АНУ-ын тусгай элч Виткофф Путинтэй уулзжээ

АНУ-ын тусгай элч Виткофф Путинтэй уулзжээ

АНУ-ын тусгай элч Виткофф Путинтэй уулзжээ

АНУ-ын тусгай элч Стив Виткофф Баасан гаригт Санкт-Петербургт хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд "Украины дайны зохицуулалтын асуудлыг" голчлон ярилцсан байна. Ийнхүү Виткофф 2025 он гарсаар гурван удаа Путинтэй уулзав. Кремлийг төлөөлөн АНУ-тай харилцах болсон тусгай элч Кирилл Дмитриев энэ удаагийн уулзалтыг үр дүнтэй болсон гэж тодорхойлов.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос Путин, Трамп нар уулзах магадлалтай эсэхийг асуухад "Харж л байя. Виткофф юу авчирснаас л хамаарна даа" гэжээ.

Путинтэй хийх яриа хэлэлцээний явцад бухимдаж буйгаа Трамп Баасан гаригт цахим хаягаараа илэрхийлжээ. Тэрбээр "Орос хөдлөх ёстой. Аймшигтай, утгагүй дайны хөлд үрэгдэж, долоо хоногт бүр олон мянган хүн нас барж байна" гэв.

Түүнчлэн Украины асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Кит Келлоггийн ярилцлага олны анхаарлыг татаад байна. Тэрбээр "Times" хэвлэлд ярилцлага өгөхдөө Их Британи, Францын цэргүүдийг оролцуулан Украины баруун хэсэгт хяналтын бүс байгуулахыг санал болгосон. Дараа нь Келлогг залруулга хийж, "Миний хэлсэн үгийг гуйвуулсан байна. Би гал зогсоосны дараа Украины бүрэн эрхт байдлыг дэмжих хүчний тухай ярьж байсан. Би Украиныг хуваах тухай яриагүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.244

Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг судалж, мөрдөж, хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Хүнийг хорлох нь компьютерийн мундаг мэргэжилтэн болж, АНУ-д амьдрах ажлын виз авахаас илүү амархан л даа.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.93.244

Дэд бүтцийн объектуудад цохилт өгөхгүй гэж харилцан тохиролцсон боловч Украин Оросын дэд бүтцийн объектуудад цохилт өгсөөр байна.

Avatar

Зочин 2025-04-13 202.126.90.21

нэргүй гэж энэ ямар хаанахын хүн бэ ингэж элийрч байхаар очоод зохицуулаач дээ

Avatar

Нэргүй 2025-04-13 202.126.90.76

Дайнаа зогсоовол бөгспутин алуулна,,,дайнаа үргэлжилүүлбэл бөгспутин бас алуулна,,,,бөгспутинд дүүжлүүрийн олсонд боож үхэх эсвэл хөх бандаашиндаа новичокоо түрхэж өмсөөд амиа хорлож үхэх хоёрхон л зам байнадаа,,,

Avatar

Нэргүй 2025-04-13 103.57.92.28

За шаагаад бай өмхий гужаагийн хурлийз аа

Avatar

Wrong 2025-04-13 202.9.46.140

Буруу, гөлөг Трамп сүүлээ годгонуулж байна

Avatar

Бадарч тахар 2025-04-13 103.57.92.159

Дайнаа зогсоохгүй бол хоёуланг чинь зодно шүү а**а шүү гэж байгаа Трамп мөн өвчтэй хүн шүү ! хүчээр Нобёль авах анхны хүн болох байх оо !

Avatar

Haha 2025-04-13 103.168.34.210

UAG

Avatar

Паша 2025-04-13 202.9.40.109

Жомбого Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж