Ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ 7 хоногт эцэслэнэ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ 7 хоногт эцэслэнэ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ 7 хоногт эцэслэнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээл олголтын нөхцөлийн талаар өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд мэдээлэл өгөхдөө тус хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө эцэслэж, олон нийтэд зарлана гэсэн юм.

Тэгвэл товлолт хугацаагаар ипотекийн зээлийн шинэчилсэн хөтөлбөрийг энэ долоо хоногт зарлана.

1.2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТИЙН ИХЭНХ ХУВИЙГ БАЙР ОГТ АВЧ БАЙГААГҮЙ ГЭР БҮЛД ОЛГОХООР ТООЦООЛЖЭЭ

Ипотекийн зээл 400-500 орчим тэрбум төгрөгийн хүртээмжтэй байсан. Одоо дахин 500 гаруй тэрбумыг нэмэхээр нэг их наяд төгрөг болж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочер нэмэгдсэн. Хуучин 24-36 сар оочерлодог байсан бол одоо ипотект хамрагдах иргэд 48 сар хүртэлх хугацаанд оочерлодог болсон. Тиймээс албаныхан ипотекийн зээлд зарцуулах 1-1.2 их наяд төгрөгийг зорилтот хүмүүст хүргэхээр судалж байгаагаа мэдээлсэн. Бусдыг нь бол зах зээлийн зарчимд нийцсэн хүүгээр арилжааны банкуудтай ярилцаж, дундын хувилбарыг гаргаж ирж ер нь л иргэдийн орлогод нийцсэн орон сууцны бүтээгдэхүүнийг гаргаж ирэхээр судалж байгаа гэсэн юм.

Ипотекийн хөтөлбөрийг орой зарлаж байгаа нь барилгын нийлүүлэлттэй уялдаж байгаа аж. Уялдаа холбоотой хөтөлбөрөө зарлахгүй бол өмнө нь гаргасан алдаагаа давтах эрсдэлтэйг албаныхан хэлж буй. Тодруулбал, өмнө нь ипотекийн зээлийн хүүг бууруулсан ч иргэдийн төлөлт буураагүй. Жишээ дурдвал ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг байсан. Зургаан хувь болгож бууруулахаар уг нь тэр төлж байсан мөнгө багасах ёстой. Гэтэл барилгын метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн зээлийн сарын төлөлт дээр 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ бол бодит жишээ. Товчхондоо иргэд хохирч, барилгын компаниуд хожсон гэсэн үг. Тиймээс барилгын компаниудад зориулсан ипотек хийж болохгүй учир энэ жил хөтөлбөрийн судалгааг сайтар хянуур хийж байгааг Ерөнхий сайдаар ахлуулсан Баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хорооноос мэдээлсэн.

Ипотекийн гол зорилго бол ард иргэдээ аль болох орон сууцжуулах бодлого явах ёстой. Ерөнхийдөө өмнө нь орон сууц авч байгаагүй байр анх удаа авч байгаа хүмүүст ипотекийн зургаан хувьтай зээл олгохоор судалж байгаа аж.

Тийм учраас эрэлт, нийлүүлэлт хоёр хоорондоо уялдах төлөвлөлт хийх ёстой. Үүнийг хангаж ажиллахын тулд Үндэсний хороо байгуулж, Барилга хот байгууллатын яам, нийслэл нөгөө талаас Баялгийн сан, хуримтлалын сангаар санхүүжүүлэх гэж байгаа мөнгүүдийг зөв төлөвлөж явах хэрэгтэйг Үндэсний дэд хорооноос мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ardiinhuu 2025-04-14 45.12.210.131

yerdiin ardiin huuhded olddoggui zeel, zaaval ardiin haalga baihgui bol avch boldoggui, tegeed bairtai bayanuud ni dahin dahin avaad baidag, eniigee harj uzmeeriin

Avatar

Лхагава хаяг с.х.д.10.рхороо бүтэн нэр Лхагавцэрэн хариу харж бна 2025-04-14 59.153.114.207

энэ нь түрээслэх байгаад өөрийн болгох явдал бнауу байран орж үзээгүй Ахмад настанд түрээсийн орон сууц олгодог арга бнауу

Avatar

сонгогч 2025-04-14 202.9.46.210

ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД дүлий, сохор, хэлгүй юм шиг ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…

Avatar

Zochin 2025-04-14 202.21.113.229

ипотек 8 хувь буугаагүй шүү. Төрийн банк шийдвэр гарахын хүлээж байгаа гэсэн хариу өгсөн. хурдан шийднэ үү.

Avatar

Даашинхүү 2025-04-14 202.9.47.29

наад нэг албан ёсны мөнгө хүүллэгээ зогсоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж