УИХ, Засгийн газрын 13 гишүүн чуулганы хуралдаанаа таслав

УИХ, Засгийн газрын 13 гишүүн чуулганы хуралдаанаа таслав

УИХ, Засгийн газрын 13 гишүүн чуулганы хуралдаанаа таслав

УИХ-ын хаврын чуулган эхлээд сар орчмын хугацаа өнгөрсөн ч УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа цагтаа амжиж ирдэггүй, аль эсвэл чуулганы хуралдаандаа ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд буцаад гардаг, зарим нь бүр тасалдаг зөрчил тасрахгүй үргэлжилсээр байна.

Жишээ татвал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.04.11/ 10:00 цагт эхлэхэд УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар ирсэнгүй хоцорч, тасаллаа.

Мөн УИХ-ын гишүүдээс  Х.Баттулга, Д.Ганбат, Б.Заяабал, П.Мөнхтулга, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун нар чуулганы хуралдаандаа 10:00 цагт ирсэнгүй, таслав.

Үүнээс гадна УИХ-ын өнөөдрийн чуулганаас эмнэлгийн чөлөөтэй болон гадаад, дотоод томилолт аван явсан УИХ-ын 22 гишүүн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нь ажлын таван өдрийн хоёр өдөр нь болдог. Чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлдэг. Цэцэрлэгийн хүүхэд багачууд өглөө эртлэн босож, 09:00 цагаас урьтаж цэцэрлэгтээ очиж болоод байхад 10:00 цагт эхэлдэг чуулганы нэгдсэн хуралдаандаа УИХ, Засгийн газрын гишүүд амжиж ирээд оролцдоггүй нь гутмаар. Бүр нэг өөрсдийг нь хүсээгүй байхад УИХ-ын гишүүнээр сонгочихсон мэт авирлаж, удаа дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаа тасалдаг гишүүд зайгаа тавьж өгөөд саналаараа явбал яасан юм бэ.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаандаа цагтаа оролцдоггүй, тасалдаг энэ байдал УИХ-аар хэлэлцэгдэн баталж байгаа хууль, тогтоолын төслүүдийн хувь заяанд нөлөөлж байх талтай. Магадгүй УИХ-аар хэлэлцэн батлах зайлшгүй шаардлагатай төсөл унаж, төрхөмдөө буцаж байхыг ч үгүйсгэхгүй.

Ирц өндөр үед Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл, тогтоолын төслөөр санал хураавал оролцоо өндөр байж, тэр хэрээр шийдвэр үнэн зөв гарна.

Амьдралд нийцэх, улс орны хөгжлийг өөд татах зорилгоор өмнөх УИХ олон нийтээс удаа дараа "эрүүний шөл ууж" байж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, парламентыг 126 гишүүнтэй болгосон. Зорилго нь УИХ, Байнгын хороогоор хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдэд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын хэсгийн гишүүдэд багтсан гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх , бусдын нөлөөнд автахгүй байх зэрэг олон эрх ашгийг бодож,  УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон.

Парламентын гишүүдийн тоо өсөхийн хэрээр зардал өсч буй.

Гэсэн ч татвар төлөгчид шүд зуун ажиллаж, цаг хугацаандаа татвар төлж, төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө чардайж байхад УИХ-д сонгогдсон гишүүд нь цагтаа ажилдаа ирдэггүй, зарим нь бүр дархлагдсан аятай УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуралдаанаа тасалж зөрчил гаргасан. Хариуцлага ярихад ердөө зургаан сарын цалингийнх нь 20 хувиар тооцох зохицуулалт үйлчилж байгаа нь парламентыг улам хэврэг болгож байна.

Хариуцлагаа чангатгаад, УИХ-аас явуулдаг байх зохицуулалтыг яаралтай хуульдаа тусгаж, ирцийн асуудлаа УИХ эцэслэн шийдвэрлэнэ үү. Хэдий болтол айлын эрх хүүхдүүдийг аргадаж, аргалж хичээлд нь суулгах гэж байгаа аятай УИХ-ын гишүүдийн ая талыг нь харж явах вэ.  Яг үнэндээ УИХ-ын Тамгын газрынхан ч үгээ хэлцгээж байна. Цагтаа амжаад УИХ-ын гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаандаа оролцуулахын тулд туслахууд руу нь утас цохих, аль эсвэл өөрсдөд рүү нь залгаж, хаана яваа, хэзээ ирэхийг нь тогтмол асууна.

