“Зүүн салаа-Халдварт” чиглэлийг сэргээх хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2025.04.13-нд нийтлэгдсэн

“Зүүн салаа-Халдварт” чиглэлийг сэргээх хүсэлтэй байна

“Зүүн салаа-Халдварт” чиглэлийг сэргээх хүсэлтэй байна

Улаанбаатар хотын төв зам дагуух хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэл сааруулах зорилгоор нийслэл хоёр жилийн өмнө нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, бужигнуулсан. Түүний дараа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч ихэнх чиглэлийг хуучин хэвээр нь сэргээсэн ч “Зүүн салаа-Халдварт”, “Орбит-Ард кино театр” гэсэн чиглэлүүдийг буцааж сэргээгээгүй юм.

Үүнээс болж Сонгинохайрхан дүүргийн баруун чиглэлд амьдардаг иргэд зөвхөн “Офицер-Таван шар” гэсэн ганц чиглэлийн автобус хүлээхээс аргагүй болсон. Хоёр жилийн турш “Зүүн салаа-Халдварт” чиглэлийг сэргээж өгөх хүсэлтийг иргэд Нийтийн тээврийн бодлогын газарт гаргаж байгаа ч өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй. Гэтэл бусад чиглэлд шинэ маршрут нэмж гаргаснаар төв зам дагуух нийтийн тээврийн хэрэгслийн давхцал улам нэмэгдсэн гэж хэлж болно.

Тэгвэл сонгинохайрхан дүүргийн иргэд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандаж ““Зүүн салаа-Халдварт” чиглэлийг сэргээж ядарсан ард иргэдийг хөл дүүжлэх унаатай болгохыг хүсэж байгаа юм. Дээрх чиглэл сэргэвэл иргэд Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үнд.эсний төв зэрэгт очиж, үйлчилгээ авахад зөвхөн нэг унаагаар явах боломжтой болно. Өвдсөн иргэдэд дээрх чиглэл шиг хэрэгтэй зүйл үгүй. Иймээс асуудлыг судалж нааштай шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж