Нийслэлээс нөөцийн махны өргөтгөсөн худалдааг амралтын өдрүүдэд нэр бүхий найман дүүргийн 30 байршилд зохион байгуулж байна.
Энэ үеэр хонины махыг гулуузаар, 1 кг нь 11800 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд хэрэглэгч нарын хувьд ихэвчлэн 200 гаруй мянган төгрөгөөр нэг хонины гулууз худалдан авч буй юм. Хонины махыг гулуузаар нь авахаар аривны дээр чанар ч сайн байгаа тул үхрийн нөөц махыг хаа, гуяар нь зарах саналыг ч гаргаж байна.
Энэ жил махны үнэ өссөн тул нийслэлээс өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан. Нөөцийн мах худалдаанд гарсан нь нөлөөлсөн үү, нэг хэсэгтээ үнэ өсөөд байсан махны үнэ буураад буй.
Нөөцийн мах гулуузаар нь зарж байгаа өргөтгөсөн худалдааны байршлыг дараах хүснэгтээс тодруулан харна уу.




3,595.72






















































Холбоотой мэдээ