"Засгийн газар “Рио Тинто“, “Онтрэ“ ХХК-тай яаралтай хэлэлцээ хийх болсон"

"Засгийн газар “Рио Тинто“, “Онтрэ“ ХХК-тай яаралтай хэлэлцээ хийх болсон"

"Засгийн газар “Рио Тинто“, “Онтрэ“ ХХК-тай яаралтай хэлэлцээ хийх болсон"

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр /2025.04.11/ Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулт тавилаа.

Тэрбээр, нэгдүгээрт, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Оюу Толгойн зэс, молибденийн бүлэг ордтой холбогдох таван ашиглалтын тусгай зөвшөөрлийн хоёр тусгай зөвшөөрөл (MV-015225, MV-015226)-ийг "Онтрэ" ХХК эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүлэг ордын нийт батлагдсан нөөцийн 30 орчим хувь ноогдож байна.

Тус тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх яриа хэлэлцээ эхэлсэн эсэх болон явцын талаарх мэдээлэл өгөх.

Хоёрдугаарт, дээр дурдсан яриа хэлэлцээний үр дүнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилтын хүрээнд Оюу Толгойн бүлэг ордыг ашиглах санхүүгийн тооцоолол, энгийн хувьцааны эзэмшил, тусгай АМНАТ зэрэг боломжит бүх хувилбарууд дээр санхүү, эдийн засгийн тооцоолол хийсэн эсэх, энэ талаарх санхүүгийн тооцоолол, судалгаа, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой ХХК-д эзэмшиж буй энгийн хувьцааны 34 хувийн өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцоолсон, энэхүү хувь эзэмшилд эхний ногдол ашгийг хэзээ, ямар дүнгээр хуваарилах, мөн энэхүү үнэлгээнд Онтрэ ХХК-ийн эзэмшилд буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөц, баялгаас Монгол Улсад ногдох хувь хэрхэн нөлөөлөх талаарх дэлгэрэнгүй тооцоолол бүхий судалгааны мэдээлэл.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-д 2013–2015 онд 377.1 тэрбум, 2016–2018 онд 649.0 тэрбум, 2019–2020 онд 279.0 тэрбум буюу нийт 1.3 их наяд төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ноогдуулсан. Харин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Австралийн “Financial Review” сонинд “Рио Тинто компани нь Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны асуудлыг 295.0 сая ам.доллар буюу 814.0 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэхээр санал болгосон” талаар мэдээлсэнтэй холбогдуулан уг татварын маргааны явц болон Рио Тинто компаниас ирүүлсэн саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл. Тавдугаарт, Олон улсын үнэ шилжилтийн механизм (“transfer pricing”)-аар дамжуулж, үндэстэн дамнан татвараас зайлсхийх явдалтай тэмцэх хүрээнд оффшор бүсэд тооцогдох Нидерландын Вант Улстай давхар татварын хэлэлцээрийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цуцалсан. Харин 2023 оны 12 дугаар сард Оюу Толгой ХХК нь Нидерландын Вант Улсад бүртгэлтэй толгой компаниа Монгол Улстай давхар татварын хэлэлцээртэй Сингапур Улс руу шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх эрсдэлийг дахин үүсгэхгүй байх хүрээнд авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл болон цаашид Оюу Толгой ХХК Монгол Улсад шударгаар татвар төлөх суурь нөхцөл бүрдсэн эсэх талаарх мэдээлэл.

Зургадугаарт, Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан 18.0–20.0 орчим тэрбум ам.долларын нийт өрийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий этгээд буюу толгой компани болох Рио Тинто компанид хуваарилагдаж буй болон мөн уг өрийн үүссэн нөхцөл, хүүгийн төлбөр хэдэн ам. доллароор /төгрөгөөр/ тус тус тооцогдож буй талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. Долдугаарт, 2025 оны байдлаар Оюу Толгой төсөл нь 5,000 хүрэхгүй үндсэн ажилтантай боловч туслан гүйцэтгэгч компанийн 20,000 гаруй ажилтан уг бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Тайлант онд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төсөл хэрэгжүүлэгчээс тогтвортой олборлогч компани руу шилжилт хийхтэй холбогдуулан, цаашид авч хэрэгжүүлэх шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөний талаарх мэдээлэл. Наймдугаарт, Оюу Толгой ХХК-ийн борлуулалтын орлогоос Монголбанканд худалдсан валютын сүүлийн таван жил болон ирэх таван жилд төлөвлөж буй дүнгийн мэдээлэл. Есдүгээрт, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолд заасны дагуу Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хийгдсэн хөндлөнгийн аудитын тайлангийн мэдээлэл, хэрэв энэ аудитыг хийгээгүй бол яагаад хийгээгүй талаарх тайлбар өнөх.

Аравдугаарт, Рио Тинто компани нь олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжаалагддаг Туркойз Хилл Ресурсес компанийн гаргасан хувьцааны 49% хувийг 2022 онд худалдан авч, хаалттай компани болгосны улмаас өмнө нь олон нийтэд нээлттэй байсан Оюу Толгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон. Байгалийн баялгийн үр өгөөж, үр ашгийг иргэдэд хүртээх, сайн засаглалыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй, тэнцвэртэй байдлыг хангах зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу Оюу Толгой ХХК-ийг нээлттэй компани болгохоор төлөвлөж байгаа эсэх, хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгох бэлтгэл ажил хийгдэж байгаа эсэх талаарх мэдээллийн талаар асуулт тавьж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 66.181.189.234

Энэ Онтрэ гэгч компанийг шууд хөөж гаргах хэрэгтэй. тэд юу ч хийгээгүй байж Оюутолгойгоос ашиг хүртэж байгаа хулгайчууд. Тэдэнд лицензийг мөнөөх Мянганбаяр өндөр үнээр зарсан. Шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-11 103.212.118.168

Өөрсдийн толгой муугаас эхлээд дандаа бусдын арга мэхэнд унана.Ганц нэг эрх мэдэлтэй нохдуудад амаар нь гартал мөнгө цутгахад л монголын юуг ч хуурч авч болдог гээд ойлголт хар данжаадуудаас эхлэнэ!

Avatar

Энэбиш 2025-04-11 202.9.40.46

Байгалын баялагаа өгч байж ӨРТЭЙ БАЙХ ГЭЖ СОНИН ЮМАА.
Хөрөнгө оруулалт нь ЗӨВХӨН уурхайг ашиглахад хэрэглэх БҮТЭЭН БОСГОЛТ, МАШИН ТЕХНИК технологийн л юм шүү дээ…
Харамсдаг.
2040 он гэхэд бүгдийг нь аваад дуусна .
Хэдэн хэрзгэр төмөр л газар дээр нь ёрдойж хоцрох байх гэж боддог.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.2

хөндий хоосон нүх сүйтгэгдэж хордсон газар усгүй хуурай говь үлдэнэ дээ

Avatar

иргэн 2025-04-11 62.55.205.86

Трамп манай Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол тэр өдрөө л энэ компанийг Монголоос хөөж гаргах байсан даа, Ёстой барьсан ч алдахгүй гэдэг шиг. Хэдий хэмжээний алт зэс гаргаж байгаагаа ч мэдэхгүй, ёстой арчаагүй удирдлагатай ард түмэн юм даа бид, гутарч байна.

Avatar

ТҮҮХ 2025-04-11 66.181.184.9

Оюу Толгой орд нь дэлхийд 5рт ордог том орд юм. Монголийн хамгийн том зэс алтны орд, орд юм. Эрдэнэтээс 5дахин том гэж байгаа. Гэтэл монголчуудыг Эрдэнэт орд 50 орчим жил тэжээсэн гэж бодвол Оюу Толгой орд 250 жил тэжээх байжээ. Ийм том баялагаа бид Монгол улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж, түүний суганы үс Монгол улсын ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг гэсэн хоёр урвагч МОНГОЛ УЛСЫГ ардчилсан хөгжлийн зам дээр гарч байна гэж ГОШИГРУУЛААД ДЭЭРЭМДСЭН..

Avatar

Бат инженер 2025-04-11 202.9.41.103

ОТ-оос гаргаж зарж байгаа баяжмалд хаяналт тавьдаг Монгол улсын байгууллага гэж байна уу. Дотор нь ямар хэмжээний алт, бусад элемент ороод явдагийг та нар мэдэх үү.

Avatar

Zochin 2025-04-11 12.74.211.80

Dor hayaj l Mongol ulsiin gaali, gaaliin laboratory ene ter geed hyanalt tavidag baiguullaguud bgaa shdee. Zuv zugeer, yamar ch haraa hyanaltgui garaad yavchihdag gj bodood bgaamuu?!

Avatar

Нэргүй 2025-04-11 59.153.115.88

Мөнгө л гуйх гэж бга шт,юун гэрээ мэрээ хэлэлцээр

Avatar

Оноч 2025-04-11 66.181.161.96

чам шиг новшийг газар яаж даадаг вэ гэдгийг л гайхдаг.

Avatar

ИРГЭН 2025-04-11 66.181.176.199

ДАВААСҮРЭН ЭНЭ АСУУДЛЫГ ХӨНДӨӨГҮЙ БОЛ ТАГ ЧИГ БАЙГААД МОНГОЛ ХОХИРСООР БАЙХ БАЙЖ. ЭНЭ ЧИНЬ Л ЁСТОЙ ЭХ ОРНООСОО УРВАН ГЭДЭГ БИШ ЮМ УУ?

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.219.194

Одоо ОТ-г хүрзээр ухсан ч болно. РИО яахав үсрээд 20 тэрбумын хөрөнгө оруулолт хийгээ биз. Бид тэрийг нь буцаагаад хүүтэй нь өгчихье. Тэгээд 300 тэрбумын уурхайгаа ажиллуулья.

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.216.144

АВЛИГАД ИДЭГДСЭН УЛС ТӨРЧИДТЭЙ ОРНЫ БАЯЛГИЙГ КОЛОНЧЛОГЧ РИО ТИНТОГ АВИЛГА ӨГСӨН ХЭРГЭЭР НЬ ГЭРЭЭГ НЬ ЦУЦАЛЖ ХӨӨЖ ЯВУУЛАА

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.113

Энэ нэг зулзаган Женко гарч ирлээ?!! Орост сүнсээ худалдсан, эх орончийн баг өмссөн ийм хүмүүс хамгийн их хор хөнөөлтэй!!! Энэ тавьсан асуултууд Засгийн газрын байнгын хяналтанд байдаг асуудал шүү дээ!

Avatar

Хөх монгол 2025-04-11 202.126.90.155

Төрийн өмч арай дээр хувьд очвол орлогоо нуухаас гадна олсныгоо гадагш гаргаад дараа өөрсдөө тэндээ шингэнэ яг эбэ шигээ. Гэнэн битгий бай хүүхдүүд минь энэ нийгэм чинь сайн боловсруулсан гаднаас орж ирсэн түүхий эдийг нь цөлмөх технологи

Avatar

сонгогч 2025-04-11 202.9.46.116

МОНГОЛЧЧУД ХЭЗЭЭ АШГАА ХҮРТЭХ ВЭ? ДЭЭРМИЙН ЭНЭ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЖ БОЛОХГҮЙ ЮУ ? ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ЯАСАН БЭ? ?????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.113

Манайх 34% эзэмшинэ гэж гэрээнд оруулсан юм чинь нөгөө тал нь зардлаа өсгөөд ашиг хуваарилахгүй байя гэвэл чадна шдээ!!

Avatar

өөө 2025-04-11 210.148.94.144

Харвардад Коммунизмын онол заадаг юм байхдаа. Эргүү балай чинь бүгдийг төрийн өмчид гэж балайраад байх юм

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.113

"Харвардын коммунист" гэдэг хочтой Ц.Мөнх-Оргил гэдэг нэг нөхөр байсан шдээ? Энэ пацаан залгамжлагч нь болон тодорч байгаа юм байлгүй??

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.178.172

ДЭЛГЭРСАИХНЫГ ОГЦРУЛЖ ОРОНД ЭНЭ ЗАЛУГ БОЛГИ

Avatar

Нэргүй 2025-04-11 14.1.81.136

ЭНэ Харанхуй Засагт нэг бүтэн дуусгасан Мега төсөл байна уу ??? ТӨХК-иудыха мууг үзэх гэж байга бол аль Социализмын үеэсээ хойшхи бүх ТӨХК-иудыхаа Мууг үзмээр бнаа Эрдэнэт, Налайх, Багануур Уурхайнууд, Станцууд, Ус, Дулаан Цахилгаан Түгээхүүд…гм. Сүүлийн 30 жилд Бусдых аа хийсэн Өнгөтэй өөдтэй болгоныг муучлаад харлуулаад, Шинээр эхэлсэн Мега төслүүдээ ашиглалтанд Хэзээ ч оруулахгүйгээр Буруу ТЭЗҮ хийлгэчихээд Мөнгийг нь Идээд сууцгаах юм

Avatar

зочин 2025-04-11 103.71.101.16

зөв асуулга тавьсан байна

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.187.100

Нэр нь хүртэл социализм
Нээрээ чи коммунизм
Отгоншарын шамбарам
Овилогогүй зантай барам

Avatar

Нэргүй 2025-04-11 188.162.254.111

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!

Avatar

Нэргүй 2025-04-11 202.126.90.57

РИО ТИНТО БОЛ МЭРГЭШСЭН ЛУЙВАРЧИД ДЭЭРЭМЧИД ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГ,

Avatar

Зочин 2025-04-11 103.145.234.48

Хөгжиж буй орнуудын баялгийг дээрэмдэхдээ туршлагажсан үндэстэн дамнасан корпораци.

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.113

Өө. тийм үү?? Тэгвэл хэдүүлээ луйварчинг хөөж гаргаад Оюу толгойгоо хүрзээр ухаад баяжья, тэгэх үү??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж