"IShowSpeed"-ийн Монгол дахь аяллын үзэлт 6 сая давжээ

Хуучирсан мэдээ: 2025.04.12-нд нийтлэгдсэн

"IShowSpeed"-ийн Монгол дахь аяллын үзэлт 6 сая давжээ

"IShowSpeed"-ийн Монгол дахь аяллын үзэлт 6 сая давжээ

Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. өчигдөр/2025.04.11/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн. 2005 онд төрсөн түүний хувьд Хятад, Хонгконг, Монголын аяллаа эхлүүлсэн бөгөөд сүүлийн зогсоол нь Улаанбаатар байв. "Youtube" дээр 38.6 сая захиалагчидтай түүний хувьд өнгөрсөн жил дэлхийн шилдэг стриймер гэх шагналыг хүртсэн билээ.

Тэгвэл түүний Улаанбаатар дахь аяллын үзэлт 15 цагийн дараах байдлаар зургаан сая даваад байна. "IShowSpeed"-ийн тухайд өчигдөр Сүхбаатарын талбай, Чингисийн музей, Бөхийн өргөө, Чингис хааны хүрээ цогцолбор гэсэн маршрутаар аялсан. Түүнийг мянга мянган хүүхэд залуус замын турш дагаж, аяллыг нь улам сонирхолтой болгожээ.

"IShowSpeed"-ийн Хятад, Хонгконг, Монголын аяллын хамгийн өндөр үзэлтийг Хонгконг дахь аялал нь авчирчээ. Түүний үзэлт арван сая давсан байна. Харин Бээжин болон Цагаан хэрмийн аялал нь хоёр долоо хоногийн дараах байдлаар 5.8 сая үзэлттэй явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж