УЕП-ыг улирааж, “Ногоон автобусны” хэрэгтнүүдэд ял оноов

УЕП-ыг улирааж, “Ногоон автобусны” хэрэгтнүүдэд ял оноов

УЕП-ыг улирааж, “Ногоон автобусны” хэрэгтнүүдэд ял оноов

“NEWS” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурор(УЕП)-оор Б.Жаргалсайханыг улираан томилох санал гаргасныг УИХ Пүрэв гаригт(2025.04.10) хэлэлцэн 80 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа.

УЕП Б.Жаргалсайханыг анх 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэн томилж байсан юм. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул шинэ хүн санал болгох, аль эсвэл хуучнаа улираах гэсэн сонголт байснаас Ерөнхийлөгч сүүлийн хувилбарыг нь сонгосноор Б.Жаргалсайхан прокурор дахин зургаан жил ажиллах эрхээ авав.

УИХ-аар томилгоог хэлэлцэх үед гишүүд “Өнгөрсөн хугацаанд гарсан авлига, албан тушаалын хэргүүд дорвитой шийдэгдээгүй, эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлт үргэлжилсээр байгаа нь хэрэгт хяналт тавих үүрэг хүлээсэн Прокурорын газар хангалтгүй ажиллаж буйн илрэл” гэж шүүмжилсэн. Мөн нөгөө талаас “УЕП Б.Жаргалсайхан нь Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа угсарсан хуулийн хонгилыг нураасан гавьяатай. Төрийн ордны зүүн жигүүрээс хууль хяналтын байгууллагынхан үүрэг даалгавар авч хүн ялладаг байсныг зогсоосон” гэж үнэлсэн.

Харин УЕП Б.Жаргалсайхан “Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа. Миний хийсэн ажлыг ард түмэн үнэлнэ. Прокурорын байгууллага дээр хэрэг ирээд алга болно гэсэн зүйл байхгүй. Нүүрсний асуудалтай холбоотой 101 хэргийн 31 нь шүүхэд шилжсэн, 45 нь мөрдөн байцаалтын шатанд явж байна.

Т.Бадамжунай гэдэг хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг буцаасан. Шүүх байгууллага, мөрдөх байгууллага, прокурорын байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Цугласан нотлох баримтын хүрээнд прокурор, мөрдөн байцаагч дүгнэлтээ явуулдаг. Т.Бадамжунайгийн хэрэг шүүхээс буцсан учраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тодорхой хэргүүдтэй нэгтгэх ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.

УЕП-ыг томилгоог хэлэлцэхтэй зэрэгцэн стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем ашиглан гадаад руу гарган зарсан дуулиан үргэлжилж,  энэхүү ноцтой асуудал нь Х.Баттулгатай холбоотой болохыг нотолсон 507 хуудас бүхий материалыг Авлигатай тэмцэх газар шалгуулахаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн.

Иймээс нүүрсний хэрэгт нэр нь холбогдож, шалгагдсан ч хэрэг нь тодорхойгүй болсон Х.Баттулгын Төгрөг нуурын ордыг зарсан хэрэг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы үед шийдэгдэх эсэхийг олон нийт харах л үлдэж  байна.

УЕП Б.Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.

Прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаад улиран томилогдлоо.

“Ногоон автобусны” гэх хэрэгтнүүдэд шүүхээс ял оноов

“Ногоон автобусны” гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд  өнгөрч буй долоо хоногт хэрэгт холбогдсон яллагдагч нарт шүүхээс ял сонсголоо. Тодруулбал, “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягт зургаан жилийн хорих ял, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын дарга асан С.Жавхлантбаатарт гурван жилийн хорих ял оноов. Харин энэ хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн асан, Түгжрэлийн асуудал эрхэлсэн сайд асан Ж.Сүхбаатарыг цагаатгасан юм.

Хэргийг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Шүүгч гэм буруугийн шийдвэрээ танилцуулахдаа,

  • Шүүгдэгч А.Ганхуягийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд
  • Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт буруутайд
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт буруутайд
  • Шүүгдэгч С.Жавхлантбаатарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагч болон хамжигчаар оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч А.Чойжилсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч Д.Цогбадрахыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд
  • Шүүгдэгч О.Сүхбаатар, О.Лувсандагва, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, О.Хонгорзул, Б.Мөнхболд нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус, тус тооцлоо.

Улмаар,

  • Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3.1.1, 3.3, 3.4-н 1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, гэмт хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаанд хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноолоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн  3.1.1, 3.3, 3.4, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гурван жилийн хорих ялаар яллахаар болсон.
  • Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг хоёр жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг болон зорчих эрхийг нь хязгаарласан.
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаанд хасаж, хоёр жил зургаан сар зорчих эрхийг нь хязгаарласан.
  • Шүүгдэгч С.Жавхлантбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасаж, гурван жил хорих ял оноолоо.

Шүүгдэгч А.Ганхуягт, С.Жавхлантбаатар нарт оноосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ. Тэдэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлнэ. Шүүгдэгч А.Ганхуягийн 278 хоногийг хорих ялд нь оруулан тооцно гэв.

Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed Монголд ирлээ

Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. Монголд өнгөрсөн Баасан гаригт ирлээ. Тэрбээр 2005 онд төрсөн  бөгөөд FIFA, Fortnite зэрэг тоглоомын стрим, хошин бичлэг, reaction видеонуудаараа алдаршжээ. Эрч хүчтэй, өвөрмөц зан төрхөөрөө олон сая шүтэн бишрэгчтэй болсон тэрбээр 2025 оны байдлаар YouTube-дээ 38.5 сая гаруй дагагчтай болсон байна.

Түүний Улаанбаатар дахь аяллын үзэлт 15 цагийн дараах байдлаар зургаан сая давсан юм. "IShowSpeed" Сүхбаатарын талбай, Чингисийн музей, Бөхийн өргөө, Чингис хааны хүрээ цогцолбор гэсэн маршрутаар аялсан юм.

Монгол Улс жуулчдыг татах зорилгоор гадаадын олон сая дагагчтай оддыг урин авчирч, сурталчилгаа хийлгэх болсон. Түүний үргэлжлэл болж, Даррен Уоткинс Жр. Монголд зочиллоо.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тодруулбал Узбекистан үндэстний хоол плов болон Гандантэгчинлэн хийдийн лам нарын гурилтай шөлөөр иргэдийг дайлсан юм. Энэхүү үйл ажиллагаа олны анхаарлыг татахын зэрэгцээ шүүмжлэл ч дагуулав. Учир нь иргэд дээрх хоолыг идэхийн тулд хамгийн багадаа хоёр цаг дугаарласан. Мөн олон нийтийн сүлжээнд хэт их зардал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа гэх шүүмжлэл ч өрнөсөн.

Энэ асуудалд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан "Долоон өдрийн турш зохион байгуулагдах уг фестивальд 600 сая гаруй төгрөгийг зарцуулсан. Үүнд, асар, олон орны хоол, дуу хөгжим гэх мэт үйл ажиллагаанууд багтсан" гэв.

Хоолны фестиваль энэ сарын 14-ныг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. UB food” олон орны хоолны фестивальд Узбекистан улсаас мастер тогооч нарыг урьж авчирсан бөгөөд Узбек мастер тогооч нар эх орноосоо тусгайлан зориулж авчирсан бүтээгдэхүүнээр өөрсдийн уламжлалт жороор хоол ундааг бэлтгэсэн байна. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг иргэд, жуулчдад амтлуулж байгаа юм. Мөн фестиваль үргэлжлэх долоо хоногт залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болж байна.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. Учир нь манай улсад аялал жуулчлалын улирал үндсэндээ зургаа, долоодугаар сард эрчимтэй явагддаг. Харин аялал жуулчлалын эрчим сул байдаг дөрөв, тавдугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор “UB food” фестиваль шиг олон улсын арга хэмжээг зохион байгуулахыг зорьж байна. Мөн Улаанбаатар хотын иргэдэд олон үндэстний хоолны соёлыг сонирхуулж, дараа дараагийн жилд ямар үндэсний хоолны өдөрлөг хийх судалгааг иргэдээс авч, судалгааны үндсэн дээр өдөрлөгийг цаашид зохион байгуулна. Мөн олон үндэстний хоолны өдөрлөгийг дагасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна” гэж мэдэгдсэн юм. Иймээс тус арга хэмжээ ирэх жил ч зохион байгуулагдах болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.156

АТГ-ын болон Прокурор-ын дарга нараа улираанаа гэдэг нь ХҮҮК-н захиалга … өөрөө ч бас улиран энэ суудалдаа үлдэх замаа засаж буй байж магадгүй л юм даа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.93.244

Шүүхийн вэбсайт ямар хүмүүсийн шүүх хурлыг нуун далдалж, ямар хүмүүсийн шүүх хурлыг интернетээр зарлаж байна вэ? Ялгавартай хандаад байгаа юм биш үү. Дээрх нийтлэлд дурдсан шүүгдэгчийн шүүх хурлыг интернетээр цацаагүй байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.186.72

фэйсбүүк дээр БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх гээд ороод үзээч. Нэг сар гаруй нээлттэй явагдсан шүүх хурлаар автобусны хэрэгтэй холбоотой бүхий л баримт, материалыг танилцуулсан. Цагаан дээр хараар бичигдэж үлдсэн, хэн юу гэж мэдүүлсэн, хийсэн хэрэг нь тодорхой байгаа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.57.93.244

Фэйсбүүк дээр тавигдаж байгаа юм үнэн үү? Зарим хүмүүсийг гадуурхаад тэдний тухай citycourt.mn ба live.shuukh.mn зэрэг сайтуудаас мэдээг интернетээр цацаад, тухайн хүний тухай гүүглдээд бүх юм ил гарч байна.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.208

Сумъяабазар гм гол эзэд сураггүй зугтжээ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.100

Сарьсан баавгай царайлсан прокурор ч нэг их шударга ёс тогтоочих луу даа, мэдэхгүй ! Хүүк,Данх хоёр ахиад 6 жил дураараа дургих юм биз дээ !

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.93.244

Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ерөнхийлөгч Зарлигтаа гарын үсэг зурсан уу, эсхүл хүлээзнэж байна уу 11 цагийн өмнө 139.5.218.151

Төрийн албаны хуулийн 41.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж нэмэн хууль хоорондын нийцлийг хангаж, нэг мөр ойлгож практикт хэрэглэх нөхцлийг бүрдүүлсэн.Прокурорын тухай хуулийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх …” гэж заасан. “ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААСАН” гэсэн үг. Төрийн албаны хуулийн 41.2-т заасны дагуу үүнийг мөрдөх ёстой.Хэрэв Жаргалсайханыг томилвол дээрх хоёр хуулийг зөрчинө.Прокурорын хуулийн дээрх заалтыг хүчингүй болгож түүнийг томилвол хуульд нийцнэ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.186.72

Ж.Сүхбаатар хуульчийг цагаатгажээ. Нүүрсний их наядын хулгайг яриад тэмцээд эхлэхээр нь Ногоон автобусны хэрэгт холбогдуулах гэж оролдсон. ""Утсаар ярьсан"" гэж буруутгахдаа 1,6 жилийн турш нотлох баримтыг цуглуулж шүүхий өмнө танилцуулж чадаагүй. Мөрдөгчид нь ""Сүхбаатарын эсрэг мэдүүлэг өгчих"" гэж Жавхлантбаатар болон бусад яллагдагчдыг дарамталсан нь шүүхэд мэдэгдсэн. Улс төрийн зорилгоор хэрэгт холбуулах гэж үзээд барсангүй. Хулгайчидтай тэмцэж яваад өөрөө хулгайд гүтгүүлээд хохирчлоо

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.178.215

XALYYXN MASSAJLI80955877

Avatar

Иргэн 2025-04-13 103.212.118.96

Хулгайч, худалчууд төрөөр дүүрчээ

Avatar

Delger 2025-04-13 66.181.178.178

Улсад учруулсан хохиролыг хэн төлөх вэ, татвар төлөгчид үү?

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.186.72

Ганхуяг улсад учруулсан хохирол 88 тэрбум төгрөгөө бүрэн барагдуулсан. Тэр барагдуулсан төлбөрөөр одоогийн саарал, хар автобусуудыг авсан.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.100

Тэрний мөнгө гэж юу байхав дээ, төр, ард түмнээс хулгайл сан л 88 багаа ш дээ, хө !

Avatar

зочин 2025-04-13 59.153.115.41

Ногоон автобусны хэргийг прокурорууд яллуулахаар өгсөн шүү, шүүх цагаатгасан, ядаж үүнийхээ ялгаа заагийг мэдчээд сэтгэгдэл бичмээр юм, хоосон толгойтой дээр нь мэдэхгүй сэдвээрээ үлээх дуртай хүмүүс их болжээ…

Avatar

Нэргүй 2025-04-13 73.231.79.238

Jargalsaihan gej hulgaich hahuul avchihaj Hen ch yl avaagui bna

Avatar

Нэргүй 2025-04-13 66.181.178.215

SEKSDII80955877VANXANDI

Avatar

Зочин 2025-04-13 76.220.74.140

Сүхбаатар бол бэлэг тэмдгийн албан тушаалд очиж зүгээр л хохирсон хүн л дээ.

Avatar

Худал 2025-04-13 202.9.46.140

за даа мэдэхгүй, хулгайч хүн гэхээрээ л мангас шиг царайтай юм байхгүй шдээ, хулгай хийхгүй улсаа хөгжүүлнэ гэж албан тушаал руу үхэн чичрэн хөөцөлдөж л яваа шдээ

Avatar

Хулгай 2025-04-13 202.9.46.140

Том гарын хулгайнуудыг нь өмөөрч авч үлдээд жижиг гарын хумслаачдаас хэмхэртэл ял асуужээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж