АНУ болон Ираны албаныхан маргаантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар шинэ хэлэлцээ хийхээр Оманы нийслэл Маскат хотод хүрэлцэн иржээ. Энэ хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол цэргийн ажиллагаа явуулна гэж Трамп анхааруулаад буй.
АНУ 2017 онд Иран болон дэлхийн гүрнүүдийн хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарч, эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээсэн билээ.
Ираны тухайд цөмийн хөтөлбөрөө зөвхөн иргэний зорилгоор ашиглах зорилготой гэж мэдэгддэг. Цөмийн зэвсэг бүтээхийг оролдохгүй гэж мэдэгддэг ч гэлээ олон улс, дэлхийн цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг үүнд итгэлгүй байна. Тус улс цөмийн нууц байгууламжтай болох нь 2002 онд тогтоогдож олон улсын санааг зовоож байв.:
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд Иран тэргүүтэй дэлхийн бараг бүх улс гарын үсэг зурсан байдаг. Гэвч тус нууц байгууламжийн асуудал дэгдсэнээр Иран гэрээг зөрчсөнд тооцогдох болсон. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ нь улс орнуудад анагаах ухаан, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг цэргийн бус зориулалтаар цөмийн технологийг ашиглах боломжийг олгодог боловч цөмийн зэвсэг бүтээхийг зөвшөөрдөггүй.
АНУ 2018 онд хэлэлцээрээс гарсны хариуд Иран ч гэрээгээ зөрчиж, уран баяжуулах олон мянган дэвшилтэт центрифуг (цэвэршүүлэх машин) суурилуулсан. Үүнийг цөмийн хэлэлцээрээр хориглосон байдаг. Олон улсын атомын энергийн агентлагаас өнгөрсөн сард мэдээлснээр Иранд 275 кг ураны нөөц байгаа аж. Үүнийгээ 60 хувийн цэвэршилттэй болгож баяжуулсан бөгөөд дахин баяжуулсаар байх юм бол хэд хэдэн цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай хүрэлцэх юм.
Нэргүй 2025-04-13 202.9.40.109
Жомбого Трамп
Буруу 2025-04-13 202.9.46.140
уулзаж болохгүй, цөмийн пуужингийн үйлдвэрт нь түймэр тавиад холд…