Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдаж буй “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өчигдөр (2025.04.12) боллоо. “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриан дор зохион байгуулагдаж буй тус экспо нь дөрөвдүгээр сарын 13-наас ирэх аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт зургаан сарын хугацаанд үргэлжилж, дэлхийн 158 улс, 9 олон улсын байгууллага оролцох юм.
Монгол Улс тус экспод Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Чингис хаан үндэсний музейтэй хамтран оролцож байгаа бөгөөд манай улсын асар үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж байна.
Монголын асар нь “Монголын амар амгалан — Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулахаас гадна өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэнэ.
Мөн дэд сэдвийн хүрээнд Go Mongolia үндэсний брэндийг онцлон сурталчилж, VR болон AR технологийг ашиглан зочдод эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхох боломжийг бүрдүүлсэн болно.
Худалдааны хэсэгт үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний дээж болох арьс шир, ноос ноолуур, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг борлуулна.
“Осака-Кансай экспо 2025” дэлхийн үзэсгэлэнг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 28 сая гаруй үзэгч, жуулчин үзэж сонирхох төлөвтэй байна.
Экспо-гийн хүрээнд Монгол Улсын үндэсний өдөрлөгийг 2025 оны долдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах бөгөөд энэ өдөр Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалыг олон улсад таниулах онцгой хөтөлбөрүүдийг танилцуулахаар бэлтгэж байна.










Нэргүй 2025-04-13 59.153.112.44
Энэ үзэсгэлэнд Украин улс Оросын түрэмгийлэгчдийн эд баримт, пуужинд амиа алдсан бяцхан хүүхдүүдийн зураг, сүйрсэн хот тосгодын фото, зэвгийн үлдэгдэлээр хийсэн асар хийсэн байгаа
Нэргүй 2025-04-13 66.181.183.184
эзэнт гүрэн ямар хамаатай юм бэ???тэнэг оркуудаа???
Зочин 2025-04-13 139.5.219.212
Чухамаа, 800 жилийн өмнөх юмаа л тавиад байх юм. 25 жилийн өмнө Германд болсон Экспод бас л иймэрхүү юм үзүүлж байсан. Одоо нэг өөрчлөх гэж үзвэл яасан юм бол?