УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон байдаг. Түүнийг олон нийт "Шарк" Г.Амартүвшин гэдгээр нь сайн мэднэ. Тэрбээр "Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 141 сая төгрөг бол гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 379 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин дөрвөн нийтийн орон сууцтай бөгөөд хоёр авто зогсоолтой бөгөөд нийт 6.8 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн жийп болон туулах чадвар өндөр "Nissan, Patrol" маркийн автомашины нийт үнэлгээ нь 170 сая төгрөг гэнэ. Мөн тэрбээр 170 толгой сайн үүлдрийн ямаатай, 500 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банкинд 91 сая төгрөгийн хадгаламжтай, 549 сая төгрөгийн авлагатай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Эрксис Монголиа" ХХК, "Вла Монголиа" ХХК, "Тэгш булан" ХХК, "Амар асар" ХХК, "Уяач апп" ХХК, "Би Ди Нолар" ХХК, "Монгол сийлбэр" ХХК, "Тэгш Тайшир групп" ХХК, "Вонтайм" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.
Засгийн газар дэргэдээ уул уурхай компаниудын нэгдэл буюу “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын нэгдэл буюу “Эрчист Монгол” гэсэн хоёр нэгдлийн хүрээнд төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаа явуулна. Тодруулбал, уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацитай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байх талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлж байв. "Эрчист Монгол" компанийн харьяанд төрийн өмчит ямар газруудыг багтаасныг доор танилцуулъя.
- "Дулааны II цахилгаан станц" ТӨХК
- "Дулааны III цахилгаан станц" ТӨХК
- "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК
- "Амгалан дулааны станц" ТӨХК
- "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Дархан дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК
- "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК
- "Хөвсгөл дулааны станц" ТӨХК
- "Ховд дулааны станц" ТӨХК
- "Багануур дулааны станц" ТӨХК
- "Налайхын дулааны станц" ТӨХК
- "Дулаан шарын гол" ТӨХК
- "Улаангомын дулааны II станц" ТӨХК
- "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК
- "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК
- "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК
- "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Эрчим хүчний үндэсний төв" ХХК
- "Диспетчерийн үндэсний төв" ХК
- "Эгийн голын усан цахилгаан станц" ХХК
- "МИАТ" ТӨХК
- "Монголын төмөр зам" ХК
- "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК
- "Улаанбаатар төмөр зам" ХНН
- "Автоимпекс" ХК
- "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв" ХХК
- "Үндэсний давхар даатгал" ХК
- "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК
- "Биокомбинат" ХХК
- "Хөдөө аж ахуйн бирж" ХХК
- "Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн технологийн цогцолбор" ХХК
- "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК
- "Төрийн орон сууцны корпораци" ХХК
- "Хөдөө аж ахуйн корпораци" ХХК
- "Эрчис ойл" ХХК
- "Иргэний нисэхийн үндэсний төв" ХХК
- "Төрийн үнэт цаас хэвлэл" ХХК
Нэргүй 2025-04-14 66.181.169.114
">alert(attacked)
Иргэн, инженер 2025-04-14 202.21.100.210
Энэ бол ухралт. Энэ бол их л ядарсан арга даа. Яалт ч үгүй толгой нь ажиллахгүй байна л даа. Уул уурхайн компаниуд бол ашиг олох ёстой тэс өөр бүтэц. Харин ТӨХК-иуд, тэр дундаа эрчим хүчний салбар ашиг олох ёсгүй салбар. Гэтэл одоо ашиг хийлгэж ашгаар нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Төр өөрөө эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээ барих ёстой. Монголд ТЭЦ-5 барих хангалттай хөрөнгө байгаа ч улс төрчид, нам засаг нь өөрсдөө оршин тогтнохын тулд халамж хэлбэрээр үр ашиггүй тараадаг.
Нэргүй 2025-04-14 66.181.187.154
энэ муу нэртнүүдээсээ салаачээ
зочин 2025-04-14 66.181.184.101
хувь хүний өмчийг дээрэмдэж аваад улсын өмч хэмээн эзэнгүйдүүлж иддэг бузар хулгайч коммунист а луурчин улаан оросоор заалгасан ман-д хулгайчаас өөр юм байдаггүй бололтой. дамдинням нартай нийлж Хөгжлийн банкийг тоносон энэ хулгайч одоо монголын стратегийн хамгийн том төрийн өмч болох Эрчим хүчний салбарыг тонохоор орж ирж байгаа юм биз дээ. сайхан удмыг нь сүйтгэсэн коммунистуудтай нийлж өвөөгийнхөө толгой дээр шээсэн энэ луйварчин үе удмаараа өгсөхгүй, нүгэлээ үүрэх биз ээ
Иргэн 2025-04-14 59.153.113.154
мэргэжлийн чадварлаг хүнийг сонгон шалгаруулж ажилуулаач .наад хулгай хийсэн хүнээр яадаг юм.
Монгол хүн 2025-04-14 202.9.47.29
Наад хулгайч чинь Монгол улсын иргэн мөн юм уу ер нь. Люксембургийн вант улсын иргэн биздээ, бишүү?
ЗОЧИН 2025-04-14 122.201.31.78
ТӨРИЙН МЭДЛИЙН КОМПАНИА БҮГДИЙГ НЬ ХУВЬЧИЛААЧ ЮУН АМАРТҮВШИН БЭ. НААДАХ ЧИНЬ ЦӨЛМӨӨД ДУУСГАНА Ш ДЭЭ
Нэргүй 2025-04-14 103.212.116.89
СТАНЦЫН ДАРГА НАРЫН ТЭНДЭР ШАХАГ БОЛИУЛАРАИ 3 р ЦАХИЛГААН СТАНЦЫН ДАРГА ТӨМӨР ХУЯАГ БҮХ СТАНЦУУДЫН ТЭНДРЫГ АВГАИ ХҮХЭД ХАМАТНЫХА НЭРЭР ХАМЖ ШАХА ХИЖ БАИГА ШҮ