PGL Bucharest тэмцээнд аль баг түрүүлэх вэ?

PGL Bucharest тэмцээнд аль баг түрүүлэх вэ?

PGL Bucharest тэмцээнд аль баг түрүүлэх вэ?

"PGL Bucharest 2025" тэмцээний хасагдах шат энэ амралтын өдрүүдэд Румынд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан "1xBet Монгол"-ийн цахим спортын олон улсын шинжээчид тус тэмцээнд түрүүлэх багуудын магадлалыг тооцоолжээ.

2025 ОНЫ УЛИРАЛ

2025 оны улирал эхлээд дөрвөн сар өнгөрч, "CS2"-ийн таван томоохон эмцээн болж өнгөрсөн. Иймд энэ улирлын хүчний харьцаа тодорхой болсон гэж хэлж болно. Vitality бол энэ улирлын тэргүүн баг бөгөөд IEM Katowice 2025, ESL Pro League S21, BLAST Open Lisbon 2025 зэрэг гурван томоохон тэмцээнд түрүүлээд байна.

MOUZ тэдний араас хүчтэй нэхэж байгаа бөгөөд PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд түрүүлж, хоёр ч удаа томоохон тэмцээний финалд шалгарсан.

Team Spirit, Aurora Gaming (хуучнаар Eternal Fire), болон The MongolZ багууд тэдний араас хүчирхэгт тооцогдож байна. Эхний хоёр баг аль хэдийн тэмцээнд түрүүлж, финалд шалгарсан бол The MongolZ энэ улиралд хараахан тийм амжилтад хүрээгүй байна.

Тэмцээний өмнөх онцлох үйл явдлын нэг нь Aurora Gaming багийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн явдал байлаа. Тус баг өмнөх бүрэлдэхүүнээ бүрэн тарааж, хуучин Eternal Fire багийн тоглогчид болох XANTARES, MAJ3R, Wicadia, woxic, jottAAA, дасгалжуулагч Fabre нарыг элсүүлжээ. Иймд PGL Bucharest 2025 тэмцээнд тэд Aurora Gaming нэрийн дор, 1xBet-ийн албан ёсны хамтрагч байгууллагаар оролцож байна.

PGL BUCHAREST 2025 ТЭМЦЭЭНИЙ БҮТЭЦ БА ОРОЛЦОГЧИД

PGL Bucharest 2025 тэмцээн дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 13-нд PGL студид болох финалын тоглолтоор өндөрлөнө. Тэмцээний нийт шагналын сан $1,250,000 бөгөөд аварга баг $400,000-ын шагнал авна.

Valve-ын чансаанд үндэслэн доорх 12 баг урилга хүлээн авч оролцож байна:

  • G2 Esports
  • The MongolZ
  • FaZe Clan
  • Aurora Gaming (хуучин Eternal Fire)
  • Team Falcons
  • Team Liquid
  • FURIA
  • Virtus.pro
  • GamerLegion
  • 3DMAX
  • Astralis
  • paiN Gaming

Хуваарь маш шахуу байсны улмаас дэлхийн томоохон багууд болох Vitality, MOUZ, Team Spirit, болон NAVI энэ тэмцээнд оролцохоос татгалзсан. Энэ нь дэлхийн чансааны эхний 10-д багтдаг бусад багуудад аварга болох боломжийг олгож байна.

Мөн бүс нутгийн урьдчилсан шатны шалгаруулалтаар дараах 4 баг тэмцээнд шалгарч оролцож байна:

  • Apogee
  • Complexity
  • Legacy
  • Rare Atom

PGL BUCHAREST 2025 – ГОЛ ФАВОРИТУУД

Швейцарь системээр явагдсан урьдчилсан шатны дараа гурван хожил байгуулсан 8 баг хасагдах шатанд шалгарч, бусад 8 баг тэмцээнээс хасагдсан.

Энэ шатанд Америкийн Complexity баг таамаг эвдэн хэсгийн шатнаас 3-1 амжилттай шалгарч, олон хүнийг гайхшруулсан.

The MongolZ, Astralis, Apogee багууд плей-оффд тун ойр байсан ч 2-3 амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн. Ялангуяа The MongolZ баг Team Falcons багтай шийдвэрлэх тойрогт эн тэнцүү тоглож, нэмэлт цаг гаргасан ч аз тэдний талд байсангүй.

Хасагдах шатны оноолтууд:

  • G2 Esports vs Virtus.pro — G2 баг 3-0 амжилттай хасагдах шатанд шалгарсан. Одоогоор тун сайн формтой байгаа учир хожих өндөр магадлалтай.

  • Aurora Gaming vs Complexity — Complexity аль хэдийн хүлээлтээс давсан амжилт гаргасан. Харин дэлхийн чансааны №4 баг болох Aurora энэ тоглолтод хожих боломжтой.

  • GamerLegion vs Team Falcons — GamerLegion 3-1 амжилтаар шалгарсан бол Falcons хамгийн сүүлд эрхээ авсан. Falcons баг The MongolZ-г хожсон гайхалтай тоглолтоо давтвал хожиж магадгүй.

  • FaZe Clan vs 3DMAX — Энэ бол тодорхой фаворитгүй цорын ганц учраа. Аль аль нь чансаагаар ойролцоо бөгөөд тоглогчдын сэтгэлзүй, ур чадвар, жижиг үйлдлээс бүх зүйл шалтгаална.

АВАРГА БОЛОХ ХАМГИЙН ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ БАГ

1xBet-ийн хамтрагч Aurora Gaming бол энэ тэмцээний хамгийн гол фаворит баг. 2025 оны улиралд тэд таван томоохон тэмцээний бүгдэд хасагдах шатанд шалгарч, BLAST Bounty Spring 2025 тэмцээнд финалд хүрсэн.

Түүнчлэн тэд NAVI, G2 болон бусад дэлхийн шилдэг багуудыг хожсон түүхтэй. Тиймээс Aurora Gaming баг энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэг юм.

PGL Bucharest 2025 тэмцээний сүүлийн шатны тоглолтуудыг 1xBet Монгол платформоо дагаж, үзээрэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-12 103.168.34.161

Mongol maani odoogoor jo aldar nerendee huuruud gazar der buuj amjaagui l yavah shig. udahgui oilgood hursun deeree buuj ireh baihaa. temtseenii beltgelee chanarjuulmaar baina. shine huuchin yamar ch bag, ontsgoiron garch irj baigaa toglogchdiin taktik, togloltiig sain sudaldag baimaar bna. unendee mongolchuudad sudalgaa dutdag shuu. nuudelchin mongol zan l daa. asuudliig tulj irsen hoino ni argatsaaj unguruun shiiddeg.

Avatar

Нэргүй 2025-04-12 103.168.34.93

Б.МӨНГӨНТАМИР ** mine chi huulii medej bga bizde metagin KEI g*** ingej logo ntr tviaad zaliatai olon boos ta hed huulia medej bga bzie alnudaaa

Avatar

Нэргүй 2025-04-12 103.168.34.93

ENE NEW S OLON PZ DA BET SURCHILAAD OLSON MONGOOROO GOIMON AVDAG BHDA ARCHAAGUI ALN UUD

Avatar

1xBet-ийн бот 2025-04-12 50.7.253.70

1xBet-ийн бот ийм мэдээ бичмээргүй бнаа. Тэмцээний хасагдах шат нь аль хэдийн өчигдөр болоод шилдэг 4 баг нь шалгарчихсан, Aurora хасагдчихсан байхад Aurora түрүүлэх магадлалтай ч гэнэ үү, боль тэгэх үү…

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж