Зундаа бэлдэхгүй бол оройтлоо

Зундаа бэлдэхгүй бол оройтлоо

Зундаа бэлдэхгүй бол оройтлоо

Хаврын улирал эхэлж, урь орж байгаа энэ цаг үед Улаанбаатар хот илүү тод харагдаж эхэлдэг. Даанч тэр “тод” харагдаж буй зүйлс дотор эвдэрч хэмхэрсэн зам, элэгдэж халцарсан явган хүний гудамж, хог, тоос шороотой хашаа хорооллууд зонхилж байгааг нуух аргагүй. Улаанбаатар хотод өнөөдөр эвдрэлгүй алхах 100 метр зам ч олдохоо байжээ. Замын хажуугаар дугуйн зам ховорхон тааралдана. Зарим газарт эхэлсэн хэрнээ төгсгөл нь оргүй алга. Энэ бүхэн өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлж байгааг хүмүүс анзаарах ч сөхөөгүй мэт алхсаар л…

Гэтэл бид зун болохоор л хот маань гоё, цэвэрхэн байгаасай, гадаа сууж кофе уумаар, хүүхдүүд маань тоглож наадаж байгаасай гэж хүсдэг. Гэхдээ тэр орчныг хэн бүрдүүлэх вэ? Төр, засаг ганцаараа чадах уу? Иргэд оролцохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Явган хүний замаа засч өгөөч гэж гуйхгүй, шаардах ёстой болжээ. Авто замын нүх, эвдрэл бол зүгээр нэг жижиг асуудал биш. Хүний амь нас, эд хөрөнгө, уур бухимдалтай өдөр тутмын асуудал. Үүнийг засна гэдэг бол зүгээр нэг ажил хийгээд өнгөрөх биш, хотын иргэдэд хүндэтгэл үзүүлж буй хамгийн энгийн хэлбэр юм.

Дугуйн замын тухайд бүр хөндүүр сэдэв. Ногоон хөгжил, агаарын бохирдол ярьдаг мөртлөө дугуй унахад аюултай, зогсчихсон замтай, хэн нэгний машинаар хаалттай замаар бид урагшилж чадахгүй байна. Хүүхдүүд, залуус, гүйгчид хэн ч хэнээс айхгүй, тав тухтай унадаг дугуй, алхдаг замтай байх эрхтэй. Энэ бол тансаглал биш, анхдагч хэрэгцээ.

Мөн хотын тоос шороо гэж жигтэйхэн. Амны хаалтгүй алхах аргагүй, цонхоо онгойлгоход гэртээ шороо оруулж авдаг. Хот гэдэг чинь ийм байх ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Гудамж, зам дагуу услах, ногоон байгууламжийг арчлах, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг улирал ирэхээр биш, тогтмол хийх ёстой биш гэж үү?

Гэхдээ зөвхөн хотын удирдлага руу хуруу заагаад суух бас хангалтгүй. Иргэдийн ухамсар ч анхаарал татах түвшинд байна. Саяхан шинээр тарьсан ногоон байгууламж дээр хүн алхаж, жим гаргасан байхтай таарч байв. Үнэхээр харамсалтай. Машинаа зүлгэн дээр тавих, хашаагүй талбайг хогийн цэг болгох, өөрсдийн амьдрах орчныг эвдэлж, сэтлэх нь бидний хотод хайргүй байгаагийн илрэл.

Хайрладаг бол хамгаална. Хайрладаг бол цэвэр байлгана. Хайрладаг бол өөрийн юм шиг хандана.

Үүн дээр нэмээд аж ахуйн нэгжүүдийн оролцоо ч багагүй дутагдаж байна. Байгууллагынхаа гаднах орчныг хэн ч хардаггүй мэт хаясан, хогтой, өнгө муутай газар байсаар л байх юм. Гэтэл байгууллага бүр өөрийн байршлын гадаах орчныг тохижуулж, тордвол хот тэр чигтээ өөрчлөгдөнө. Үзэмж сайтай, ухамсартай, эмх цэгцтэй хот бол зөвхөн төрийн биш, хүн бүрийн хамтын бүтээл байх ёстой.

Тиймээс одооноос зундаа бэлдье. Зун ирэхээр гэнэт “гудамжаа засъя, зүлэг тарья” гэж яарч сандардаг зуршлаасаа салцгаая. Харин өнөөдрөөс эхлэн хотоо ажиглаж, шүүмжлээд суух биш, хотоо хайрлаж эхэлье. Хариуцлага нэхэж, оролцож, хүндэлж, хамгаалж сурцгаая. Тэгвэл бид зүгээр нэг амьдардаг газар биш, амьдрахад сайхан хоттой болох цаг удахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 188.162.254.60

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 1.218.227.76

borjuuriig chini soliloo oor yalgah gesiin.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.57.93.244

Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.102

35 жил нам төр хулгайлж хулгай шаасн х***а манж л******д манжжлсн арга хэрглж яааж ийж бгад 35 жил хулгай шаасн х***а бодлго зайлулх гэж өөр тийшэ чих гэж орлдцн шаажийн 35 жилийн х***а манж бодлгоо нам төр дагж дргын бгс дол2ж амьдснаас удс ийм болсн гэж худла ш*** гэж орлдж бодит х***а манж атгаг бодлго хэргжсн өөр юмру чих гэд манжлж хэрггүй шаарууда.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж