“Тавантолгой төмөр зам” ХХК-д муурны хоол, цээживч хэн “шахав”

“Тавантолгой төмөр зам” ХХК-д муурны хоол, цээживч хэн “шахав”

“Тавантолгой төмөр зам” ХХК-д муурны хоол, цээживч хэн “шахав”

Уул уурхайн бүтээгдэхүүнээ хямд өртгөөр тээвэрлэх дэд бүтцийг бий болгох зорилгоор хоёр жилийн өмнө  Засгийн газар төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан ч эдүгээ ажил үүрэг нь давхардсан 1000 гаруй ажилтантай, мөн хэрэггүй бараа шахдаг газар болж хувирчээ.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Засгийн эрх авсан намуудын саалийн үнээ болж, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос эхлээд олон улстөрч шахаа хийж, тэрбум, тэрбумаар нь мөнгө сааж амьдарсан шиг асуудал “Тавантолгой төмөр зам” ХХК-д бий болсон байхыг үгүйсгэхгүй нь.

Учир нь,  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир өнөөдөр /2025.04.11/ мэдээлэл хийх үеэрээ “Энэ компанид олон асуудал байна. Муурны хоол, муурны цээживч, чипс, шартуулдаггүй ундаа зэрэг олон юм худалдан авсан байдаг. Ганц баримт үзэхэд л ийм зүйл илэрсэн.

Би энэ компанид өнгөрсөн нэгдүгээр сард томилогдож очсон. Одоог болтол материалуудаа гаргаж өгдөггүй.  Маш олон хүний ажил үүрэг давхардсан байдаг. Худалдан авах ажиллагаа нь хоёр газар байдаг. Захиргаан дээрээ, санхүү дээрээ байдаг. Хүмүүс бараа нийлүүлдэг ч мөнгийг нь өгдөггүй гэхчлэн маш олон асуудал байна” гэв.

“Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь бэлгэвчнээс эхлээд ашиглах боломжгүй автомашины дугуй зэрэг хэрэглэх боломжгүй эд бараа олныг шахсан нь 2012 оны сүүлээр ил болж, дуулиан тарьсан. “Тавантолгой төмөр зам” ХХК-д хийж байгаа шалгалтын баг ямарваа нэг шахалт дарамтгүйгээр ажиллавал олон “но”-той ноцтой зүйлийг илрүүлж мэдэхээр байна.

Уг компанийн үндсэн зорилго бол төмөр зам барих, ачаа тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн завсарлах ёстой. Гэвч муурны аж ахуй эрхэлж байгаа мэт муурны хоол, цээживч зэрэг зүйлүүд худалдан авсан нь анхаарал татаж буй.

Тэр хэрээр тус компанид хэрэг болохгүй эдгээр зүйлийг хэн шахав гэдэг нэхэл хатуу асуулт ч тавигдаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэворжийн тайлбарласнаар тус компани 1000 гаруй ажилтан, албан хаагчтай. Түүнээс 400 орчим нь МАН-ын сонгуульд ажилласан нөхдүүд аж. Нэг ёсны улстөрчдийн шахааны хүмүүс олон байна.  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийнхан 4-5 сая төгрөгийн цалинтай бол захирал нь 19 сая төгрөгийн цалин авдаг.

Мөн тус компанийн 1000 гаруй ажилтнаас 120 нь Гашуунсухайтын төмөр замд очиж үзээгүй.  Гэтэл тэдний урсгал зардал нь 2 тэрбум төгрөг.  Мөн тус компанийн Улаанбаатар хот дахь 180 ажилтан нь 1500 м2 талбайг өндөр хөлс төлөөд оффислодог.

“Тавантолгой төмөр зам” ХХК шиг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компани нь 280 хүнтэй, 1000 гаруй вагон хариуцаад ажилладаг. Гэтэл “Тавантолгой төмөр зам” ХХК нь 1000 ажилтантай, 810 вагон хариуцаж ажилладаг.

Төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” компани нь Тавантолгойн амнаас 14 км газар руу ачаа тээвэрлэхэд тээврийн хөлс нь 1 сая 78 мянган төгрөг болдог. Үндсэндээ автомашинаар тээвэр хийснээс өндөр үнэтэй тусаж байгаа. Энэ нь замд нь хулгай хийдэг нөхдүүд олон байгаатай холбоотой гэж  тодотгосон юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар “Тавантолгой төмөр зам” компаниар тээвэр хийхэд 18 ам.доллар, автомашинаар тээвэр хийхэд 15.74 цент байна.

Таван их наяд төгрөгөөр яах гэж төмөр зам барьсан бэ. Нүүрсээ хямд үнээр тээвэрлэх гэж л барьсан. Харамсалтай нь, энэ зорилгодоо хүрэхгүй байна. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр төрийн өмчит компани дээр маш олон хүн үр дүнгүй ажилладаг. Иддэг, уудаг газар болгох сонирхолтой хүмүүс тэнд ажилладаг, улстөрчдийн нөлөө орсон учраас энэ компани ийм өндөр үнээр тээвэр хийхээс аргагүй болж байна” гэв.

Төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж “Тавантолгой төмөр зам” ХХК-аас гадна “Монголын төмөр зам” компани бий. Эдгээрийг нэгтгэхээ Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн. Гэхдээ одоогоор дээрх хоёр компанийг нэгтгээгүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.179.25.126

Сонгогч олон минь боловсрол мэдлэгээ жаахан нэмэгдүүлж, зөв дүгнэлт хийхийг хичээх хэрэгтэй байх аа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.91.166

Бямбацогт одхүү 2 л шахаа биз дээ өөр хэн шахав гэж

Avatar

Зочин 10 цагийн өмнө 59.153.114.239

Юуун 14 мега төсөл, эхлээд энэ заваан юмаа цэвэрлэж байж тэр том бүтээн байгуулалтаа ярь. Төрийн өмчийн бүх компаниудыг хувьчилбал хэдэн 14 мега төсөлтэй тэнцэхээр эдийн засаг өснө.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.178.135

төсвийн мөнгөөр амьтны хүрээлэнд заан л авах ёстой байсан ч бас тэмээ нэмж авсан ,яагаад тэмээ авах шаардлагатай. болсон тухайгаа парламентийн хурал дээрээ тайлагнаж тайлбарлаж байгаа бичлэг (европын улс) яваад бсан.бидний даган дуурайж байгаа тэр ардчилсан хөгжилтэй орнууд ийм бн.гэтэл монголд төсвийн мөнгөөр хэн юу авсныг яагаад хэн ч шалгадаггүй эргээд хариуцлага тооцодгүй юм бэ? одоо бүр өдөр жил сараар улам дордож доройтоод бн засаг төр байхгүйтэй адил бн

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 38.180.148.165

ингээд ажил давхацсан хоолны савнууд тэжээгээд бхуу

Avatar

Нэргүй 2025-04-11 59.153.113.95

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.217.217

Муурны мах өгдөг юм биш байгаа айчихлаа

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.161.243

Хүрэлсүхийн хүмүүс ш дээ.

Avatar

Нэргүй 2025-04-11 103.212.119.194

bat erdene avarga yvj bh vii dee nimdorj saidtaigaa hamt

Avatar

Нэргүй 2025-04-11 59.153.114.103

Атар талхыг 25мянган төгрөгөөр хэн шахлаа? Төмөр замын төсөл нууцын зэрэглэлтэй болхоор хэн ч шалгаж чадахгүй . . . Жoнхyy маниусийгаа xoшнoгдooл, маниус нь цycaa гоожуулаал дуугүй гиншээл гэвтэж байдаг . . .

Avatar

Нэргүй 2025-04-11 202.21.119.242

юу ч биш…

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.113

Эзэнгүй газарт шахалгүй яадгийм?? б**с арчсан цаас шахаагүй нь их юм!!

Avatar

Нэргүй 2025-04-11 202.126.89.61

Дарга нарыг халаад цомхотгол хий яачихсан юм улсын өмч шамшигдуулсан бол дээр бидний үед өөдийн нар хардаггуй байсан алаад өгөөчээ сарын дотор гольдролд нь оруул

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.218.160

80955877

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.218.160

SEXSDN80955876

Avatar

Нэргүй 2025-04-11 45.117.35.26

үхэж байсан дарга нарыг нь шоронд хий.

Avatar

Нэргүй 2025-04-11 108.147.36.10

халтмаагийн халтар гөлөг женко батлагыг буудаж алсан ч багадана…..

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.178.135

үүнийг элбэгдорж би бээр бичив ээ

Avatar

өөө 2025-04-11 66.181.164.23

MCS г төрд авч байгаад хувааж бутаргаж идэж ууж хахаж цацаж дуруураа дургих гээл… ер нь төрийн гэх тодотголтой юм бүхэн үнэгүй алдагдалтай байдаг нь жам юм, төрийн хөрөнгө учраас хэнч хайрлаж хамгаалахгүй аривлахгүй

Avatar

ИРГЭН 2025-04-11 66.181.176.199

ТӨРИЙН ЮМ УЧРААС ХУВААГААД АВЧИХАЖ УУ. ТЭГЭЭД ХЭДҮҮЛХНЭЭ БАЯЖИЖ ӨМЧӨӨ ХАМГААЛЖ УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ЮМ УУ

Avatar

ЗОЧИН 2025-04-11 66.181.161.194

УЛСЫН КОМПАНИ БАЙГУУЛЖ ЯАХАВНЭВДЭЭ. ХУВИЙН КОМПАНИ ХАМААГҮЙ ДЭЭР

Avatar

зочин 2025-04-11 66.181.160.110

Эрдэнэтийн 49 ийг сахал Эрдэнэбилгээс булааж авсан нь ийм л учиртай юм шдэ

Avatar

ард 2025-04-11 59.153.113.60

Тусгай элчин сайдаа хурдан томилоод идэж ууж байгааг таслан зогсоож шийтгээд ард түмэнд ирэх ногдол ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Avatar

зочин 2025-04-11 66.181.160.110

Бухын доодхыг харж хэвтхээр унаад ирнээ гэж бодож байна уу ?

Avatar

Нэргүй 2025-04-11 188.162.254.111

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж