Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Азтай савар” төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн амралтын өдөр /2025.04.12/ амьтанд хайртай, амьтан тэжээдэг хүн бүрт зориулсан гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөгийг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Тус өдөрлөгт панелист хэлэлцүүлэг, сайн сургалттай нохой муурны тэмцээн, хамгийн хамгийн тэжээвэр амьтдыг шалгаруулах ба урлагын тоглолт зэрэг сонирхолтой олон арга хэмжээнүүд зохион байгуулсан юм.
Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг нь амьтдыг хайрлах, тэдний эрхийг хамгаалах, тухайн улсын амьтны хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг байна.
Өдгөө дэлхий даяар 60 секунд тутам нэг амьтан хүний хүчирхийлэлд өртөж, жил бүр 900 гаруй мянган нохой, муурыг устгалд оруулж байна гэх судалгаа бий. Үүний гол шалтгаан нь хүний хэнэггүй, хариуцлагагүй, өөрөөсөө өөр бусдын болоод амьтны амьдрах орчин нөхцөлийг ойлгодоггүй, хараа хяналтгүй үржүүлгийн үр дүн билээ. Хүүхдийг амьтанд хайртай болгож өгсөх, амьтанд ээлтэй, аз жаргалтай орчныг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг ирэх жилүүдэд ч зохион байгуулах нь зүйтэйг иргэд хэлж байлаа.
Муурь, нохой, яст мэлхий, туулай зэрэг ам бүлийн үнэнч, бяцхан гишүүдээ хүүхдүүд гэлтгүй томчууд авч иржээ. Өдөрлөгт “Адууны диваажин” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах, “Азтай савар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзул, Ц.Зориглон, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн амьтан судлаач зэрэг тэжээвэр амьтдын эрүүл мэнд, эрхийг хамгаалагчид оролцлоо.

Өдөрлөгт дуучин Б.Маралжингоо, Мачо нар бяцхан найзуудад ая дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн амьтдын эрхийн тухай болон амьтанд хайртай байхын ач холбогдлын талаар зочид өөр өөрсдийн бодлоо хуваалцлаа.
“Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон, бид юу хийдгийг амьтанд хайртай хүн бүр мэднэ. Хаягдсан, өвдөж зовсон амьтдыг аврах, эзэнтэй болгох үйл ажиллагаа явуулдаг. Эзэнгүй амьтдын тоо толгой олшрохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй, энэрэнгүй арга болох спэй, заслагыг таниулах чиглэлд ажилладаг.

Энэ өдөрлөг нь олон улсын жишиг стандартад нийцсэн, хүмүүст аюулгүй, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, энэрэнгүй нийгмийг бий болгох зорилготой. Энэ хүрээнд та гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам, стандарттай болох, тэжээх хүмүүст тавигддаг шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцоход чиглэсэн хуультай болоход хувь нэмрээ оруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтгүйгээр үржүүлэх, амьтанд харгис хэрцгий хандаж байгааг зогсоох, тоо толгойг нь багасгахын тулд буудаж устгах аргыг өөрчлөх зэрэг асуудлуудад ч дуу хоолойгоо нэгтгэж байна гэлээ.
Нэргүй 2025-04-14 202.126.90.57
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ХАШААНД ХЭДЭН БҮЛ ХӨӨРХӨН ХЯРС ,МӨН ТУУЛАЙ НУТАГШИЖ БАЙСНЫГ НОХОЙГООР ХӨӨЛГӨЖБАРИУЛААД ДУУСГАЛАА. МӨН НОХОЙН БААС ИХТЭЙ БОЛЛОО.ЭНЭ ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГА ГЭЖ ХҮМҮҮС ЧУХАМ ЯМАР АЖИЛ ХИЙДЭГ ЮМ БЭ
Зөв 2025-04-14 66.181.181.48
Орон сууцанд Нохой, муур олон талаара баих муу шүү ! !
Нэргүй 2025-04-14 66.181.178.135
нохой муурны эрх яахав.хүүхдийн эрх эрүүл орчинд сурч боловсрох эрх .нэг ангид 60 хүүхэд сууж бн ,гарцаар гарч яваа хүүхдийг дайраад бүрлэгчихэж байна,хаа сайгүй хортой хавдрын эх уурхай болдог х***а эрээний чихэр жимс хүүхэд явдаг замд нь зараад суучцгааж бн.зүгээр хараад суух ёсгүй биз дээ хамгаалах ёстой биз дээ тэд чинь юу ч мэдэхгүй хүүхдүүдшдээ
Нэргүй 2025-04-14 103.212.162.105
Монголд хүн нь тайван амьдрах орчин бүрдэж чадаагүй байхад амьтан тэжээнэ гэж а**х юмаа. Бохир заваан, хамгаалалтгүй авч явна энд тэнд шээж баалгана ой гутам. Байр орон сууцанд тэжээх дуртайн бол татвар төлүүлдэг болгох хэрэгтэй!!
Нэргүй 2025-04-14 202.9.40.102
х***а манж хулгайн э/з тасдн зогсоо. Барилга дэлгүүр худлдаад битүү шахуу х***а манжууд элзлцн лаларуудыг э/з тасдхгүй бол ямар ч хэрггүй гүнз эзлцн.
Нэргүй 2025-04-14 202.9.40.102
Хулгайн мөнг-р хотд тэнд эндгүй барьсн байшнг нураа.
Нэргүй 2025-04-14 202.9.40.102
х***а манж уих зг устга х***а манж лаларуудыг хулгайд чллж шорнд нь ш** хулгайг-р хөрнгжиж уих шаасн х***а манж лаларуудын хулгайг илрүүлж чирж шорнд шаан шдэ.
зочин 2025-04-14 66.181.166.196
Нийтийн орон сууцанд нохой муур тэжээгээд байгаа улс бодох хэрэгтэй, зөвхөн өөрсдийн хувийн сонирхол, эрх ашгийг тэргүүнд тавиад бусдыг хохироогоод байж болохгүй ш дээ, орон сууцны хороолол, нийтийн орон сууц бол нохой муур тэжээх газар биш, үнэхээр тэжээмээр байгаа бол хөдөө мал дээр гараад тэжээж болно ш дээ
Нэргүй 2025-04-14 192.82.65.88
Нийтийн орон сууцанд амьтан тэжээх нь хөршүүдийн эрх, амьтны эрхэнд халдаж байгаа явдал шүү. Амьтныхаа шээс баасыг цэвэрлэхгүй, арчилж чадахгүй, зүгээр амьтныг тамлахаа болих хэрэгтэй.