Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг нь болж байна. Учир юу вэ гэвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир компанид нь ажил үүрэг давхардсан орон тоо олон байгаагийн зэрэгцээ муурны хоол, цээживч, шартуулахаас сэргийлдэг ундаа зэрэг олон зүйлийг шахсан байсан талаар өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл хийсэн. Дээрх мэдээллийг хийсний дараа компанийнх нь хурган дарга нар түүнийг “ад үзжээ.”
Энэ талаар Э.Тамир “Компанийн зарим хурган дарга нар намайг компани дээрээ ирж чадах болов уу гэсэн байна. Би хэн нэгэн хувь хүний хувийн компанийн асуудал яриагүй, төрийн өмчит буюу түмэн олон компанийн асуудлыг ярьсан. Надад ичиж зовох асуудал байхгүй…” гэж мэдэгдсэн юм.
“Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компани нь 1000 гаруй ажилтан албан хаагчтай. Компанийнх нь захирал 19 сая төгрөгийн цалин авдаг бол ажилтнууд нь таван сая төгрөгийн цалин авдаг. Нийт ажилчдынх нь 400 орчим нь МАН-ын эрхтэн дархтануудын сонгуулийн ажилд зарцлагдсан тавиулууд “шахаагаар” очсон гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдсэн.
Уг нь тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК бас бий. Засгийн газраас энэхүү үйл ажиллагаа нь давхардсан хоёр компанийг нэгтгэхээ мэдэгдсэн. Эл ажлыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариуцаж хийхээр даалгавар авсан. Гэвч өнөөдрийг хүртэл тус компанийг нэгтгээгүйн зэрэгцээ Засгийн газраас хяналтын менежер томилсон.
Төрийн өмчит компаниудад Засгийн газраас менежер томилж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудад менежерээр томилогдсон албан тушаалтнуудаас одоогоор Э.Тамир л компанийнхаа болж бүтэхгүй байгаа асуудлыг сөхсөн. Түүнээсээ болж компанийнхээ хурган дарга нарт ад үзэгдэж эхлээд байна.
Олон нийтийн хувьд төрийн өмчит компаниудыг аль болох цөөлөх ёстой, тэгж гэмээн хулгай, луйвар шахаа нь арилна гэж үздэг. Тиймээс Засгийн газар болон тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хийж байгаа томилгоо бүрт шүүмжлэлтэй хандж ирсэн юм.
Ардилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 оны үед Э.Тамир Хөдөлмөр нийгмийн хагмааллын дэд сайдын алба хашиж байв. Харин өнгөрсөн жилийн сонгуулийн дараа Ардчилсан нам Засгийн газарт хамтарснаар төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилоод байгаа. Засгийн газрын шийдвэрийг үндэслэн одоогоор 20 гаруй менежер тус намаас төрийн өмчит компаниудад томилогдоод буй.
Г.ХОРОЛ
Иргэн 2025-04-13 202.21.111.218
ХНХЯ-ны дэд байхдаа С.Эрдэнийн өөдөөс а-ч гэж дуугарч чаддаггүй, байгаа үгүй нь мэдэгдэдгүй хүн л байсан даа.
Нэргүй 2025-04-13 103.212.116.60
Зөв. Соц үед ажил нь унаад байгаа үйлдвэр ААН газруудад тусгай төлөөлөгч /НАХЯ-ны/ томилж ажлыг нь сайжруулдаг байсан. Харин бүтээмжийн менежерүүд бүгд Э..Тамир шиг ажиллах хэрэгтэй. Ингэж ажилавал ард түмэн юуч хэлэхгүй. . Тэр занаад байгаа хурган дарга нарынхаа нэрийг ил гаргаж ажлаас нь хөөх.
Нэргүй 2025-04-13 202.126.90.57
тамир ч тамир лдаа бид мэднэ шдээ
Нэргүй 2025-04-13 202.9.40.109
Шударга хүн
зочин 2025-04-13 43.242.242.6
үнэхээр шудрага хүн мөн үү өмнө нь яагаад дуугараагүй юм бол доо компани нэгтгэх болохоор нэг бол ажлаас шахагдах эсхүл шудрага хүн болж үлдэх гэсэн байх
Зочин 2025-04-13 202.126.90.26
ямарч нотлох баримтгүй худлаа попрооп яах вэ. Ямар бүтэцээр яаж ажиллуулах гээд байгаа гаргалгаагаа хурдан гаргаад тэр олон шалгалтуудаа хурдан дуусгаад асуудлаа хурдан шийдээд нэг талд нь гарга
Ууганбаяр 2025-04-13 59.153.115.123
ТТТЗ-ын худалдан авах ажиллагааны ажилтнууд нь гэж бөөн хахуульд идэгдсэн хүмүүс байдаг юм байна дээ шүү!!!
Тэр хүмүүст их мөнгө өгсөн газруудаа тендер, худалдан авалтандаа шалгаруулдаг юм байна лээ
Нэргүй 2025-04-13 202.179.25.92
Тамирыг хамгаалалтанд авах хэрэгтэй. Шударга бустай Зоригтой ажлаарай.
Нэргүй 2025-04-13 202.9.40.72
Э.Тамир хэт улс төржиж асуудалд хандаад байгаа юм биш үү. Тийм бол түүнийг ажлаас нь чөлөөлөх нь зөв юм. Эрдэнэс таван толгой төрийн компани байх нь зөв. Хэрвээ хувьд гарвал зөөхөн хэдэн хүн бүгдийг идэж уух нь байна. Яг Элбэглорж сахал Эрдэнэбилэг хоёр Эрдэнэтийн 49 хувийг авахаар завдсан шиг юм болно. Төрийн хяналтаас гаргаж байгаад иддэг.
зочин 2025-04-13 66.181.160.116
Хулгай хийх л гэж улс кампан байгуулдаг шдэ …Ийм хэн юм ойлгохгүй ёстой ҮХЭР МОНГОЛЧУУД юм дөөөө ….
сонгогч 2025-04-13 202.9.46.160
нэгтгээд цэвэрлээд үзүүлээд өгөөрэй хо
Нэргүй 2025-04-13 66.181.191.193
данхан толгойт новшийн хийж байгаа луйвар уу. засаг нэрийн дор өлөн хулгайч луйварчдыг цуглуулчихсан бус уу
Нэргүй 2025-04-13 59.153.112.170
Би лав 5 сая төгрөний цалин авдаггүй, манайх 800 гаран ажилтантай, бас би сонгуульд нь явж үзээгүй. Цөөн хэдэн хүн явах нь явсан үнэн
Нэргүй 2025-04-13 59.153.112.50
Зөвөө МАН-ын хан 9жил дураараа дургиж байгаа
Нэргүй 2025-04-13 188.162.254.87
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Зочин 2025-04-13 103.57.92.134
зөв ш дээ намын нэрээр хулгай хийх гэж очсон новшнуудыг ад үзэх бус үтэр түргэн зайлуулах хэрэгтэй
Нэргүй 2025-04-13 66.181.187.100
Сонгуульд сайн таварсаныхаа төлөө МАН-ын нэрээр ажи лд очоод аюулын цадатлаа идэж байтал АН-ын нэг нөхөр орж ирж хувааж идэх гэж дургүй хүргээд, тэрнийг азарга шиг хасаад хөөчихөөр нөгөөх нь ил цагаан матаад а**х шахжээ.
Тэхээр тэр нөхрийг зайлуулах л хэрэгтэй болж бнаа даа !
Үнэндээ ардын намын авах идэх ч хирээс хэтэрсэн л дээ !
Э.Тамир өөрөө жүжигчин 2025-04-13 202.126.89.89
ээ.худлаа камер өмнө жүжиг тавьж бна.Ж.Тамир өөрөө очоод баахан хангамж шаардсан бгаан.Одоо өөрөа том машин унаж бас 10.0 сая цалин аваад явахд бгаа өиз дээ.Юу ч хийхгүй алдарт 12 цаг гээд ирчхээд явдаг ш дээ
Нэргүй 2025-04-13 202.9.41.127
Зөв л ажиллаж эхэллээ. Ямбанаасаа салах дургүй хурган дарга нар төрөл бүрийн аргаар төөрөлдөн манаруулж идэвхийг сулруулах буй за. Төрийнхөө,ажилчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй. Зөв бүхэн таныг ивээнэ. Буруу бүхэн газардан ойчино. Амжилт
Болд 2025-04-13 103.168.34.24
ингэж ажиллах юм бол болж бна. миат.д очсон 2 нөхөр бол ажилдаа ч очихгүй бгаа гэсэн…
Нэргүй 2025-04-13 203.91.115.48
Ад үзэх юу байхав. Хулгайчууд хоолон дээрээ булаацалдаж хоорондоо алалдаж байхгүй юу!
Иргэн 2025-04-13 103.57.94.173
Зөв залуу