Улаанбаатар хот өглөө, оройгүй түгжрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд автобусанд суугаад хэдэн арван буудал дамжаад цагтаа ирж болоод байхад автомашин унаад ажлынхаа гадаа буудаг УИХ, Засгийн газрын гишүүд цагтаа ирээд ажлаа эхлүүлдэг болмоор байна.

УИХ-ын чуулганы ирцийн өнөөдрийн мэдээг https://www.parliament.mn/nn/74479/ энэ линк рүү нэвтэрч дэлгэрэнгүй авах боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 12 цагийн өмнө 59.153.114.239

Ингэж заваархын оронд шууд ерөнхийлөгчийн засаглал тогтоож хатуу гараар захирах л үлдээ шив дээ. Ер нь монголчуудыг ёс зүйтэй болтол парламентын засаглал огт тохирохгүй юм байна

Avatar

Нэргүй 2025-04-11 202.9.40.72

Монгол улс парламентын засаглалтай улс учир УИХ хэзээ ч тарахгүй. Далимдуулж тараах санаа зарим хүнд байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж юу солиотой сэтгэгдлийг дандаа бичдэг хүн бэ. өөр юм бичиж бай

Avatar

Нэргүй 2025-04-11 82.132.212.61

Баттулга аа ! Чуулганы хуралдаа сууж бай. хө ! Хаана чи байхгүй байна тэнд чиний хойгуур малтаж байна . Байхад чинь айдаг юм уу худлаа гүтгэх улаан нүүр хэцүү байдаг юм уу гайгүй байх юм Бүр тэр үед бүгд л бизнес гээчийг хийх ухаанаа олохгүй хөглөж явсан бараг амбасын үеийн 17 чингэлэгийг чинь хүртэл өчигдөр юм шиг ярьж чамайг боловсрол муутайг чинь муулдаг байсанаа одоо бүр дэлхийн санхүүгийн систем шинээр зохиох мэдлэг чадвартай гээд байна хуралдаа сууж байсан нь өлзийтэй байна хөө

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.218.160

TAASHAALG80966877

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.218.160

SEXSDN80955877

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.52

Төр – засгийн ажил ч нохойн оцгор болж байна даа , одоо ЗГ хөдөөгүүр зугаалан хуралдах юм гэсэн , тэгэхээр УИХ " сурагчдын ханиадны амралт " шиг юм болох байх даа – хайран хайран … Хайран ч татварын минь МӨНГӨ ….

Avatar

Нэргүй 2025-04-11 188.162.254.111

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

зочин 2025-04-11 103.71.101.16

байхгүй байхад хэнч үгүйлэхгүй юм байнаа

Avatar

Гэрлээ 2025-04-11 202.126.91.126

Баатархүү сайд, Учрал сайд хоёр л сууж байгаа харагдах юм.

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.187.100

Чуулгандах суугаач гэхээр ээж мээжээ ярьдаг, аргагүй л мангар тэнэг гаршүү, энэ Баттуулга хүүр !

Avatar

Иргэн 2025-04-11 66.181.185.44

Давхар дээлтэй сайд нар аль ажлаа хийх юм бэ? Давхар дээлийг болтулмаар юм. Хуралд суусан хүн байгаа юм уу? Оюун-Эрдэнэ нь юм чриад сууж байгаа хүн нь тав арав хүрэх юм уу харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр ажил хийхгүй олон хоолны сав тэжээх хэрэггүй дараагийн сонгуульд 50 болгох гарц гаргалгаа хайж чанарыг сайжруулж хариуцлага тооцдог механизмтэй больё.

Avatar

зочин 2025-04-11 66.181.188.31

Сайд нар засгийнхаа ажлыг хийх үү, Эсвэл ажлаа орхиод чуулганд суугаад байх уу, Тэгээд ХАА-н сайдын ажил Дарханд шилжсэн Ажлын авцалдаа муу зөрчил нилээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж