Халдварлалт өндөртэй улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн (2025.04.13)байдлаар 506 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Нийт батлагдсан тохиолдлуудаас 131 эмнэлэгт, гэрээр 12 хүн эмчилгээ хийлгэж байгаа бол хавьтагчдын тоо 10346 болжээ. Мөн 363 хүн эдгэрсэн бол сэжигтэй 35 тохиолдол байгаа юм.
Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Нүдний салст улайх, үрэвсэх
- Хамраас нус гоожих
- Ханиалгах
- Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
- Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн 10-14 наснцыхнаас илэрч байна.
Г.ХОРОЛ
Зочин 2025-04-13 66.181.179.85
Энэ ХӨСҮТ гээч газар одоо зүгээр л тоо бүртгэлийн газар юм уу, тоо л яриад байх, өвчний тархалтыг хязгаарлах, хяналтад авах талаар ер нь ажиллаж байна уу, үгүй юу
Нэргүй 2025-04-13 202.9.40.102
Гажиг х***а манж зулбасгуудын бузр өлн хоослгч зан бусдыг хоослж өлн болгно аймшгийн хогийн ургмл зэрлг соргч.