"Хоолны хордлогод орсон 197 хүний шалтгаан тодорхойгүй байна"

Хуучирсан мэдээ: 2025.04.11-нд нийтлэгдсэн

"Хоолны хордлогод орсон 197 хүний шалтгаан тодорхойгүй байна"

"Хоолны хордлогод орсон 197 хүний шалтгаан тодорхойгүй байна"

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах уурхайд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Цогтцэций суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-ний өдөр илэрчээ. Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 20-48 насны 197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтсэн. ХӨСҮТ-д 91 хүн хэвтэж байна. 44 хүний биеийн байдал харьцангуй хөнгөн учраас гэрээр эмчлүүлж байна. 10 хүн нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байгаа. Иргэдэд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах халуурах шинж тэмдэг илэрсэн. Иргэдийн биеийн байдал одоогоор хэвийн, тогтвортой байна. ХӨСҮТ-ээс голомтод нь ажиллаж байна. Дүгнэлт хараахан гараагүй байгаа" гэдгийг хэллээ. 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж