Сүүлийн саруудад ам.долларын ханш өдөр бүр өсч, монгол төгрөгийн ханш унасаар байна. Өчигдрийн байдлаар /2025.04.13/ Найман шарга валют арилжааны захад ам.доллар худалдах ханш 3562 төгрөг байгаа бол худалдан авах үнэ 3553 төгрөг гэж байв.
Наймаачин Б.Пүрэвхүү тэрбээр, “Ерөнхийдөө ам.долларын ханш 2023 оноос хойш тогтвортой байсан. Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахлын дараа буюу 2023 оноос хойш ам.долларын зах зээлийн ханш 3380 төгрөг дээд тал нь 3390 төгрөг байсан. Нэг жил шахуу тогтвортой байсан ам.долларын ханш УИХ болон орон нутгийн сонгуулийн дараагаас эхлэн ингэж эрчимтэй, тасралтгүй өсч байгаа нь сонин байна. Монголбанкинд ам.долларын нөөц ховордсон гэх мэдээлэл байхгүй, нөөц хангалттай байгаа л гэдэг.
Ам.долларын ханш өдөр бүр эрчимтэй өсөөд байхад эрх баригчид мэдээгүй, сонсоогүй юм шиг л байна.
Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Хүнсний дэлгүүр орох бүрт бараа, бүтээгдэхүүний үнэ 10-20 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ард иргэдийн амьдрал үнэндээ хэцүүдэж байна. Цаашид ам.долларын үнэ дээр анхаарахгүй бол улам л хэцүү болох байх. Одоо АНУ, Хятадын худалдааны дайн гээд л сошилаар баахан мэдээлж байх юм. Монгол Улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ Хятадаас авдаг. Тэгэхээр цаашид бараа материалын үнэ тасралтгүй л өсөх байх гэж ах нь бодох юм. Бид ч яахав банкнаас авсан үнэ дээр хэдхэн төгрөг нэмээд л зардаг. Саяхан баахан олон баяр дараалан боллоо. Гэсэн хэдий ч иргэдийн ам.доллар худалдан авах эрэлт их байна. Учир нь арилжааны банкууд сүүлийн саруудад нэг иргэнд 1-5 мянган ам.доллараас илүүг олгохгүй хязгаар тогтоосон. Тиймээс иргэд хар зах дээрээс хамгийн ихдээ 20 мянган ам.доллар хүртэл хэмжээгээр худалдан авах боломжтой тийм учраас "Найман шарга"-ыг зорих иргэд багагүй байна гэв.
Биднийг ярилцах зуур төгрөгөө ам.доллараар солиулах гэж хэд хэдэн хүн ирэв. Иргэдийн хэлж буйгаар, ам.доллар ингэж эрчимтэй өсч байгаа учраас цаашид нэмэгдсээр байна байх. Монгол мөнгөөр нэг сая төгрөг солиулахад 200 гаран 300 хүрэхгүй л ам.доллар болж байгаа юм. Монгол төгрөг цаас болж байна. Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгааг хэлж байв.
Иргэн Б.Сэргэлэнбаатарын хувьд охиноо Австрали улс руу ирэх наймдугаар сард явуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний ээлжид 50 сая төгрөгийг төгрөгөөр хадгаламжид хийх гэж байснаа больж ам.доллараар хадгалах эсэх дээрээ эргэлзэж буйгаа хуучлав. Тэрбээр "Төгрөгийн ханш унаж байгаа энэ үед яах аа мэдэхгүй л болчхоод байна. Ямартай ч ирэх найман сар хүртэл ам.долларын ханш унахгүй л байх гэж бодож байна. Ажиглаад байхад өдөр бүр л нэмэгдэж байна. Төр үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж бодож байгаагаа хэлж байв.
Цахилгааны үнэ нэмснээс хойш тэртээ тэргүй өргөн хэрэглээний барааны үнэ өдөр бүр төгрөгөөр нэмэгдэж байгаа.
Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн нь иргэдийн амьдралд ямар ч ялгаа алга байна шүү дээ. Үнийн өсөлтөд үнэндээ дарлуулж байна. Үүнтэй зэрэгцээд валютын ханш чангарсаар байгаа нь улам л үнийн хөөргөдөл үүсгэнэ. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг гэлээ ч ард иргэдийн амьдрал тийм ч сайхан биш байна. Тэгэхээр валютын ханшийг бодлогоор барих нь зөв байх гэж бодож байна гэсэн юм” гэдгийг хэлэв.
ДУНДААС ДООШ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛД ХҮНДЭРНЭ
Эрх баригчид УИХ-ын сонгууль угтаж цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, сонгогчдын санал татах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь ийнхүү ганц улирлын дараа хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг. Валютын ханшийн өсөлт, бууралтыг эдийн засгийн суурь ойлголт болох эрэлт, нийлүүлэлтийн хуулиар л тайлбарлаж болно. Ханш өсөж байна гэдэг бол валют зах зээл дээр хомсдож байна гэсэн дохио. Монгол Улс нийт импортын 70 хувь нь ам.доллараар хийгддэг ба хэрэглээний сагсны 40 хувийг импортын бараа эзэлдэг. Тиймээс гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ өсч дундаас доош орлоготой иргэдийн амьдралд хүндэрнэ гэсэн үг.
Мөн улс орны татварын ачааг үүрч яваа бизнес эрхлэгчид, тэр дундаа ам.долларын зээлтэй зээлдэгчдэд асар хүнд дарамт болж улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулах муу нөлөөтэй. Мөн энэ нь валютын нөөцөд мэдээж нөлөөлнө. Хангалттай гэж хэлэхэд хэцүү.
Гадаад валютын нөөц одоо таван орчим тэрбум ам.доллар гэж байна.
Төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтөөс бий болж буй нэмэгдэл орлогын урсгалыг тэр чигээр нь төсөвт зарцуулахгүй байх, уг орлогыг тогтворжуулалтын болон хуримтлалын санд түлхүү хуваарилж, цаашид тулгарч болзошгүй эдийн засгийн хүндрэл, хямралаас сэргийлж байх ёстой. Гэвч түүнийг сонсдог хүн эрх баригчид дотор бараг байхгүй. Тэд зөвхөн өнөө маргаашаа харсан харалган шийдвэр гаргахаас гадна эдийн засгийн наад захын мэдлэггүй байгаагийн гор цаг хугацаа өнгөрөх тутам мэдрэгдэж байна.
Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь гэж үзэж болно.
Ханш өссөн асуудалд Монголбанкны үйл ажиллагааг дангаар нь буруутгах аргагүй. Засгийн газрын тооцоо судалгаагүй шийдвэр ханш сулрахад маш их нөлөө үзүүлдэг.
Төсөв хэт тэлсэн өнөө цагт Төв банк мөнгөний бодлогоо чангатгах замаар инфляцитай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн салаа замын уулзварт ирчхээд байна.
Дээр нь нүүрсний ханш буух аваас ирэх жилээс цалин, тэтгэврээ өгч чадахгүй байдалд хүрнэ. Засгийн газрын буруу бодлого ийнхүү ханшид нөлөөлдөг гол хүчин зүйл гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2025-04-14 194.125.31.75
Долларын ханш буураад байхад Монголд өсөөд байх нь сонин юм.
Нэргүй 2025-04-14 73.132.11.36
songogchdiin tat zorilgotoi uildluud ni ooo ilerch bagua mettre tsuurahaa boli, EDIIN ZASGIIN HEEENII MUU BAISAN, UILDVBERLELEE SUNUUSUN, ODOO UILDVERLEGCH BISH IMPORTLOGCH, DOTOODIIN UILDVERIIN BARAA HET UNETEI, TATVARIIN DARAMT ASAR IH, DED BUTSETS, DULAAN TSAHILGANA, HALAALT UNEIIG HURUGDUJ NEMEED ODOO TEDGEERIIN UR DUN NI INGEJ HGARCH BGA ASHD,
Нэргүй 2025-04-14 66.181.186.156
юу гэж сонгоцгоосон юм. та нарын заяа чинь энэ дээ. ха ха ха
Ард 2025-04-14 49.0.139.159
Улс валиутын үндсэн нөөцөөс л гаргах байх. Энэ систем сорогч шүүдээ. Гэхдээ хугацаа гэж бий байх.
Зочин 2025-04-14 66.181.161.234
Дэлхий зах зээлд ам долларын ханш суларч байхад яагаад!? …..Энийг юу гэж ойлгох уу?!
Сайд 2025-04-14 66.181.165.234
Засгийн газар гэхээсээ илүүтэйгээр Монголчууд энд тэнд тэнэж золбинтохоо больчих хэрэгтэй шүү дээ.Ажил хийж юм бүтээх хэрэгтэй байна
Нэргүй 2025-04-14 202.126.91.128
Долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба тэдний сургалтын төлбөрийг нь төлөх гэж ам. доллар авах болдог.
Нэргүй 2025-04-14 202.70.43.104
Бараг 1 төрөг дүүрэн мөнгөөр 1 талх авч иддэг цаг ирэх вий дэ. Данх огцор , сангийн сайд Жавхлан бол улаан коммунист н**ш бна . Одоо гор нь гарч бган
зочин 2025-04-14 66.181.188.31
Монголд коммунистүүд байхгүй, МАН бол коммунист нам биш, Энэ бол хууран мэхлэлт,Гүтгэлэг,Бусдын нэр төрийг бохирлож байж төрийн эрх булаах хорон санаатнуудын арчаагүй оролдлого,МАН төрд гарснаас хойш улс орноо урагшлуулах,иргэдийн амьдралыг сайжруулах гэж бололцоот бүхнийг хийж байна, Ардчилагч гэх хулгайчуудын сүйрүүлсэн идэж ашигласан бүхнийг засах нийгмийг хохиролгүй блгох гэж зүтгэж байна, Бусад орнуудтай ялангуяа хөршүүдтэй хэвийн харилцаа хадгалж хөгжиж урагшлах гэж чармайж байна
Нэргүй 2025-04-14 202.70.43.104
Трамп сонгогдохоос өмнө нүүрс үнэ нь унаж бсан. Тэгээд бхад Данх Гантөмөр 2 түүхэнд бгаагүй төсөв батлуулсан да. Төр данхайж бүх юм г төр тэй холбоотой тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хэдэн аж ахуй нэгж мэдэж хийдэг болсон учир жижиг дунд үйлдвэр өндийнө гэж худлаа. Ийм бхад валют нэмэгдэх нь олглмжтой одоо удахгүй 3800 хүрч мэдэхээр бна улам хэцүү болно до
Данхын дүү лонх 2025-04-14 103.212.163.204
Энхрий хайрт МАН аа сонгоод л бай. Удахгүй Венесуэль болно.
зочин 2025-04-14 66.181.188.31
Үүнийг хэн засах юм, АН-ын хулгайч луйварчид уу, 1990 оноос эхлээд нийгмийн өмчийг идэж ууж, улс орны эдийн засгийг сүйрүүлж, өр зээлэнд оруулж,төрийн данс улайлгаж,энгийн иргэдийн хөдөлмөрийг мөлжиж луйвардаж цадаагүй юу, Бусдыг хуурч,ахин төрд гарч эрх тушаалаа ашиглан луйвар хулгай дахин хийж, хэдэн толгойлогч шигээ хөрөнгөжин, түүнийгээ авч гадаад рүү гарч тансаглах санаатай юу, Бид ч ийм луйварч хулгайчдад хууртаж, элдвээр мэхлүүлж амьдралаараа хохирдог дутагдал бий ,
Зах зээл, аж ахуйн тооцоонд шилж 2025-04-14 202.9.47.29
зах зээлийн эдийн засагт бүрэн шилжихгүй болгоомжлоод тойрч гүйгээд байхлаар ийм байдалд эцэстээ хүрэлгүй ч яахав дээ. асуудалтай шууд зоригтой нүүр тулгарахаас өөр гарц байхгүй. төрд бүхнийг даалгаад данхайлгаад байхаар чинь ард түмэн улам л улсын гарыг харж амаа ангайгаад дээшээ харж суухаас өөр амьдрах арга ухаангүй болж гүйцжээ.
зочин 2025-04-14 66.181.188.31
Зах зээл гээд ямар ч бодлогогүй хоосон шуурвал харин монгол сүйрч болзошгүй эвгүй байдалд ороод байна, Бид 1990 онд энгэж шуураад л хамаг бүтээн байгуулалтаа сүйтгэсэн, Биднийг нүүрс зэс мэт жаахан баялаг маань л аварсан, Гэтэл одоо байдал өөрчлөгдлөө, Ядаж л экспортын хэдэн бүтээгдэхүүний үнэ унах шинжтэй,Ийм эгзэгтэй үед туйлын болгоомжтой хандах хэрэгтэй, Ялангуяа төрд үл бүтэх этгээдүүдийг гаргавад юу болохыг одоо хэлэхэд хүнд байна
Л.Лхагва 2025-04-14 103.57.94.94
Үндэсний үйлдвэрлэл бүтээгдүүн үйлдвэрлэхгүй хоосон шоудаад байхаар ийм болдог юм.
зочин 2025-04-14 66.181.188.31
Ардчилагч гэх хэдэн луйварчдын сүйрүүлсэн орныг МАН-ын нөхөд л төрд гарч засч залруулсан,Улс орны санхүүг арвижуулж,иргэдийн амьдралыг хэвийн болгосон ,Улс орноо урагшлуулах гэж бололцоот бүхнээ хийж байна, Мөнгөний имфляцад өртөөгүй орон одоо хаана байна, Хаана ч алга,Хөгжингүй капиталистүүд ч биднээс дор, Луйварчид төрийн эрх авахын тулд энэ мэт зүйлийг ашиглан бүхнийг харлуулдаг, Бусдын нэр төр лүү дайрч,иргэдийг хуурахыг оролддог, Энэ мэт өчүүхэн зүйлд хууртаад байваас бид хэзээ ч өөдлөхгүй
Нэргүй 2025-04-14 66.181.178.215
SEKSEER UILCHLGE VANAGLMAAR VANXANDI80955877
Нэргүй 2025-04-14 66.181.168.199
Трампын бодлогын хар гай шүү дээ. өөр тайлбар гоншигнол хэрэггүй
Нэргүй 2025-04-14 202.9.40.109
Дарга нар нь шанагаа бариад тогоо руу дайрахаар юу үлдэх вэ дээ
Нэргүй 2025-04-14 59.153.113.70
МЭРГЭЖЛИЙН БУС НАЙМААЧИН ЧЕНЖЭЭС ДОЛЛАРЫН ХАНШ АСУУХ ЮМ. ТЭД ЮУГАА МЭДЭХ ВЭ ДЭ. ДОТООДЫН ЮМ АА Л ЯРЬЖ. НӨӨЦ ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ ЭЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ ОРЖ ИРЭХ УРСГАЛ БАГАСАЖ БАЙНА. МӨН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ДҮНД ГАЦАА ШОК ҮҮСЭЖ БАЙНА. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХУРД СААРЧ БАЙНА. МӨН БАЯР ТЭМДЭГЛЭЖ НАЙР НААДАМ ХИЙЖ МӨНГӨ ТАРААХААС ӨӨР АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙГАА УЛСАД ДОЛЛАР ӨСӨЖ ТӨГРӨГ СУЛРАХ НЬ ОЫЛГОМЖТОЙ.
Нэргүй 2025-04-14 103.212.116.60
Тиймээ. АНУ Трампын экспортын татварын бодлогоос болж эдийн засгийн тусгаарлалтад орж Путин, Си нарын доллараас татгалзах алсын зорилгооихэрэгжүүлэх сайхан боломж олгож байгаа нь о дэлхийн том орнууд долларт болгоомжтой хандах болсон нь долларын ханш 1-2 жилийн дараа унах болно. Манай улстөрчид, эдийн засагчдын доллар шүтэх туйлширсан сэтгэлгээ нь Монголын иргэдийн амьжиргаа, э/з-ийг унагааж байна даа
zochin 2025-04-14 64.119.31.179
5 milliard dollaraa zartsuulaach ee?????????????????????????????????
Нэргүй 2025-04-14 14.1.81.136
Монголчууд бид Баяр тэмдэглэхээс өөр юм мэдэх биш дээ
Нэргүй 2025-04-14 139.5.216.144
МОНГОЛБАНКНЫ ҮЕИЙН ҮЕД СУУДЛЫН БӨГЛӨӨС БОЛСОН МААНАГУУДЫГ ЭЭ
Нэргүй 2025-04-14 66.181.191.91
Данх гэж харьяалалгүй хулгайчаар энэ улс тоглуулж дуусч бнда
Галч нарын дарга 2025-04-14 202.9.47.29
Бэрх тосгоны уурын зуухны галч уу