Ши Жиньпиний бүс нутгийн хөгжилд шинэ түлхэц өгөх айлчлал

Ши Жиньпиний бүс нутгийн хөгжилд шинэ түлхэц өгөх айлчлал

Ши Жиньпиний бүс нутгийн хөгжилд шинэ түлхэц өгөх айлчлал

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Зүүн өмнөд Азийн гурван оронд айлчилна. Тодруулбал, Вьетнам, Малайз, Камбожид төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам Баасан гаригт /2025.04.11/ мэдэгдлээ. Ирэх долоо хоногийн Даваа гаригаас Баасан гариг хүртэл үргэлжлэх уг айлчлал нь Ши Жиньпиний энэ оны анхны гадаад айлчлал болно. Саяхан болсон Хятадын төв бага хурлын үеэр Ши Жиньпин хөрш зэргэлдээх орнуудтайгаа хамтын ирээдүйтэй нийгэмлэг байгуулахыг уриалсан юм. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан Баасан гаригт хэлэхдээ, "Хөрш орнууд бол Хятад улсын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм. Хятад, Зүүн өмнөд Азийн орнууд бол сайн хөрш, сайн найз, хамтын ирээдүйтэй сайн түнш юм" гэсэн байна. Түүнчлэн энэхүү айлчлал нь Хятадын "ASEAN"-ны орнуудтай буюу Вьетнам, Малайз, Камбож зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудтай харилцах харилцаанд чухал ач холбогдолтой гэж Лин Жиан өдөр тутмын бага хурлын үеэр онцлон тэмдэглэсэн.

ХЯТАД БОЛОН ВЬЕТНАМ: НӨХӨРЛӨЛ, АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА

Ши Жиньпин айлчлалынхаа эхний хоёр өдрийг Вьетнамд өнгөрүүлнэ. Энэ нь түүний Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын даргын хувиар хийж буй дөрөв дэх удаагаа төрийн айлчлал юм. Социалист хөршүүд болох Хятад, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд нөхөрлөл, ахан дүүсийн харилцааг бататгана гэж тэрбээр үзэж байна. Ши Жиньпин хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сард Вьетнамд айлчилж, стратегийн ач холбогдол бүхий хамтын ирээдүйтэй Хятад-Вьетнам нийгэмлэгийг байгуулахаар тохиролцсон байдаг. Энэ нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргажээ.

Хятад, Вьетнамын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж байна. Хятад улс 2004 оноос хойш Вьетнамын хамгийн том худалдааны түнш болсон. Харин Вьетнам 2016 оноос хойш "ASEAN"-ы хүрээнд Хятадын хамгийн том худалдааны түнш болж байна. Тус хоёр улсын худалдааны нийт хэмжээ дөрвөн жил дараалан 200 тэрбум ам.доллар давж, 2024 онд 260 тэрбум 650 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.5 хувиар өссөн. Хятадын аж ахуйн нэгжүүдийн Вьетнамд оруулсан шууд хөрөнгө оруулалт 2024 онд 2.5 тэрбум ам.доллар давж, энэхүү хурдацтай өсөлтийг хадгалжээ. Энэ нь Вьетнамыг Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалтын чухал төв болгосон гэж Гадаад хэргийн яам мэдэгдэв.

ХЯТАД БОЛОН МАЛАЙЗ: ХАРИЛЦАН ХОЖЛЫГ БИЙ БОЛГОХ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ши Жиньпин хамгийн сүүлд 2013 онд Малайз улсад айлчилж, хоёр орны харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэл болгон ахиулсан юм. Арван жилийн дараа, Ши Жиньпин болон Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим нар Бээжин хотноо уулзаж, Хятад-Малайзын хамтын ирээдүй бүхий нийгэмлэгийг байгуулах тохиролцоонд хүрсэн байдаг. Улмаар сүүлийн жилүүдэд Хятад болон Малайзын харилцаа өндөр түвшинд хөгжиж ирсэн гэж үздэг байна. Талууд дээд түвшний харилцан айлчлал, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, улс төрийн харилцан итгэлцлийг улам гүнзгийрүүлэн, бодит хамтын ажиллагааны үр өгөөжтэй, хөрш орнуудын харилцан ойлголцол, хожлыг ахиулах хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулахыг хичээдэг юм.

Тус хоёр орны хамтын ажиллагаа олон чиглэлд өргөжиж байна. Хятад улс 16 дахь жилдээ дараалан Малайзын хамгийн том худалдааны түнш хэвээр байж, хоёр орны худалдааны хэмжээ 2024 онд 212.04 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тус хоёр орны худалдааны түүхэн дээд амжилт юм. Сүүлийн жилүүдэд Малайзын дуриан, мангостин, жекфрут зэрэг жимснүүд Хятадын хэрэглэгчдийн дунд улам бүр алдарших болсон байдаг. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Малайз нь Ази-Номхон далайн бүс нутгийн чухал хөгжиж буй улс орны нэг бөгөөд эдийн засаг нь шинэчлэгдэж буй.

ХЯТАД БОЛОН КАМБОЖ: ХҮЧИРХЭГ, НӨХӨРСӨГ ХАРИЛЦАА

Ши Жиньпин 2016 онд Камбож улсад төрийн айлчлал хийж байсан. 2023 оны есдүгээр сард Камбожийн ерөнхий сайд Хун Манет албан тушаалдаа орсныхоо дараа анхны гадаад айлчлалаа Хятад улсад хийсэн нь тус улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг тодотгосон алхам болсон юм. Тухайн уулзалтын үеэр Ши Жиньпин болон Хун Манет нар Хятад-Камбожийн хүчирхэг, нөхөрсөг харилцааг улам илүү бэхжүүлэхээ амласан байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад, Камбож хоёр улс стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, "Алмазан зургаан өнцөгт" хамтын ажиллагааны хүрээг баяжуулж, аж үйлдвэрийн хөгжлийн гарц болон “Загас ба будаа” гарцын бүтээн байгуулалтыг тогтвортой урагшлуулж, бүх салбарын хамтын ажиллагаанд арвин үр дүн үзүүлж байна.

Олон жилийн турш Хятад нь Камбожийн хамгийн том гадаад хөрөнгө оруулагч, худалдааны түнш байсаар ирсэн. 2022 оны нэгдүгээр сарын 1-нд хэрэгжиж эхэлсэн Хятад-Камбожийн Чөлөөт худалдааны хэлэлцээр нь Камбожийн хувьд анхны хоёр талт чөлөөт худалдааны зохицуулалт болсон юм. 2024 онд хоёр орны худалдааны нийт хэмжээ 15.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 23.8 хувиар өссөн. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лин Жиан мэдэгдэхдээ, удахгүй болох Хятадын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр талууд хамтын харилцаагаа ахиулах асуудлаар хэлэлцэж, улс төрийн итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, аюулгүй байдал, соёл болон стратегийн уялдаа зэрэг чиглэлээр гүнзгий санал солилцоно гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-12 202.126.88.64

Худла шааж оросыг дурай гэж ядцн санаа хулгайла шаацн.

Avatar

mejny 8 цагийн өмнө 50.147.160.114

tusu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж