Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид гэхэд нийт 16 бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер томилогдоод байгаа юм. Төрийн өмчит компанийн менежерүүдийн цалин хамгийн бага нь 5-6 сая төгрөг гэх. Төрд үүнээс ч өндөр цалинтай менежер ч бий. Ингээд төрийн шинэ албан тушаалд томилогдсон менежерүүдээс АТГ-т ХОМ-ээ мэдүүлсэн хүмүүсээс онцлон танилцуулъя. Зарим менежерүүдийн талаарх мэдээлэл хомс, ХОМ-ээ өгөөгүй байв.
“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежер Н.Жавзанпагма:
Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслахаар ажиллаж байсан тэрбээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Түүний хувьд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд хамтарсан Засгийн газрын үед “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр томилогдоод буй.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр 2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн. УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр найман жил ажилласан тэрбээр эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, эрчим хүч, эрдэс баялгийн салбаруудын хууль, тогтоомжийн төслүүдийн боловсруулалт болон судалгааны ажлуудад голлож ажилласан туршлагатай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын зөвлөх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Үйлдвэр, банк, хувийн хэвшилд 10 гаруй жил ажиллаж байна. Мөн 2015 оноос АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллажээ.
Э.ТАМИР ХУРДАН УДМЫН 350 АДУУТАЙ, 3 ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир:
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас 12 дугаар тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн байдаг. Түүний хувьд өмнө нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдож байсан бол энэ удаа "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежерээр томилогдоод байна. Тэрбээр Төрийн ордонд саяхан мэдээлэл хийхдээ "Би энэ компанид 2025 оны нэгдүгээр сард томилогдож очсон. Одоог болтол материалуудаа гаргаж өгдөггүй. Маш олон хүний ажил үүрэг давхардсан байдаг. Худалдан авах ажиллагаа нь хоёр газар байдаг. Захиргаан дээрээ, санхүү дээрээ байдаг. Хүмүүс бараа нийлүүлдэг ч мөнгийг нь өгдөггүй гэхчлэн маш олон асуудал байна” гэсэн юм.
Түүний 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхвол, нийт хөрөнгө нь 13 тэрбум төгрөг бөгөөд өөрийн орлого нь 50 сая төгрөг гэжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2.4 тэрбум төгрөг бол хоёр амины орон сууцтай, зургаан нийтийн орон сууцтай. Нийт орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ нь 5.4 тэрбум төгрөг гэнэ. Мөн тусгай зориулалтын нэг төхөөрөмжтэй, хоёр жийп болон туулах чадвар өндөр автомашинтай бөгөөд нийт үнэлгээ нь 720 сая төгрөг гэнэ.
Мөн тэрбээр хоёр тэрбумаар үнэлэх толгой малтай бөгөөд хурдан удмын 350 адуутай, гурван тэрбумын үнэт эдлэлтэй, 167 сая төгрөгийн хоёр газар өмчилж, нэг газар эзэмшдэг гэжээ.
Дотоодын банкинд 130 сая төгрөгийн хадгаламжтай гэж хоёр жилийн өмнө мэдүүлсэн байна. Тэрбээр "Комит сервис" ХХК, "Ком трейд" ХХК, "НРГ" ХХК, "Лавай центр" ХХК, "Лавай трейд" ХХК, "Их талбар" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.
М.ОЮУНЧИМЭГ ДОТООДЫН БАНКИНД 527 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
“Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг:
УИХ-ын гишүүн асан М.Тогтохсүрэнг сонгуульд ялагдсаных нь дараахан “Монголросцветмет”-ийн захирлаар томилсон бол орлогч даргынх нь орон тоон дээр менежер нэрээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон нь олны шүүмжлэл дагуулж буй. Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /43 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 20 сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 103 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин хоёр нийтийн орон сууцтай бөгөөд нийт 870 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Suzuki" маркийн суудлын жижиг автомашин, "Grand Vitara" маркийн суудлын жижиг автомашин, BMW, 528 маркийн автомашин гээд нийт 128 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр үнэт эдлэл болон малгүй, 700м2 хэмжээтэй хоёр газар эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгө нь 1.8 тэрбум төгрөг гэжээ. Дотоодын банкинд 527 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаанаас гадна "Монси солюшн" ХХК, "Интеркорн-Машинери" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
И.МӨНХЖАРГАЛ ХУРДАН УДМЫН 3 АДУУТАЙ, 306 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хяналт хариуцсан менежер И.Мөнхжаргал:
Улстөрчдийн саалийн үнээ гэж нэрлэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт хяналтын асуудал хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон. И.Мөнхжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцад харьяалагддаг гэх. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд аравдугаар тойрог буюу нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг.
Түүний хувьд АТГ-т 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн орлого нь 32 сая төгрөг бол нийт хөрөнгөө 2.3 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ.
Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 29 сая төгрөг гэжээ. Харин нэг нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой бөгөөд нийт орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ нь 973 сая төгрөгийн аж. Мөн "Fordfiesta" маркийн нэг автомашин болон "Toyota Land Cruiser" маркийн нэг автомашинтай бөгөөд нийт үнэлгээ нь 275 сая төгрөг гэнэ. Үүнээс гадна 12 сая төгрөгийн толгой малтай, хурдан удмын гурван адуутай, 306 саяын үнэт эдлэлтэй, нийт 169 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр газар эзэмшдэг байна. Дотоодын банкинд 110 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тэрбээр "Бат Энххүү" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хяналт хариуцсан менежер Н.Пунцаг:
Ховд аймгийн АН-ын гишүүн түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон байдаг. Эл томилгоотой холбоотойгоор УИХ дээр хэрүүл ч дэгдэж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Том төслүүдийг Н.Пунцаг нарын хүмүүсээр хянуулна гэж байхгүй шүү дээ, үнэн бүтэхгүй” гэж шогширч байв. Одоо Ардчилсан намын ҮБХ–ны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн.
Ховд аймгаас гаралтай, ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төвийн даргаар олон жил ажилласан нэгэн. Тэрбээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшиж байсан.
Түүний гэр бүлийн гишүүд нь 121 сая төгрөгийн орлоготой. Нэг орон сууц, хоёр автограж, нэг өвөлжөө хаваржааны газартай. Эдгээр нь 462 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн 250 сая төгрөгөөр үнэлэгдэх "Cruiser 200" маркийн машинтай бөгөөд 377 сая төгрөгийг дансандаа байршуулжээ. "Рояалдүүк" ХХК, "УИХ дэлгүүр" ХК, "Эрдэнэс тавантолгой" ХК, "Витннатур" ХХК, "Эм Ар И Си" ХХК, "Мон-аш" ХК, "Арвижих Энерги" ХХК-иудаас хувь эзэмшдэг гэжээ.
С.БАЯРМӨНХ ХУВЬДАА МАЛ, МАШИНГҮЙ Ч 11 ГАЗАРТАЙ ГЭЖ МЭДҮҮЛЖ БАЙЖЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежер С.Баярмөнх:
"Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан С.Баярмөнхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежерээр томилсон. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тэрбээр өмнө нь ЕТГ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх менежерээр ажиллаж байсан Баянхонгор аймгийн уугуул. Түүний хувьд хэвлэл мэдээллийн "ТV8" телевиз, "Сэрүүлэг" сониныг үүсгэн байгуулсан бөгөөд Гадаад харилцааны яамны Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр 2021 оны зургадугаар сард "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2022 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь тухайн үедээ 857 сая төгрөг байсан гэж мэдүүлжээ. Үүнийг 2021 оны /705 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 150 сая төгрөгөөр өссөн байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2022 онд 1.7 тэрбум төгрөг гэж мэдүүлсэн байна. Хувьдаа мал болон машингүй тэрбээр 10 газар өмчилж, нэг газар эзэмшдэг бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй гэжээ. Мөн дотоодын банкинд 4.4 төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш гурван жил өнгөрчээ. Тэрбээр "Сэрүүлэг Констракшн" ХХК болон "Сэрүүлэг" сонинд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Нэргүй 2025-04-14 103.212.117.94
Энэ балиар шуналууд балиартана шүү.
Нэргүй 2025-04-14 202.126.91.128
Монголд байгаа хүмүүсийн тухай мэдээллээр яах юм бэ! Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!
Нэргүй 2025-04-14 66.181.178.123
SEKSDI80955877VANXANDI GOE BOOB XXNO
Нэргүй 2025-04-14 14.1.81.136
“Монголд Улс төрийн тогтолцоо нь өөрөө дампуу болохоор энэ буруу тогтолцоо нэгмөсөн дампуурч дуусаад Хүн ард нь Mind буюу Оюун санааны хувьсгал өөрчлөлт хийж Чоно биш Иргэншсэн Хүн болж байж л Улс Орон Зөв Гольдрилдоо орно” гэж үнэн юмдоо.
5 хошуу мал 2025-04-14 202.9.47.29
Малыг нь яг тулгаж тоолж үзсэн үү хөөе, өөр малчдын малыг өөрийнхөө гэж биччихдэг юм биш бээз? Үнэт эдлэл гэдэгт яг юу байна аа, ээмэг бөгж, эмээл хазаар уу аль эсвэл оймстой боодол доллар юмуу?
Зочин 2025-04-14 202.55.188.93
Өө с**. 1 хүн тутмын жилийн цалин 60-100 сая. Дагалдаад НДШ, өрөө тасалгаа, унаа машин, лаптоп, бичиг хэрэг, утас холбоо гээд дахиад 100 сая. Ёооё. Миний татварын мөнгө шд ээ. Мөнгө биш гэхэд би уйлж бна.
Ядаж энэ мөнгөө инноваци, бүтээмж сайжруулах технологид зарцуулалдаа. Хөлдүү МАНгаруудаа…
Нэртэй 2025-04-14 103.143.41.2
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежер С.Баярмөнх: 10 газар өмчилж, нэг газар эзэмшдэг бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй гэжээ. Монгол улсын иргэн 1 удаа л газар өмчлөх эрхтэй байдаг гэж санах юм. Худлаа байлгүй дээ.
Ч. Туяа 2025-04-14 202.126.88.81
Худалдаж авсан газар хэд ч байж болно
Нэртэй 2025-04-14 103.143.41.2
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежер С.Баярмөнх: 10 газар өмчилж, нэг газар эзэмшдэг бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй гэжээ. Монгол улсын иргэн 1 удаа л газар эзэмших эрхтэй байдаг гэж санах юм. Худлаа байлгүй дээ.
Зочин 2025-04-14 59.153.115.32
Энэ хулгай хийж баяжсан нам дагасан бузруудын орогнуулах менежер гэх албан тушаал түй ч шаардлагагүй.
Иргэн 2025-04-14 157.15.7.107
Үхсэн хатсаны менежер, улаан луйварчдаа авлигаа багасахгүй, харж бай бидэнд ахиу мөнгө хуваарилахад хяналт тавь гэж хотны нохой болгоод албан тушаал өгч байна.
Нэргүй 2025-04-14 14.1.81.136
Одоо Монголд Гадаад, дотоодын Хөрөнгө оруулалттай Төслүүд дээр Чадваргүй сайхан сэтгэлтнүүд, НАМ дагасан цүнх баригчид ба тэдний үр хүүхэд хамаарал бүхий иргэд, ААН-үд ажиллаж хугацааг сунжруулан мөнгийг нь идэж шамшигдуулан ашиглалтанд оруулахаа байждээ