“Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Гурван тэс сум–Улаанбаатар хот” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эхлэхээр болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 2-ний өдрөөс эхлэн ХХ50 чиглэлийн дугаартай “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Гурван тэс сум–Улаанбаатар хот” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ явж эхлэх гэнэ.
Цагийн хуваарийн хувьд Улаанбаатар хотоос /Драгон терминал/ өдөр бүр 15.00 цагаас, Даланзадгад зорчигч тээврийн төвөөс өдөр бүр 18.00 цагаас хөдлөх юм байна. Харин үнэ тарифын тухайд том хүн 85.000, хүүхэд 42.500 төгрөгөөр зорчино.
Холбоотой мэдээ