УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ долоо хоногт зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанк, арилжааны банкны удирдлагуудтай ярилцана.
Зээлийн хүү өндөр байгаагаас иргэд зээлээс зээлийн хооронд амьдрах болсон. Арилжааны банкны бизнесийн зээл жилийн 20 гаруй хувийн хүүтэй байгаа бол банк бус санхүүгийн байгууллагынх жилийнх нь 40 хувь давсан. Иймээс УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай хэмээн үзэж буй. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Ирэх долоо хоногт Монголбанк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна. Банкууд дэргэдээ Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгч байна. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрсэн. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувийн хүүтэй зээлж байна. Улмаар ломбардууд дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэрэг иргэдэд санхүүгийн дарамт үзүүлж буй асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Монголд гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирвэл өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа ч Монголбанкны зүгээс өнгөрсөн дөрвөн жил орчим гадаадын хөрөнгө оруулалттай банк татах чиглэлд ажилласан ч санал орж ирээгүй.
Монголд гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирдэггүй шалтгааныг банк санхүүгийн салбарынхан “Зах зээл дэндүү жижиг буюу хүн ам цөөтэй нь гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар Монголд ажиллах нь ашиг өгөхгүй гэж үздэгтэй холбоотой” хэмээн тайлбарлах нь бий.
Г.ХОРОЛ
Нэргүй 8 цагийн өмнө 202.21.96.212
Инфляци өндөр, төгрөгийн ханш суларсан ийм цаг нөхцөлд арилжааны банкууд хүүгээ буулгах ямар ч боломжгүй ээ. Төгрөг гэдэг зүйл чинь өөрийн гэсэн өртөгтэй, тэр өртөг нь хэт өндөр байна.
жаргал 11 цагийн өмнө 202.9.47.41
Ахмадуудын жаахан мөнгө хүртэл дэндүү өндөр хүүтэй Өөриынх нь л мөнгө ш дээ уг нь Банкууд дэндүү хшигтай ажиллаж байна
Нэргүй 11 цагийн өмнө 122.201.23.84
Зурагдсан пянзнууд үе үе ингэж ижил темпээр дуугарнаа бас. Итгэдэг тэнэгүүд нь оркууд, оросуудыг до лоогч нар.Н овшийн энэ улс чинь тусгаар биш биздэ тавиулуудаа!
Нэргүй 2025-04-13 66.181.177.185
орон сууцны доод давхарт үйлчилгээний газрыг яах вэ? тэр их хөл үймээн, дуу чимээтэй хөргүүр, засвар, өрөмдөлт ямар хэцүү вэ? энийг хэлэлцэж болиулаад өгөөч дээ.
Болжмор 2025-04-13 202.55.188.82
арилжааны 16 банкны тал нь хагас Хятадын э****з эзэн захиралтай.Хятадын э****з Монголд суурьшсан.монгол иргэншил 3 үеэрээ суурьшсан ХХБ УБ БАНК ГОЛОМТ КАПИТРОН ТӨРИЙН БАНК "М" БАНК АРИГ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ЭЗЭН НЬ РАДНААДОРЖ БАЯН БАЗАРЫН ААВ НЬ.РАДНААДАРЖИЙН ОВОГ ЛИСУЕНЬ. САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ААВ ЛИ ЧИН ШИ 1940 МОНГОЛД ОРЖ ИРСЭН.. МОНГОЛД. БАНК САНХҮҮГИЙН БООЛЧЛОЛ 1997 ОНООС ЭХЭЛЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ АЖИЛЛАГАА ӨГӨӨГ ХҮРТЭЛ ЯВАГДССАР БГАА НЬ МОНГОЛД ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ТУЛСАН .ИРГЭДИЙН 80% .
Нэргүй 2025-04-13 66.181.188.67
үнэн бол сайн л бна
Нэргүй 2025-04-13 14.1.71.142
Зээлийн хүүг бууруулахын тулд инфляц бага байх ёстой. Төгрөгийн ханш аль болох тогтвортой байх ёстой. МАН-ын үед инфляц хяналтаас гарч, төгрөгийн ханш 1800-аас 3600 болоод хоёр нугарчихаад байхад үхсэн б а а с ны зээлийн хүү буурах вэ?
Нэргүй 2025-04-13 66.181.191.193
ха ха энэ ч попрол юм биш үү
Нэргүй 2025-04-13 202.9.40.72
МАН бол иргэдийнхээ төлөө ярилцаж хүүг буулгахыг хүсэж байна. Харин АН болохоор банкны хүү бол тухайн банкны асуудал энд төрөөс оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Иргэн та алийг нь дэмжиж байна. МАН төр барихаараа иргэдэд чиглэсэн халамжийн асуудлыг их ярьдаг гэж АН шүүмжилдэг. АН болохоор хэн манай байгуулж байгаа капиталист нийгэмд амьдарч чадаж байна тэр хүн амьдрах учиртай гэж үздэг. Дэндүү харгис биш гэжүү.
Нэргүй 2025-04-13 14.1.71.142
МАН-ыг угаадас долоогч гөлөг өө, МАН, АН-д яг ямар ялгаа байна? Ямар ч ялгаагүй.
Нэргүй 2025-04-13 203.91.115.48
Эдийн засаг, мөнгө, санхүүгээр дураараа оролдсоны, ярилцаж шийдсэний балгийг иргэд л үүрдэг.
Нэргүй 2025-04-13 203.91.115.48
Ярилцаал болчихдог зүйл гэж энэ комунист дүнхүү дарга нар одоо болтол итгэсээр!
Нэргүй 2025-04-13 59.153.112.50
Төрийн банкнаас Жавхлан лагаагийн хүүрнүүд зээл авдаг болсон байнлэа дээр нь хүнд суртал газар авсан газар
Энэ 2025-04-13 202.126.90.168
энийг хүлээвэл нар баруунаас мандах байх өө
Зочин 2025-04-13 139.5.219.212
Нөгөө Буянт, Даашинхүүгийн пүүсийнхэн мөнгө хүүлэхдээ жилийн 30 гаруй хувийн хүү авдаг байсан гэсэн. Тэгсэн одоо энэ олон өрсөлдөгчтэй зах зээлд тэрнээс илүү хувийн хүү авдаг байж болох уу? Амарбаясгалан зөв юм сэджээ.
Нэргүй 2025-04-13 66.181.186.171
Зээлийн хүү өндөр учраас хүмүүс зээл зээлийн хооронд амьдарч байна гэж үү? Хүү өндөр болохоор хүмүүс зээл аваад байна гэж юу байхав дээ. Барааны үнэ өсөхөөр хүмүүс улам их аваад байдаггүйтэй адилхан шүү дээ. Хүмүүс орлого багатай, хуримтлал багатай учраас л зээлээр амьдарч байгаа.