АНУ Москватай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх гэж хичээж байгаа ч барууны бусад улс орнуудын дэмжлэгтэйгээр Украин тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгийг Герман, Их Британи улс үзүүлэв. Тодруулбал, АНУ-ын Украинд үзүүлэх тусламж, дэмжлэг эрс багассаны дараа Герман улс 50 орчим улс орны хамтарсан Рамштайн бүлэг гэгдэх хурлыг тэргүүлж, Владимир Путин энх тайвныг тогтооход бэлэн гэх ямар ч шинж тэмдгийг үзүүлээгүй гэж буруутгажээ. Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус Брюссель дэх НАТО-гийн төв байранд болсон цуглааны дараа "Оросын түрэмгийлэл үргэлжилж байгаа тул Украинд энх тайвныг тогтоох нь ойрын хугацаанд боломжгүй юм шиг байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой" гэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр Их Британийн ерөнхийлөгч Жон Хилитэй хамт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө барууны цэргийн дэмжлэгийг үргэлжлүүлэх болно гэсэн юм.
Уулзалтын хүрээнд Герман улс Их Британитай хамтарч, 300 пуужингийн хүчин чадалтай дөрвөн "IRIS-T" агаарын довтолгооноос хамгаалах системийг Украинд өгнө гэж мэдэгдсэн.
Мөн Их Британи Норвегитэй хамтран радарын систем, танк эсэргүүцэх мина, хэдэн зуун мянган нисгэгчгүй онгоцыг санхүүжүүлнэ гэж мэдэгджээ. Брюссельд болсон бага хуралтай зэрэгцэн АНУ-ын тусгай элч Стив Виткофф Санкт-Петербургт айлчилж, Путинтэй хэлэлцээ хийсэн байна. Албаныхны мэдээлснээр, тэд Украины дайн болон Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын ирээдүйн уулзалтын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
3,576.03






















































Холбоотой мэдээ