НЭМЭЛТ:
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтдоо 65-57 гэсэн харьцаатай Хонгконгийг буулган авлаа. Энэхүү тоглолтын шилдгээр Б.Болор-Эрдэнэ тодорсон бөгөөд тэрбээр 16 оноо, арван самбар авчээ. Тоглолтын дөрөвдүгээр үед Хонгконг ялимгүй илүү байсан боловч Б.Болор-Эрдэнэ болон Н.Нандинхүсэл нар дараалан оноо авч, багаа хожилд хөтлөв.
Маргааш тэд 15:00 цагаас Тайванийн эсрэг тоглоно.

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр/2025.04.12/ 15.00 цагаас Улаанбаатар хотноо ард түмнийхээ өмнө тоглоно. FIBA эмэгтэйчүүдийн Азийн аваргын В дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монголд эхэлсэн бөгөөд Монгол, Тайвань, Хонгконг гэсэн гурван өрсөлдөж байна.
Өчигдөр тэмцээний эхний өдөр Тайвань болон Хонгконгийн шигшээ багууд тоглож, Тайвань өрсөлдөгчөө 92-47 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ.
Өнөөдөр Монголын эмэгтэй шигшээ баг Хонгконгийн эсрэг тоглоно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Н.Нандинхүслэн, Б.Өнөрзаяа, М.Булбул, Ц.Болорцэцэг тэргүүтэй өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн шилдгүүд багтжээ. Харин ахлах дасгалжуулагчаар дээд лигийн аварга, эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан Ч.Ижилболд ажиллана.
3,569.17





















































Холбоотой мэдээ