Испанийн ерөнхий сайд Хятад улсад айлчиллаа

Испанийн ерөнхий сайд Хятад улсад айлчиллаа

Испанийн ерөнхий сайд Хятад улсад айлчиллаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Баасан гаригт (2025.04.11) Бээжин хотноо Испанийн ерөнхий сайд Педро Санчестэй уулзаж, Хятад-Испанийн иж бүрэн стратегийн түншлэлийн 20 жилийн ойг тэмдэглэлээ. Энэхүү уулзалтын хүрээнд Ши Жиньпин хоёр орны харилцааг дэмжлэг, итгэлцэл, хүндлэл дээр тулгуурлан бэхжүүлэхийг уриалсан байна.

Хятад улс Испанитай хамтран ажиллаж, хоёр орны ард иргэдийн амьдралыг сайжруулж, Европын холбоотой харилцаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа гэж албаныхан уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Мөн дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа бөгөөд Испанитай харилцаагаа сайжруулах нь Хятадын 1.4 тэрбум хүний хэрэглээ, үйлдвэрлэлийн шинэчлэлд шинэ хамтын ажиллагааны боломж нээгдэж байна гэж ажиглагчид үзэж байна. Учир нь уулзалтын хүрээнд Ши Жиньпин уламжлалт найрсаг харилцааг үргэлжлүүлж, оюутан солилцоог өргөжүүлж, залуусын хамтын ажиллагааг дэмжих хэрэгтэй гэж Испанийн ерөнхий сайдад уриалжээ. Мөн олон талт хамтын ажиллагаа, шударга дэлхийн засаглалын тогтолцоог дэмжихийг уриалав.

Испани улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж, харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаа гэж Санчес онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Европын холбоо болон Хятадын тогтвортой харилцааг дэмжиж, өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Олон улсын худалдааны асуудлаар Ши Жиньпин “Тарифын дайн ялагчгүй” гэж мэдэгдэж, Хятад улс өөртөө итгэлтэй, бие даан хөгжиж ирсэн гэдгийг онцоллоо. Тэрбээр Хятад болон Европын холбоо хамтдаа чөлөөт худалдаа, олон улсын дэг журмыг хамгаалах ёстой гэж үзэж буйгаа мөн илэрхийлсэн байна. Санчес санал нэгдэж, чөлөөт худалдаа, олон талт байдалд үнэнч байж, Хятадтай хамтран уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг асуудалд ажиллана гэдгээ амлажээ.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.109

Жомбого Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж