Худалдааны дайн Японы зах зээлийг донсолгох болжээ

Худалдааны дайн Японы зах зээлийг донсолгох болжээ

Худалдааны дайн Японы зах зээлийг донсолгох болжээ

Японы хөрөнгийн зах зээл АНУ болон Хятадын худалдааны дайнд өртөж, Баасан гаригт хөрөнгө оруулагчид хувьцаагаа хаяж эхэлжээ. Жишиг болсон "Nikkei 225" хэдхэн цагийн дотор 1900 оноо буюу 5.7 хувиар буурсан нь Пүрэв гаригийн 9.1 хувийн өсөлтөөс огцом унасан үзүүлэлт юм. Өөр утгаар хэлбэл, худалдааны дайнаас болж 24 цагийн дотор хөрөнгийн зах зээл гэнэтийн өсөлт, бууралтаас болж алдагдал хүлээж байна.

Түүнчлэн иенийн ханш ам.доллартай харьцуулахад өсч эхэлсэн байна. Тодруулбал, нэг ам.доллар нь 143 иентэй тэнцэх болжээ. Худалдааны дайн Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилсон хөрөнгө оруулагчид ам.доллараа зарж буйтай энэ нь холбоотой юм. Мөн зарим хөрөнгө оруулагч, бизнес магнатууд эрсдэлд орохгүйн тулд тулд иен их хэмжээгээр худалдаж авч байгаа тул ханш сүүлийн зургаан сард бүртгэгдээгүйгээр огцом өөрчлөгдсөн гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-11 188.162.254.111

энэ япончууд юунд сандраад байдаг юм болоо, кофе ууж суух тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчих л юманд !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж