УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цагдаагийн байгууллагын удирдлагыг тодорхой хугацаагаар томилдог, чөлөөлдөг болох, удирдах албан тушаалтныг тогтоосон хугацаанаас өмнө чөлөөлөх зохицуулалтыг оруулжээ. Мөн байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжоор хориглоогүй арга хэрэгслээр нийтэд мэдээ, мэдээлэл түгээх боломжийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна. Түүнчлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд тушаалаар томилсон нутаг дэвсгэрт очиж үүрэг гүйцэтгэхгүй, улмаар хот суурин газарт ажиллана гэж маргаан үүсгэх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаж буй тохиолдлыг цагдаагийн алба хаагчийн хориглох зүйлд тооцох шаардлагатай байгааг тодотгосон юм. Тиймэээс энэ удаагийн "Хууль төрөхийн өмнө" буландаа Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд багтсан зарим зүйл заалтыг онцлон хүргэж байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд 13-д “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …” гэж, Арван есдүгээр зүйлийн 1-д 1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус хуульчилсан.
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.1.14-д “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх…”, 4.2.3.11-д “Хууль сахиулагчдын мэргэшил, нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулж, хууль сахиулагч болон хууль сахиулах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль, эрх зүйн орчныг бий болгоно.”, 4.2.3.8-д “Төрийн албаны сургалтын байгууллагын хөтөлбөрийг төрийн албаны шинэчлэлд нийцүүлж, сургалтын байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.” гэж тус тус заасан.
Монгол Улсад таван жилийн дараа буюу 2024 онд гэмт хэрэг 41.515 буюу 14.6 хувь, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 1.135 буюу 21.5 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 30 хувь, бусдын бие махбодод гэмтэл учруулах хэрэг 15 хувиар, жагсаал, цуглааны хэтийн төлөвийг шугаман хамаарлын тооцооллоор тооцож үзэхэд жагсаал, цуглаан 2024 онд 235, 2025 онд 250, 2026 онд 264, 2028 онд 293 болж тус тус өсөх хандлагатай гэсэн дүн шинжилгээ гарсан байна.
Мөн түүнчлэн Үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд хохирол учруулахуйц эмх замбараагүй байдлыг дэвэргэх гэсэн сонирхол бүхий этгээдүүдэд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, улс төржүүлэх, хууль сахиулагчдын нийтийн эрх ашгийн төлөө тавьсан шаардлагыг эсэргүүцэх, хууль зөрчих зэрэг үйлдэл гарах болсон нь уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл болсон гэж үзсэн байна.
Монгол Улсад цагдаагийн алба хаагчийг сургах боловсрол, сургалтын тогтолцоог онцгой анхаарч Засгийн газраас үе шаттайгаар, тасралтгүй хөгжүүлэхээр бодлогын баримт бичгүүдэд тусгаж ирсэн ч хэрэгжилт хангалтгүй, сургалтын нэгдсэн тогтолцоог оновчтой тодорхойлоогүй байна.
Тиймээс сургалтын үйл ажиллагааг тодорхой хуульчилж өгөх практик шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, Цагдаагийн албаны сургалт нь мэргэшүүлэх, ур чадвар хөгжүүлэх, албан тушаалын буюу ажлын байрны сургалтаас бүрдэнэ.
- Цагдаагийн алба хаагчийн албан тушаалын онцлог, хариуцсан ажил, үндсэн чиг үүргийг гүйцэтгэхтэй холбоотой сургалтыг мэргэшүүлэх сургалт;
- Цагдаагийн алба хаагчийн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, тусгай хэрэгсэл хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, дадал, ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр зохион байгуулах сургалтыг ур чадвар хөгжүүлэх сургалт;Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-д зааснаас бусад сургалтыг албан тушаалын буюу ажлын байрны сургалт.Цагдаагийн албанд анх томилогдох болон албан тушаал дэвших, өөрчлөгдөх тохиолдолд богино болон дунд хугацааны сургалтад хамруулна.
- Энэ хуулийн 17.1-д заасан сургалтын хөтөлбөр, агуулга, журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
- Цагдаагийн алба хаагчийг мэргэшүүлэх, ур чадвар хөгжүүлэх, албан тушаалын буюу ажлын байрны сургалт явуулах төвийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулж болно.
- Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 17.1-д заасан сургалтад 3 жил тутам хамрагдсан байна.
- Энэ хуулийн 17.4-д заасан төв нь албаны нохой ашиглах болон Галт зэвсгийн тухай хуулийн 10.4-т заасан болон гэрээт харуул хамгаалалтын сургалтыг төлбөртэй зохион байгуулж болно.
- Энэ хуулийн 17.5-д заасан сургалтын төлбөрийн хэмжээг дотоод хэргийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.”
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ НОТЛОГДОЖ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН ТОХИОЛДОЛД ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨНӨ
- Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
- Цагдаагийн төв байгууллагын дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
- Хуульд зааснаас бусад үндэслэлээр Цагдаагийн төв байгууллагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.
- Цагдаагийн төв байгууллагын дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 20.1-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.”
- Тээврийн хэрэгслийг албадан зогсооход дугуйг хагалж хийг гаргах, дугуйн эргэлтийг сааруулах, дугуйг түгжиж хөдөлгөөнийг хязгаарлах зориулалт бүхий төхөөрөмж, албаны тоноглол бүхий тээврийн хэрэгслийг ашиглана.
- Тээврийн хэрэгслийг дараах байдлаар албадан зогсооно
- Тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэн очиж зогсох дохио өгч, хашиж хөдөлгөөнийг хязгаарлах;
- Дугуй хагалах зориулалттай багаж /зараа/-ийг зугтаж яваа чиглэлийг хааж тавих;
- Том оврын тээврийн хэрэгслээр саад хийх;
- Дугуйны эргэлтийг сааруулах, түгжих зориулалт бүхий төхөөрөмж ашиглан хөдөлгөөнийг хязгаарлах.
- Цагдаагийн алба хаагч нь тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо боломжтой бүх тохиолдолд зугтсан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгө, явсан чиглэл, бусад шаардлагатай мэдээллийг харьяалах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авна.
- Энэ хуулийн 55.4.3 дахь хэсэгт заасан саад тавихдаа бүхээгт нь буюу түүний тэвш, чиргүүл дээр жолооч, зорчигч байлгахыг хориглоно.
- Тээврийн хэрэгслийг албадан зогсоох үед иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.
Нэргүй 1 минутын өмнө 202.126.89.12
энэ гарчиг энэ тэрээ …
Нэргүй 2025-04-14 66.181.183.65
прокурорын мөрдөн сэргээж болохгүй .мхш том авилага эрх мэдэл хэтэрсэн .хуулийн бүх байгуулагыг хянах тусгай байгуулага байгууламжын
Нэргүй 2025-04-14 202.9.41.61
Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээнэ үү