа    Худалдаа хөгжлийнбанк       
3    Лхагвадорж    Их Харанга       
4    Оюунбат    УБДС       
5    Чинбат    МОНАТКА       
6    Төмөрөө    Бридж Старс    

Ур чадварын тэмцээн:

 
1    Лхагвадорж    Их Х       
2    Тулга    Хасу Мегаватт       
3    Төгөлдөр    Скайтел       
4    Давааням    МОНАТКА    

Багийн шидэлтийн тэмцээн:

 
1    Скайтел       
2    Хасу Мегаватт       
3    Cass SBL       
4    MCS    

Two holl /Орчлон спорт клуб/:
 
1    Хөвсгөл       
2    ХХБ       
3    MCS       
4    Хаан банк    

Цагариган дээрээс довтлох тэмцээн:
 
1    Б.Нямдорж    ОТИС       
2    Б.Мөнхболд    Хас Х       
3    П.Мөнхсайхан    ШУТИС       
4    Т.Санчир    ХҮДС       
5    Д.Хадбаатар    TLG-13    

“Бүх оддын тоглолт”-д оролцох тоглогчид:

Баруун бүс:
 
1    Оргил    ОТИС       
1    Лхагвадорж    Их Харанга       
2    Батжин    Хаан банк       
2    П.Цолмонбаатар    Таван цагариг       
3    Э.Амарсайхан    Таван цагариг       
3    Оюунбат    УБДС       
4    Майбаяр    Скайтел       
4    Наранбаатар    Сак гуард       
5    Цэнгүүнбаяр    Сак гуард       
5    Даваадорж    ТЭЦ-4    

Дасгалжуулагч: Уранмандах (Сак гуард)

Зүүн бүс:
 
1    Алтан-Эрдэнэ    ХХБ       
1    Эрдэнэбат    Төв аймаг       
2    Жаргалсайхан    Cass SBL       
2    Төрмагнай    МОНАТКА       
3    Золжаргал    Хасу мегаватт       
3    Жавхаа    Хасу мегаватт       
4    Мандах    Хүчийн шонхор       
4    Батням    Электро МС       
5    Баялаг    МОНАТКА       
5    Ганболд    Төв аймаг    

Дасгалжуулагч: Дамба (Хасу мегаватт)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж