Ш.Энхийн-Од ирэх улирал аль их сургуулийн багт тоглох вэ?

Ш.Энхийн-Од ирэх улирал аль их сургуулийн багт тоглох вэ?

Ш.Энхийн-Од ирэх улирал аль их сургуулийн багт тоглох вэ?

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн улирал өндөрлөж, NBA-ийн драфт дөхөж байна. Оюутан тамирчид ч хэдийнэ NBA-д элсэх эсвэл оюутны амьдралаа үргэлжлүүлэх эсэх шийдвэрээ гаргаж эхэлжээ. Тэдний нэг бол NCAA-ийн нэгдүгээр дивизонд тоглосон анхны монгол тамирчин болох Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од. Ютагийн их сургуулийн Ютес багтайгаа улирлаа өндөрлүүлсэн тэрбээр их сургуулиа солихоор шийдэж, солилцооны порталд оров.

ESPN-ийн Жефф Борзеллогийн мэдээлэлд "Ютагийн Майк Шаравжамц солилцооны порталд орсон гэдгийг түүний агент Rize Management-ийн Скотт Николс хэллээ. 205 см өндөртэй холбон тоглогчийн байрлалд тоглодог тэрбээр энэ улирал 7.4 оноо, 2.8 ашигтай дамжуулалт дунджилжээ. Тэрбээр коллежийн замналаа Дэйтонд эхлүүлж, залуу тоглогчдын хоёрдугаар багт нэрлэгдэж байсан" гэлээ.

Өнгөрсөн жил солилцооны порталд нийт 1,296 оюутан тамирчин орж, үүнээс 70 хувь нь өөр сургууль руу шилжиж, зургаан хувь нь нэрээ татан сургуульдаа үлдэж, 23 хувь нь NCAA-ийн бус өөр сургууль руу шилжиж эсвэл спортоо орхисон байна.

Майк Шаравжамц коллежийн замналдаа гурван улирал тоглохдоо гурван өөр их сургуулийн багт тоглов. Тэрбээр эхлээд Дэйтонд, дараа нь Сан Франциско руу шилжиж, өнгөрсөн жил Ютад ирсэн түүхтэй.

Ютагийн их сургуулийн Ютес багийн гарааны дөрвөн тамирчин солилцооны порталд оржээ. Майкаас гадна Эзра Осар, Лосан Ловерин, Жэйк Валин нар сургуулиа солих бодолтой байна. Ютес улирлын дундуур дасгалжуулагч Крэйг Смитийг халж, түүний туслах байсан Жош Эйлертийг тушаал дэвшүүлсэн билээ.

Майк Шаравжамцын Ютесийн төлөөх хамгийн шилдэг тоглолтоор Аризона мужийн их сургуулийн эсрэг хийсэн тоглолт шалгарчээ. Тус тоглолтод Майк 14 оноо авч, зургаан удаа ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлттэй.

NCAA-ийн шүүмжлэгчид Майкийн талаар ярихдаа довтолгоог найруулах, бөмбөг дамжуулах, сул байгаа тоглогчийг олох чадвар сайтай ч өөртөө итгэлгүй, биеийн хүч тааруу гэжээ. Мөн түүний бөмбөг эзэмшилт хангалттай сайн биш, шидэлт нь тогтворгүй гэсэн аж. Майкт итгэдэг дасгалжуулагч л түүнийг дараагийн түвшинд хүргэнэ гэж шүүмжлэгчид бичжээ.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц ч хүүгээ их сургуулийн дөрвөн жилээ бүрэн дүүргэж, дипломтой төгсөөсэй гэж бодож явдгаа ярьсан удаа бий.

Гагцхүү Майк Шаравжамцын ирэх улирал аль сургуульд тоглох вэ? Эсвэл Ютес багтаа үлдэх үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-14 202.126.91.2

Чаавас гэж. Түмний доог болоод дуусах шив. Сонин байж магадгүй, ёр нь хүн кареьрийнхаа эд оргил үе дээр тэрийгээ хаяад явах ёстой байдаг юм байна лээ шдээ. Тэгэхгүй бол ийм л юм болно. Спортод ямар мөнх залуураараа байх биш. Урлаг, спорт ер нь л ирээдүйгүй дээ. Тэрний оронд эртхэн ганц хадаас ч болтугай тэгшхэн хадаад сурчих хэрэгтэй, энэ урлаг спортоор яваад аймар лаг болно гэж бодож байгаа хүүхдүүд…

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.40.100

Эх орондоо ирж Монгол улсын нэрийн өмнөөс тив, дэлхий олимпын наадамд орж тоглосон нь намтарт нь хэрэгтэй юм.Эх орондоо ирж аав ээжийнхээ хажууд эх чөлөөтэй санаа амар байсан нь өлзийтэй.

Avatar

Нэргүй 2025-04-14 202.9.41.61

Энд тэнд хөөгдөж явсаар хөгширчээ

Avatar

Зочин 2025-04-14 202.126.90.249

НБА бол худлаа болсон байх оо, одоо дипломтой болсон нь ононо вий, цаашид Монголдоо тоглосон нь дээр дөө

Avatar

Ухнаагийн Хүрэлсүх хүлээж авахад бэлэн шүү 2025-04-14 202.9.41.34

Хөөрхий буурай ядуу колони улсын цагаан арьст хүү наашаа гэсэн болгон руу яс горьдсон гөлөг шиг дагаж намирсаар НБАчгүй ирээдүйгүй дипломчгүй мөнгөчгүй юучгүй хогорч дуусч байна даа. Шараваа АНУстаа л үлдэж иргэн болох байсын. Тэгсэн бол өдийд хүү нь НБАд шингэчихсэн бужигнуулж байх байлаа. Шал дэмий дунд нь Монголд ирж нам гэж савсаганаж далдайсан юм. Ядуу улсын зовлон ч их юмдаа.

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.180.102

нэгэнт шүүмжлүүлсэн бол багууд авахгүй
сургуулиа л төгссөн нь дээр дээ.

Avatar

Нэргүй 2025-04-14 202.126.90.92

tsagaan arist ch bish ee yor ni chinii setgegdel bishee

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.187.188

дипломтой төгсөөсэй

Avatar

Нэргүй 2025-04-14 66.181.187.188

оюутны амьдралаа үргэлжлүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж