"World Expo-2025" албан ёсоор Ням гаригт (2025.04.13) Японы Осака хотод үүд хаалгаа нээв. Хүрэлцэн ирсэн зочид бороотой өдрийг үл харгалзан дэлхийн үзэсгэлэнд ямар онц сонирхолтой зүйлсийг дэлгэн харуулсан байгааг нүдээр үзэхээр иржээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, экспогийн бэлэг тэмдэг болсон "Агуу цагираг"-ийн дэргэд Бетховений есдүгээр симфонийг 10 мянга орчим хүн хамтдаа дуулж зочдыг угтан авсан байна.
Агуу цагираг нь дэлхийн хамгийн том модон байгууламж бөгөөд олон улсын павильонуудыг ороонсон мэт бүтэцтэй. Эх сурвалжийн мэдээлснээр, экспогийн эхний өдөр 140 мянга гаруй хүн ирж үзжээ.
Экспод оролцож буй улс орнууд тус тусын ёслолын нээлтийн арга хэмжээ хийж, павильонуудaa нээсэн байна. Германы павильоны сэдэв нь "Дахин боловсруулах эдийн засаг" бөгөөд хүрэлцэн ирсэн зочдод байгалийн ус ба ургамлын экосистем, янз бүрийн бүтээгдэхүүнийг дахин ашиглах арга зэргийг үзүүлсэн байна. Үндсэндээ тус улсын дахин боловсруулах салбарт ямар хүчин чармайлт гаргаж буйг харах боломжтой.
Хятадын павильонд тус улсын уламжлалт арслангийн бүжгийн үзүүлбэр зохион байгуулагдаж, ёслолын уур амьсгалыг бүрдүүлжээ. Павильон нь уламжлалт цаасыг дэлгэсэн мэт хэлбэртэй бөгөөд ханыг нь эртний Күнзийн үгс болон шүлгүүдээр бүрсэн байна. Доторх үзэсгэлэнд эртний соёл иргэншлээс олдсон эд өлгийн зүйлсийн хуулбар байхаас гадна, зарим нь үндэсний эрдэнэс гэгдэхүйц үнэ цэнэтэй байдаг. Сарны нөгөө талаас авсан хөрсний дээжийг мөн дэлгэгдсэн байх бөгөөд энэ нь тус улсын сансар судлалын салбарын өсөлт дэвшлийг тодорхойлжээ. Түүчнлэн, Хятад улсын зүгээс хиймэл оюун ухаант роботоо "World Expo-2025"-д толилуулж буй.
Агуу цагираг нь ялгааг үл харгалзан нэгдмэл байдлыг тодорхойлдог байна. Улмаар оролцож буй улс орнуудын павильон болгон тус цагирагийн дотор байрлажээ. Үзэсгэлэнгийн онцлох үзүүлэнгээс дурдвал, "iPS" эсээр хийсэн хиймэл зүрхний загвар, хамгийн сүүлийн үеийн андройд роботууд, мөн нисдэг машин багтсан бөгөөд гурван өөр байгууллага өөрсийн нисдэг машины үзүүлбэр үзүүлж байна. Мөн оролцогч улс орон, бүс нутаг болон байгууллагууд тус бүрт “Үндэсний өдөр” хуваарилсан аж. Энэ нь зочдод тухайн орны өвөрмөц соёл, уламжлалыг илүү гүнзгий ойлгуулах боломжийг олгох юм.
Олон сар, жил үргэлжилсэн дайнд тэмцэж буй Украин болон Палестин улс мөн адил экспод оролцож байгаа билээ. Зохион байгуулагчид аравдугаар сар хүртэл нийт 28 сая гаруй зочин хүлээн авна гэж тооцоолж буй. Гэсэн хэдий ч нээлтийн өдөр л гэхэд 140 мянга гаруй хүн ирсэн байгаа нь тооцооллыг давж магадгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, зарим орнууд бэлтгэл ажлаа бүрэн дуусгахаар түр хугацаанд павильоны нээлтээ хойшлуулсан талаар зохион байгуулагчид мэдээлсэн байна. Экспогийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг албан ёсны вэб сайтаас нь авах боломжтой.
“Бидний амьдрах ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй 2025 оны экспогийн нээлтийн ёслол Бямба гаригт болжээ. Энэхүү ёслолд Японы эзэн хаан Нарухито, хатан Масако, ханхүү Акишино болон гүнж Кико нар оролцсон байна. Мөн ерөнхий сайд Ишиба Шигэру, оролцогч орнуудын төлөөлөл зэрэг нийт 1.3 мянга орчим хүн оролцсон байна.
Эзэн хаан Нарухито нээлтийн ёслолд үг хэлэхдээ “2025 оны экспо нь хүмүүс зөвхөн өөрсдийн амьдрал төдийгүй, бусдын, байгаль дахь төрөл бүрийн амьд организмын үнэ цэнийг хүндэтгэх, мөн тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх урам зориг авах боломж болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээжээ. Ханхүү Акишино нь энэхүү арга хэмжээний хүндэт ерөнхийлөгч бөгөөд тэрбээр ил тод хавтан дээр гараа тавьж, дижитал технологийн тусламжтайгаар үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Дараа нь модон цагираг байгууламж дээр хөгжмийн найрал тоглолт болж буй бичлэгийг орон даяар толилуулжээ.
Ерөнхий сайд Ишиба Шигэру нээлтийн үеэр хэлэхдээ, “Өнөө цагт дэлхий хуваагдах, талцах гэх олон сорилттой тулгарч байна. Ийм цаг үед дэлхийн оршин суугчид бид амьдрал хэмээх сэдвээр хэлэлцэж, орчин үеийн технологи, олон янзын сэтгэлгээ ба соёлтой танилцах нь маш их утга учиртай, чухал юм” гэж мэдэгдсэн байна. Ёслолын үеэр Осака мужийн ахлах сургуулийн сурагчид оролцогч орон болон олон улсын байгууллагуудын далбааг барин жагссан. Мөн уламжлалт кабуки жүжиг болон япон бөмбөрийн тоглолт ч хөтөлбөрт багтсан байна.
Нэргүй 2025-04-14 103.168.34.93
Mongol shig shivshig uls alga grj bn le yu ch hiisen um bhgui heden zurag hushuu pyzda ydj neg ayagaa ch uursduu hiij chdku baij azi bar bolno grj shaasn piz da shoroond buluulaj ashguu hulgaich l******d duursen bank ni hulgaich eook s*****g zolbin galch said s*****g usan tolgoilsom atsnuud yaj hogjihvde
Нэргүй 2025-04-14 59.153.113.70
ЯМАР ИХ АЛДААТАЙ БИЧДЭГ ЮМ БЭ. МЭДЭЭНИЙ САЙТ ИЙМ Ч БАЙХ ГЭЖ. ПАВИЛИОН ГЭЖ БИЧИЖ ЧАДАХГҮЙ.