Сөүлийн саятнуудын тоо эрс цөөрчээ

Сөүлийн саятнуудын тоо эрс цөөрчээ

Сөүлийн саятнуудын тоо эрс цөөрчээ

Дэлхийн хамгийн баян 50 хотыг жагсаахад Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот 24-т оржээ. Энэ нь өмнөх оноосоо таван байраар ухарсан буюу бусад хоттой харьцуулбал хамгийн огцом ухарсан тохиолдол юм.

Их Британийн “Henley & Partners” байгууллага болон “New World Wealth” баялгийн тагнуулын компанийн гаргасан тайланд дурдсанаар Сөүл хотод оршин суудаг саятнуудын тоо 2024 оны арванхоёрдугаар сард 66 мянга байжээ. Өмнөх оны мөн үед энэ тоо 82500 байв.

Уг тайланг гаргахдаа тухайн хүний үл хөдлөх хөрөнгийг тооцоолоогүй. Харин олон нийтэд бүртгэлтэй хувьцаа, бэлэн мөнгө, криптовалют зэрэг нэг сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийх боломжтой, хөрвөх чадвартай хүнийг саятан гэж тодорхойлсон байна.

Харин 100 сая ам.доллараас илүү гарах хөрөнгөтэй саятны тоо Сөүл хотод 195-аас 148 болж буурчээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Сөүл хотын саятнуудын өсөлт дөнгөж 17 хувьтай байжээ. Өнгөрсөн оны тухайд солонгос вонын ханш буурсан нь уналтын гол хүчин зүйл гэж үзэж байна. Мөн улс төрийн тогтворгүйтэл, олон нийтийн эмх замбараагүй байдал ч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй.

Дашрамд дурдахад, дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтын 384500 саятантай Нью-Йорк хот тэргүүлжээ. Дараагийн байруудад 342400 саятантай Сан Франциско, 292300 саятантай Токио, 242400 саятантай Сингапур, 220600 саятантай Лос Анжелес хотууд орсон байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

8888 2 цагийн өмнө 59.153.113.51

саятан гдэг нэр оновчгүй бна тэрбумтан гэж бичвэл яасын одоо бол монголд 1 сая төг.тэй өчнөөн саятан бна шт

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.113.40

амд-н саятан яриагүй юу ?

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.57.93.244

Өмнөд Солонгост хавчиг орон сууцууд нь их үнэтэй. Супермаркетийн хүнс нь бас үнэтэй.

Avatar

Нэргүй 2025-04-11 184.144.51.152

xun ix xusexee baisan for relax

Avatar

Нэргүй 2025-04-11 59.153.113.95

VANXANDI80955877BOOBN XXNO

Avatar

зочин 2025-04-11 59.153.112.74

Мандах сэтгүүлчээ, өгсөн гарчиг чинь ойлгомжгүй байна, "Саятнуудын тоо эрс цөөрчээ" гэх гэсэн байлгүй дээ

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.187.100

Мандахын гарчиг зөв л бна ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж