Хятад: Хүчтэй салхинаас болж 838 нислэг цуцлагдав

Хятад: Хүчтэй салхинаас болж 838 нислэг цуцлагдав

Хятад: Хүчтэй салхинаас болж 838 нислэг цуцлагдав

Хятадын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр Бямба гаригт хүчтэй шуурганы улмаас олон зуун нислэг цуцлагдаж, галт тэрэгний шугамууд хаагдав. Нийслэлийн хоёр томоохон нисэх буудалд 838 нислэг цуцлагджээ. Үзвэр үйлчилгээ, түүхэн дурсгалт газрууд үйл ажиллагаагаа түр зогсоов. Мөн 300 орчим мод булгарч унасан байна.

Салхины хүч 150 км/цаг хүрсэн бөгөөд сүүлийн 50 гаруй жил ийм зүйл тохиолдоогүй аж. Иймд улбар шар өнгийн сэрэмжлүүлгийг Бямба гаригт гаргажээ. Хятад улс салхины хурдыг 1-17 хүртэл шатлалаар хэмждэг. 11 дүгээр шатлал нь ноцтой хохирол учруулахуйц, 12 дугаар шатлал нь маш их сүйрэл авчрахуйц нөхцөл байдлыг хэлнэ. Энэ удаад 11-13 дугаар шатлал хооронд хэлбэлзэж байна.

Хүчтэй салхилах тул гэрээсээ гарахгүй байхыг холбогдох албаныхан уриалсан. Тэр бүү хэл 50 кг-аас бага жинтэй хүмүүсийг болгоомжтой байхыг сануулсан байна. Ихэнх оршин суугч зөвлөмжийг дагаж мөрдсөн. Нэгэн иргэн ярилцлага өгөхдөө "Бээжингийн хүн бүр үнэхээр сандарсан. Гудамжинд бараг хүн байгаагүй. Гэхдээ миний төсөөлж байсан шиг айхавтар байсангүй" гэжээ.

Хүчтэй салхи нь Монголын нутаг дэвсгэрийг хамарсан хүйтэн салхины системээс ирж байгаа бөгөөд амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөгжилтэй 10 цагийн өмнө 103.57.92.166

50кг-с доош жинтэй бол хийснэ шүү!

Avatar

Нэргүй 2025-04-13 122.201.31.44

…….
..
……
………………
…….
…….
…..
….

..

..

.

Avatar

Нэргүй 2025-04-13 66.181.187.188

харамсалтай,.. мөнхийн хөрш , найрсагулсад маань байгаль гамшиг тохиолдход болоход хөөрцөглөн баярлах нь гутамшиг. ..

Avatar

Ёох 2025-04-13 202.9.46.140

Ашгүй дээ, ганц ч гэлээ бүтэлгүй мэдээ дуулгалаа, гялайлаа

Avatar

Нэргүй 2025-04-13 202.9.40.102

35 жил нам төр хулгайлж хулгай шаасн х***а манж лаларуудыг х***а манжруун үтр түргн зайл2л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж