Орон сууцны үнэ 15. хувиар өсөв

Орон сууцны үнэ 15. хувиар өсөв

Орон сууцны үнэ 15. хувиар өсөв

Үндэсний статистикийн хороо гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг олон нийтэд танилцуулаад байна. Энэхүү мэдээллээр орон сууцны үнэ 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.

Тодруулбал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.44 сая төгрөгийн үнэтэй болжээ. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөхоны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 38.7 хувь  (1515.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 6.7 хувь (280 .9 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн бага аж.

2025 оны гуравдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.49 сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.63 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 37.0 хувь  (1 486 .4 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулдүүрэгт 16.3 хувь (676.4 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн бага дүнг үзүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 4 цагийн өмнө 66.181.177.208

Бага орлоготой иргэдэд зориулж төр маань жижиг м2 тай (30-35) хямд, чанартай орон сууц барих хэрэгтэй бна. 5 давхар орон сууцнууд байхад болно. гэр хорооллуудын газрыг чөлөөлөн барихад болно.

Avatar

иргэн 10 цагийн өмнө 103.57.93.152

Орон сууцны үнэ удахгүй буурна

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-04-13 66.181.177.225

Оросуудын барьж өгсөн орон сууц100 жилийн.настай.гэж ярьдаг.байсан шүү?
Одоо монгол барилгачид оросууд шиг чанартай
барьж чадахгүй дээ!?
Дэлхий сөнөх.цагт бидний бүх.асуудлыг.шийдэж
өгнө дөө?!Өөрөөр шийдэх гарц.харагдхгүй байна.

Avatar

Нэргүй 2025-04-13 103.57.93.244

Орон сууцныхан маш удаан амьдарч байна. Орон сууцныхны дундаж наслалт бараг 90 нас дөхөж байна.

Avatar

Санги 2025-04-13 103.212.118.188

Утга учиргүй үнийн хөөрөгдлийг зогсоо!!! Сүүлийн үеийн барилгууд чанар муутай худлаа дотор хэсгийг нь өнгөлөн далдлалт хийгээд баахан үнэ нэмдэг, газар хөдөлвөл БҮГД НУРГА!!!

Avatar

Зочин 2025-04-13 103.212.117.233

Хэн авах вэ дээ. Ямарч баталгаагүй байр. Зээл нь гарахгүй . Барилгын компани нь төлсөн байрны гэрчилгээг гаргахгүй дахин барилгын нэр дээр зээл авч иргэдийг хохироодог болсон итгэлгүй компанитай гэрээ хийж байхаар хашаандаа сайхан хаус барьж хэннс ч хамааралгүй амьдрах нь иргэдэд ээлтэй. Дэд бүтэц хөгжүүл хашаанд амьдарья мод ногоо тариад.

Avatar

Ккк 2025-04-13 202.9.46.140

Энгийн харц ардууд байранд орж харагдах уу. Хулгайчуудад яаж л бол яаж л үнэгүй олдно гэж мэд. Сонгоод бай, итгээд бай, гудманд хэвтэж байгаад л сонгоод бай.

Avatar

Иргэн 2025-04-13 66.181.191.151

Олон байртай, байраа өндөр үнээр түрээслээд л шимэгч хорхой шиг ард иргэдийг шулдаг шимэгч нар их байна. ТЕГ-р олон байртай чухам ямар аргаар энэ олон байртайг, Татвараа төлдөг эсэх, байраа түрээслэдэг ченжүүд татвараа төлдөг эсэх. ЭНЭ ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.Татварын хуулийн цоорхойг ашиглаад байдагдаа. Хөөрхий ард иргэдийн газрыг худалдаж аваад, байранд оруулна гээд л Гэтэл тэр газрыг худалдаж авсан луйварчид нь байр ч бариагүй иргэдийг хохироож байна.Тухайлбал 100 айлын

Avatar

Мэнгэт 2025-04-13 202.9.46.140

мэнгэт Нямдорж 24 ширхэг байртай, бас 8 өрөө амбаарт түрээсийн хөлс өгөлгүй суудаг. бас хувьдаа Монголбанкнаас тусгайлан хийлгэсэн сум үл нэвтрэх Лексус570-тай.

Avatar

Иргэн 2025-04-13 66.181.191.151

орон сууцны үнэ гэж шинэ хуучингүй тэнгэрт хадааж байх шив. Ингэж хэзээ нурах нь тодорхойгүй хуучин шавар байшин худалдаж авснаас, өөрийн газар дээр гэр байшиндаа амьдарч, амьд явахаа бодсон дээр шүү. Зөвхөн халаалт усны асуудалаа шийдвэл ч??
Энэ төр засаг нь ипотекийн зээлээр ард иргэдийг байр авахуььулаад төлөөд ч зээл нь олон жилээр дуусдаггүй, энэ хорвоогоос буцахад ч өр нь үр хүүхэд нь барьцаанд үлдэж байна. Байр худалдаж авдаг бүлэг ченж байнаа??? Олон байртай ҮЛ ХӨРӨНГӨТЭЙ феодлууд их

Avatar

сонгогч 2025-04-13 202.9.46.160

deermiin une………….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж